Showing posts with label мэдлэг боловсрол. Show all posts
Showing posts with label мэдлэг боловсрол. Show all posts

Бичиг үсэг, хэл соёл минь мөн үү?

2010/01/03 Нийтэлсэн : etvgen 9 Сэтгэгдэлтэй
Би ер нь их алдаатай бичдэг хүн л дээ зарим хүмүүс миний бичсэн зүйлийг уншиж байхдаа тэндээ алдчихаж эндээ алдчихаж гээд байдаг юм өөрийгөө өмөөрөөд яадгийн угаасаа энэ бичиг үсэг чинь биднийх биш гээд л бурж өгч байгаам чинь хаха та нэрнээс нь харалдаа кириллээр нтр гээд л ... хэхэ сая бас л блог уншиж яваад нэг нийтлэл олж уншлаа тэнд ингэж бичжээ.


Оддын IQ

2009/10/11 Нийтэлсэн : etvgen 5 Сэтгэгдэлтэй
Энэ удаа бид оддын IQ хэмээг хүргэж байна. Мэдээж хамгийн өндөрөөр нь Альберт Эйнштейн, Билл Гейтс нар байсан бол хамгийн багаар нь Сильвестр Сталлоне, Пэрис Хилтон нар орсон байна. IQ гээд наад захын хүүхэд хариулаад 50 аас дээш оноо авчихдаг байхад Сильвестр Сталлоне маань дөнгөж даваад, бүүр 23 оноо авсан олны танил бүсгүй хүртэл байх юм.



* — 163 Альберт Эйнштейн
* — 134 Владимир Путин
* — 160 Билл Гейтс
* — 80 Обычная блондинка
* — 151 Жессика Альба
* — 120 Жордж Буш
* — 159 Александр Солженицын
* — 97 Дарья Сагалова
* — 23 Жденка Подкапова
* — 101 Брюс Уиллис
* — 187 Оноре де Бальзак
* — 70 Пэрис Хилтон
* — 106 Алла Пугачева
* — 54 Сильвестр Сталлоне
* — 118 Анджелина Джоли

Таны IQ хэр сайн бэ?

2009/10/07 Нийтэлсэн : etvgen 36 Сэтгэгдэлтэй
IQ гэж юу вэ? IQ гэдэг үгийг сонсоогүй хүн гэж үгүй байх. Тэгвэл харин IQ гэж яг юу юм бэ? та мэдэх үү. Товчхондоо энэ IQ гэгчийг нэг өгүүлбэрээр тайлбарлавал "Таны оюун ухаан, сэтгэн бодох чадварыг үнэлсэн оноо" гэж ойлгож болох юм. IQ-г хэзээнээс хэмжих болсон, хэрхэн хэмжидэг, амьдралд нийцэж байна уу? гэх мэт асуултын хариуг www.nice.mn нээс авч болох юм. харин одоо бүгдээрэй IQtest орж үзэх үү?


IQ Дvн
170 ба дээш оноо - Гоц ухаантны IQ
156-169 оноо - маш єндєр IQ
137-155 оноо - єндєр IQ
120-136 оноо - дундаас дээш IQ
106-119 оноо - дундаас доош IQ
90-105 оноо - Бага IQ
89 ба доош оноо - маш бага IQ
70-аас доош IQ-тэй хvмvvсийг "олигрофен" хэмээн нэрлэх бєгєєд энэ бvлэг нь дотроо: дебиль (50-70), имбецил (25-50), мангуу (25-аас бага) гэж хуваагддаг.
Тестийг дахин бєглєхєд IQ-ийн vзvvлэлт 3-10 оноогоор єєрчлєгдєх ба, гурав дахь удаагаа бол бараг єєрчлєгддєггvй. Сэтгэгдэл дээр өөрийн IQ оноогоо шудрагаар үлдээгээрэй минийх 109 байна. жоохон яараад гялалзуулчихсан чинь бага байх шиг байна нтр кк :P

Удмын үе мөч мөчлөгийн тухай

2009/09/29 Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Удмын үе гэдэг нь хүн гэр бүл болж ураг үүсгэн өөрийн залгамж дараагийн үеэ төрүүлэхийг хэлнэ. Энэ нь ойролцоогоор 20-30 насанд эхэлж хэдэн насанд хэдэн ч хүүхэд төрж болно. Тэд нь бүгд таны удмын дараах үе билээ.

Удмын мөч гэж 12 үе төрлөө дамжин дуусахыг удмын нэг мөч гэнэ. Энэ нь 20нас*12үе=240жил буюу 30нас*12үе=360жил гэж үзвэл удмын нэг мөч нь 240-360 жилд хэлдбэлзэж байна.
Удмын мөчлөг гэж удмын гурван мөч дуусахыг хэлнэ. Энэ нь 240жил*3=720 жил буюу 360жил*3мөч=1080 жилийн хооронд хэлбэлзэж байх юм.

Үе гэдэг ерөнхий ойлдголт
1. Үе чацуутан гэдэг нь нэгэн өдөр сар жилд төрсөн хүмүүсийг хэлнэ.
2. Үе тэнгийнхэн гэж 12 жилийн дотор төрсөн хүмүүсийг хэлнэ.
3. Амьдрах үе гэж төрснөөс өөд болох үеийг хэлнэ. Энэ үедээ өөрийн дээд болон залгамж хэдэн ч үеэ үзэж болдог билээ.
4. Нэгэн үеийнхэн гэдэг нь тодорхой хүрээний нилээд өргөн цаг үеийг хамааруулан ойлгохыг хэлнэ.
5. Эрин үеийнхэн гэдэг нь хэдэн зуун мянганаар нь үелэхийг хэлнэ.

Эх сурвалж: Ураг удмын журам (товчоолсон лавлах)

Хvмvvжил хvнийг бvтээдэг

2009/09/28 Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Хvний хорвоод амьдарч, хvж дэлхийгээр хєндлєн гулд газар тамгалан алхахын тулд хvнд
хоёр хєл заяасан. Энэ бол тэнгэр бурханы хайрласан хишиг. Эрхтэн бvтэн тєрvvлсэн эцэг, эхийн ач. Хvний хорвоог туулах нэгэн насанд хоёр хєлнєєс дутуугvй хэрэгцээтэй єєр хоёр зvйл бий. Нэг нь, хvний дайтай амьдрахад сайн боловсрол шаардагдана. Нєгєєх нь, хvн шиг хvн байхад сайн хvмvvжил хэрэгтэй. Боловсрол, хvмvvжил хоёрыг тэнгэр бурхан хайрладаггvй. Тэдгээрийг хvн єєрийгєє хvчлэн дайчилж, хичээн зvтгэж байж олж авна. Мэдээж, эцэг эх тусална.

Нэгэн гvн ухаантан “Хvн тєрдєг юм биш ээ. Буй болдог юм. Миний бvх амьдрал, ний нуугvй хэлэх юм бол, ердєє л тєгсгєл хязгааргvй хvмvvжих vйл явц юм” гэж хэлжээ. Хvн тєгсгєл хязгааргvй хvмvvжих vйл явцдаа хvн болж тєлєвшдєг байна. Хvvхдийг зэрлэг араатан хvмvvжvvлж, дєрвєєс дээш жил болбол хvн дvрстэй амьтан болж хувирна. Ийм хvн дvрстэй амьтан буюу Мауглийн тухай уран зохиол, хvvхдийн кино бишгvй бий. Хvнийг амьтан болгон хувиргаж чаддаг энэхvv ид шидтэн нь хvмvvжил билээ. “Хvмvvжил бол аугаа их vйл хэрэг. Тvvгээр хvний хувь тавилан шийдэгддэг”. Монголчууд хvн болох багаасаа, хvлэг болох унаганаасаа гэж ярьдаг нь туйлын гvн учир утгатай vг.
“Хvний хvмvvжил тvvний тєрсєн цагаас эхэлдэг. Нялх хvvхэд хэдийгээр ярихгvй, сонсохгvй байдаг ч гэсэн, аль хэдийнээ суралцаж эхэлдэг. Туршлага сургалтаас ємнє буй болдог” гэж нэрт сэтгэгч хэлсэн байна. Хvvхдийн хvмvvжилд хамгийн гол хvмvvс бол эцэг, эх. Бvх аав, ээж хvvхдээ шилдэг сайн хvн болоосой гэж хvсдэг, vvний тєлєє чадах бvхнээ зориулдаг. Эцэг эхчvvд vр хvvхдээ хvмvvжvvлэхдээ айлгах, дураар нь тавих хоёр туйлыг сонгож ашиглах нь элбэг. Хvvхдийг айлгаж хvмvvжvvлнэ гэдэг нь сайн арга ерєєс биш.

Хvvхдvvдийг айлгах замаар тэдэнд зєвхєн жигшvvрт муу чанар, бялангач зан, хулчгар шинж, эрх тушаал хєєцєлдємтгий байдлыг тєлєвшvvлнэ. “Номхотгох, дарангуйлах, хvчирхийлэх замаар олдсон бvхэн хэврэг хуурамч бєгєєд найдваргvй байдаг”. Хvvхдийг хэт их эрхлvvлж, эрх дураар нь байлгаад байвал хосгvй сайн хvн болчих юм шиг тєєрєгдєл зарим эцэг, эхэд бий. Энэ бас зєв арга биш. “Хэрэв хvvхдvvдэд юу хvссэнээ хийхийг, дээр нь ямар нэг гайхамшигийг мєрєєдєн тэнэг зvйл vйлдэх бололцоо олгох юм бол бид хvмvvжлийн хамгийн муу аргыг хэрэглэж байгаа хэрэг бєгєєд улмаар тэдэнд аливаа муу бvхний эх сурвалж болох тэвчээргvй, биеэ тоосон, цор цор хийх муухай зуршлыг буй болгодог” хэмээн аугаа их Г.Гегель хэлсэн байна.

Эцэг, эхчvvд єєрсдийн амьдралын туршлага, vг хэл, vйл хєдлєлєєрєє vр хvvхэддээ хvмvvжлийн тулгын чулууг нь тулж єгнє. Хамгийн чухал хvмvvжлийг хvн єєрєє олж авна. Хvмvvжлийн эд эсийг бvрдvvлэгч нь багш сурган хvмvvжvvлэгчид, vерхдэг найз нєхєд, амьдардаг орчин, тоглодог тоглоом, vздэг кино, уншдаг ном. Ажил хєдєлмєрийн амтыг мэдэрч байж ажилсаг, хєдєлмєрч зан чанар тєлєвшинє. Сайн хvмvvжилтэй болох нь сайн боловсролтой болохын адил хvvхэд залуусын эрхэм дээд эрмэлзэл, эгнэшгvй хvсэл мєрєєдєл нь байх учиртай. Сайн хvмvvжилтэй байж л сайн сайхан амьдралыг цогцлооно.
Хvмvvжлийн доголдолтой хvний амьдрал нь ч доголдолтой, ажил vйлс нь ч доголдолтой. “Хvмvvжил хvнийг єєрийг нь бvтээдэг” юм. Сайн хvмvvжилтэй хvн мэдээж сайн хvн. Сайн хvмvvжил хvнийг хальтрахад нь тулж, хазайхад нь тvшиж, єндийхєд нь тусалж, єєд нь татна. Тvvгээр зогсохгvй “сайн хvмvvжил нь хvнийг муу хvмvvжилтэй хvмvvсээс маш найдвартай хамгаална”.


Vг яриа бол хvмvvжлийн асар хvчтэй зэвсэг мєн. Гэхдээ сайн зvйлд vгээр хєтлєхєєс vлгэрлэж дагуулах нь илvv vр дvнтэй. Сурган хvмvvжvvлэгч А.С.Макаренко хvvхэд хvмvvжvvлэх vйлстээ vгийн ур чадварыг vлгэрлэн vзvvлэх аргатай гайхалтай хослуулж чаддаг байсан гэнэ. Тэрээр “хэцvv хvvхдvvдтэй” ажилладаг байв. Хvvхдvvд сургуульд сурахын зэрэгцээ єєрсдийн хэрэгцээний тємс ногоо, жимс, жимсгэнээ тарьж, арчилж ургуулан хурааж авна.

Сургалтыг хєдєлмєртэй хослуулсан нь харж хандах хvнгvй, орон гэргvй орхигдсон хvvхдvvдэд боловсрол олгохын зэрэгцээ хєдєлмєрийн хvмvvжил тєлєвшvvлэхэд онцгой хэрэгтэй ажил байжээ. Нэг удаа хэдэн хvvхэд алим боловсрох яагаа ч vгvй, тvvхийгээр байхад нь нэлээдийг зулгааж авч байгаад хvмvvжvvлэгч багшдаа баригджээ. Буруу хэрэг хийсэн хvvхдvvдийг А.С.Макаренко дуудаж ухаарлын номлол сургамжаа айлддаг нь энэ сургуульд ёс юм шиг тогтсон заншил. А.С.Макаренко дээр дуудагдана гэдэг хvvхдvvдийн хувьд хамгийн хvсэшгvй зvйлийн нэг. Хэрэг тарьсан хvvхдvvд хэзээ дуудах бол гээд тvгшээд хvлээгээд байж. Их удаан айж тvгшин хvлээсэн боловч дуудсангvй.
Намар боллоо. Хvvхдvvд ургацаа хураалаа. Ургац хураасны дараа ургацын баяр хийж хvн бvрт ургацын дээжээсээ єгдєг уламжлалтай, хvvхдvvдийн хvсэн хvлээдэг єдєр. Єдрийн хоолон дээр хvvхэд бvрийн ємнє єєрсдийн нь хувь болох амтат жимс таваглан тавьсан байлаа. Нєгєє хэргийн эздийн ємнєх таваг хов хоосон. Бидэнд яагаад жимс байхгvй байна гээд дор бvрнээ шуугилдан гомдоллов.

Яг тэр vед нь А.С.Макаренко орж ирлээ. Та нарт яагаад жимс байхгvй байна гэв vv? Та нар єєрсдийнхєє жимсийг аль эрт хураачихсан шvv дээ гэж тэр нухацтай нь аргагvй хэллээ. Бидний ичсэн, зовсон гэдэг туйлгvй. Тvvнээс хойш бид тийм буруу хэрэг дахин хийгээгvй ээ. Манай сургуульд ч ийм явдал давтагдаагvй гэж нєгєєдvvлийн нэг нь хожмоо их нэр хvндтэй хvн болоод дурсамжиндаа єгvvлсэн байна.

Миний нэг унгар найз “Тоглоомоор дамжуулан хvvхдэд техникийн сэтгэлгээ тєлєвшvvлэх нь” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж билээ. Бид тухайн vедээ ямар дэмий сэдэв сонгоо вэ гэж шvvмжлэх аястай байснаа бvтээлийг нь уншаад хэчнээн чухал сэдэв болохыг нь хагас хугас ойлгосон. Тоглоомоор хvvхдийн авьяасыг нээж болно. Тоглоомоор дамжуулан хvvхдэд танин мэдэхvйн зєндєє зvйлийг таниулж мэдvvлнэ. Тоглоомоор хvvхдийн зан авирын тєлєвшилтийг залж чиглvvлэх боломжтой. Хvн єєдтэй хvмvvжихийн чухал vндэс нь тvvний зан авирын тєлєвшилт. Тоглоом хvvхдийн хvмvvжилд маш чухал нєлєєтэй. “Хvvхдийн тоглоомонд асар гvнзгий утга бий” гэж их зохиолч Ф.Шиллер хэлсэн нь зvгээр ч нэг vг биш.

Хvvхэд аливаа юмыг сайн талаас нь хардаг, ямагт гэрэл гэгээтэй талыг нь эрж хайдаг сайхныг мэдрэх мэдрэмжтэй, сайн сайхан руу тэмvvлэх тэмvvлэлтэй болгон хvмvvжvvлэхэд онцгой анхаармаар. “Сайхан мэдрэмж бvхий хvмvvжилгvйгээр єв тэгш хvнийг єсгєн бойжуулж болохгvй”.

Эх нь хvvхдийнхээ биеийг тєрvvлэхээс ухааныг нь тєрvvлдэггvй гэдэг. “Хэнээс тєрсєн нь бус, хэнтэй нийлдэг нь л хvний жинхэнэ мєн чанарыг тодорхойлно” гэх vг бий. Найз нєхдєєр нь чи чухам хэн бэ гэдгийг жишиж дvгнэдэг нь аль ч vндэстний нийтлэг vнэлэмж. Муу хvн сайнтай нєхєрлєвч тєдийлєн сайжирдаггvй. Гэтэл шилдэг сайн нь муутай нийлбэл дорхноо адгийн нэгэн болдог гэнэ. Хортой будаа ганцханыг vйхэд л хоол чинь бvхлээрээ хор болдог шиг хvн нэг л буруу зvйлд оролцоод эхэлбэл хvмvvжил нь бvхэлдээ хорлогдож болохыг мэд. “Зан суртахуун засрахаасаа эвдрэх нь амархан” байдгийг залуу хvн бvр мэдэж байх учиртай.


Хvvхэд залуусыг зєвхєн муу занд сургахгvй байхад хvмvvжил хэрэгтэй тєдийгvй бас тэднийг сайн талаар єєрчлєхєд хvмvvжил зайлшгvй шаардлагатай. “Хvмvvсийг єєрчлєхийн тулд тэднийг хайрлах хэрэгтэй. Тvvнд vзvvлэх нєлєє нь тэдэнд зориулсан хайр халамжаас шууд хамааралтай байдаг”. Тэгээд ч хvмvvжлийн гол vvрэг нь хvнийг ямар ч нєхцєлд хvн байхаар бэлтгэх явдал юм. Хэчнээн хvнд сорилт шалгалт, бэрхшээл хvндрэл учирлаа ч гэсэн хvнээрээ vлдэж чадах хvн байх нь залуус та нарын амьдралдаа мєрдєх зарчим болох ёстой.

“Хvмvvс бол сайн арчилж тордохгvй бол олигтой ургадаггvй ургамал юм” гэж хэлсэн ухаантны зvйрлэл бий. Ер нь муу хvмvvжилтэй хvнийг дахин хvмvvжvvлэхээс хэцvv зvйл гэж vгvй. Буруу єсгєсєн хvvхэд бухын хvзvvнээс хатуу гэж манай євєг дээдэс тунчиг зєв онож хэлсэн байна. Гэхдээ буруу єсгєсєн, муу хvмvvжилтэй хvн бvрийг бvрмєсєн алдагдаж гvйцсэн, тэд тэхийн эвэр тэнгэрт тулж, тэмээний сvvл газар хvрэх vед л засрах байхдаа гэж vзэж зєнд нь хаяж болохгvй.

Тэдэнд хvн ёсоор хандаж, тусалж дэмжих хэрэгтэй. Хvн єєрєє хичээж, єєрийгєє ялан дийлэх сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуулж чадах юм бол ямар ч муу зан авир, муу хvмvvжлийг засч залруулж болно. Мэдээж хэрэг тодорхой цаг хугацаа шаардагдана. Шарсан жоомыг хэвийн хоол гэж идэж дасах хvртэл хугацаа хэрэгтэй байдгийн адил юм. Хvн буруу дадлаас салж, зєв дадалтай болсноор єєрийгєє болон бусдыг зовоохоо болино.
Хvнийг хvмvvжvvлэхэд гардаг том, жижиг алдаа зєндєє бий. “Хvмvvжvvлэхэд гардаг хамгийн том алдаа бол залуу хvнийг бие даан сэтгэхэд сургадаггvй явдал”. Хvvхэд бvрт єєрийн гэсэн харах, бодох, мэдрэх чадвар бий. Тvvнийг нь томчуул єєрсдийнхєє чадвараар солих гэж оролдох шиг мулгуу явдал байхгvй гэдэг.
Ямар ч vед, ямар ч асуудлаар алтан боломжууд хvvхэд, залуус та нарыг хvлээж байдаг гэдэгт итгээрэй. Харин алтан боломжууд та нарын нvдэнд биш, оюун ухаанд чинь харагдаж байдгийг мэдэцгээ. “Бvх бvтээлээс хамгийн гайхамшигтай сайхан нь сайхан хvмvvжил олсон хvн байдаг”. Хамгийн гайхамшигтай сайханд хvрэх боломж хvн бvрт бий. Яагаад гэвэл “хvн бvр сvvлчийнхээ єдрийг хvртэл єєрийгєє хvмvvжvvлж байх ёстой”.

Ширээний теннисний спортын түүх

2009/09/20 Нийтэлсэн : etvgen 1 Сэтгэгдэлтэй
Ширээний теннисний спортыг яг хэдий үед хаана тоглож байсан талаар тодорхой баримттай мэдээлэл байдаггүй. Спортын түүх судлаачид тэр дотроо Ази, Америк болон английн судлаачид өөр өөрийн бүс орон нутагт үүссэн хэмээн тайлбарлаж түүнийг батлахыг оролдсоор байдаг. Гэвч баримттай эх сурвалжаар ширээний теннисний спорт нь XIX зууны сүүлчийн хагаст Англи улсад тоглож байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайн үед төрөл бүрийн материалаар хийсэн дөрвөлжин хэлбэртэй цохиур, резин буюу үйсээр хийсэн бөмбөгөөр голдуу гадаа тоглодог байжээ. Анхны цохиур 49,5см урттай байжээ.
Ширээний теннисний спортын хөгжилд томоохон түлхэц өөрчлөлт оруулсан хүн бол Английн иргэн инженер James Gibb юм. Тэрээр 1890 онд Америкаар аялаж байхдаа тоглоомын дэлгүүрт целлоидон бөмбөг байхыг олж үзээд нилээд хэмжээтэйг худалдан авч Англид авчиржээ. Улмаар целлойдон бөмбөгний чанарыг сайжруулж үйлдвэрлэж үйсэн бөмбөгийг сольсон нь Англи даяар өргөн хэрэглэгдэх болсон. Целлойдон бөмбөгний ойлтоос гарч буй чимээнээс үүдэн J.Gibb ширээний теннисийг “ Ping Pong “ гэж нэрлэх болжээ. 1907-08 онд Америкийн ах дүү Parker “ Ping Pong “ гэсэн нэрийг хэрэглэх эрхийг авч 1 сая бөмбөгийг Англиас худалдан авч явсанаар Америк тивд орчин үеийн ширээний теннис “ Ping Pong “ нэрээр хөгжих үндэс тавигджээ.

XIX зууны сүүлчээр Англид анхны ширээний теннисний дүрэм бий болжээ. Тэр үед нэг үеийн тоглолт 30 оноогоор дуусдаг, давуулалтыг өөрийн тал дээр ойлгохгүй шууд тор давуулж хийдэг байжээ.

Анхны олон улсын тэмцээн 1901 онд Австрийн нийслэл Вена хотод болжээ. 1902-1911 онуудад Англид төдийгүй Европ даяар ширээний теннисний спорт зогсонги байдалд орсон. 1912 оноос дахин сэргэж анхны үндэсний хэмжээний ШТХ Англид байгуулагдсан. 1926 оны 1 сарын 15 нд ОУШТХ байгуулагдаж мөн оны 12 сард Англи улсын нийслэл Лондон хотод анхны ДАШТ таван төрөл дээр зохиогдож бүх төрөлд Унгар улсын тамирчид түрүүлж алтан медалиудыг авсан байна. 2001 онд Японы Осака хотод болсон ДАШТ хойш ДАШТ-ийг баг болон нэг бүрчилсэн тоглолтуудыг салгаж жил бүр ээлжлэн явуулах болсон. 2008 оны 2 сард Хятад улсын Гуанжао хотод ширээний теннисний ДАШ51 дахь удаагийн тэмцээн болсон.
Одоогоор ОУШТХ-д 198 улсын холбоод гишүүнээр элссэн байна.

Монголд Ширээний Теннисний Спорт үүсч хөгжсөн товч түүх

Хавтан дээр хуванцар цагаан бөмбөгөөр харилцаж тоглодог, үзэхэд өхөөрдөм хэрнээ тоглоход адармаатай, хүний хараа хурд, самбаа эвсэл, хүч ухаан уралдуулсан энэ спорт анх 50-иад оны эхнээс Гадаад Явдлын яам, Улсын хөгжимт драмын театр, Намын шинэ хүчний дээд сургууль зэрэг цөөн хэдэн газар үзэгдэх болсон тэр цагаас монголчууд “ Ширээний теннис” тоглох болжээ.

Гадаад ертөнцтэй хэлхээ холбоо төдийлөн хөгжөөгүй, зөвхөн цөөн тооны, албан ёсны төлөөлөгч солилцох төдий гадаад харилцаатай байсан тэр үед хөрш орнуудад албан хэргээр зорчсон дипломат, урлагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явсан зарим хүн ширээний теннис тоглож байхыг анх харж, сонирхож, бага боловч тоглон суралцаж эзэмшсэнээ “ Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ” хэмээн их зохиолч Д.Нацагдоржийн бичсэнчлэн чухам л өвөрлөн ирж энэхүү гайхамшигтай спортын төрлийг Монгол улсад дэлгэрүүлсэн нь тэр байлаа.

Ширээний теннис сонирхогчдын аварга шалгаруулах анхны тэмцээн Монголд 1955 онд болжээ. Тэмцээн Голын цэнгэлдэх хүрээлэнгийн хашаан дахь модон байшингийн саравчинд явагдаж цөөн хэдэн хүн оролцсоноос эрэгтэйчүүдэд С.Чойвон, эмэгтэйчүүдэд Д. Эрдэнэсанаа нар тэргүүн байранд тус тус шалгарч анхны аваргууд болж байжээ.

Монголд ширээний теннис сонирхож тоглодог хүмүүсийн тоо 1956 оны эцэс, 1957 он гэхэд ихээхэн өсч, теннисний ширээгүй томоохон албан байгууллага, сургууль бараг байхгүй болсон байв.

Ингээд удалгүй 1957 ондоо Намын шинэ хүчний дээд сургуулийн багш С.Чойвонгийн санаачлагаар БТСХорооны дэргэд ширээний теннис сонирхогчдын анхны бүлгэм буюу клубыг байгуулж МУИС-ийн оюутан Нооной, Долгор, Улсын филармоний хөгжимчин Сэрээтэр, Юндэн нарын цөөн хэдэн хүн тогтмол тоглон бэлтгэл сургуулалт хийх болжээ. Тэр цагаас бүлгэмийн гишүүдийн тоо тасралтгүй өсч 1959 оны 10 сар гэхэд бүлгэмд 17 хүн тогтмол хичээллэх болсон байна. Тэр үеийн теннисчид дундаа шилдгүүдээр Намын шинэ хүчний дээд сургуулийн багш С.Чойвон, Бээжингийн их сургуулийг төгсгөөд ирсэн Д.Баньдхүү, МУИС-ийн оюутан Нооной, Хүчитбаатар, ХААДС-ийн оюутан Бор, Улсын драмын театрын хоёр Санжмятав, хөгжимчин Түмэндэлгэр, Цэрэннадмид, Улсын филармоний хөгжимчин Сэрээтэр, Юндэн, Арван жилийн 1 дунд сургуулийн багш Цэндсүрэн, сурагч Д.Эрдэнэсанаа, 2 дунд сургуулийн сурагч Б. Нармандах, Батаа, Ц. Болд, Пүрвээ, 3 дунд сургуулийн сурагч Г.Нансал нар тодорч байжээ.

Монголд “ ширээний теннис” анх тоглоом гэдэг ойлголтын дор орж ирсэн ба уг тоглоомыг сонирхож тоглодог хүмүүсийн тоо богино хугацаанд аривжиж монголчуудын тоглох дуртай тоглоомын нэг болж чаджээ. Ингээд аажмаар ширээний теннисийг спортын төрөл болох утгаар нь сонирхож тоглодог хүмүүсийн тоо үлэмж нэмэгдэж өргөн олныг хамрах болсон учир бүлгэмийн гишүүд нэгдэн “ Ширээний теннис “ сонирхогчдын анхдугаар хурлыг 1959 оны 10 сард хуралдуулж “Ширээний теннисний спортын үндэсний холбоог байгуулж, Холбооны даргаар С. Чойвон, Холбооны нарийн бичгийн даргаар Д. Баньдхүү нарыг тус тус сонгож, бүлгэмийг “ Төв Секц” хэмээн нэрлэжээ. / Спорт тоглоом, 1972 он Н.Дашням нар /

1957 онд анхны улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдож эр Сэрээтэр, эм Нансал нар улсын аваргууд болж байв.

Ширээний теннисний спортыг Монголд нэвтрүүлэх, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэх, Ширээний теннисний спортын үндэсний холбоог байгуулж улмаар Дэлхийн холбоонд гишүүнээр элсүүлэх зэрэг Монголын ширээний теннисний холбооны тулгын чулууг тавих бага биш ажлыг ширээний теннисний спортод элэгтэй сонирхож тоглодог ахмадуудад гүйцэтгэж ирсэний дүнд ширээний теннис жинхэнэ спортын төрөл болох утгаараа манай оронд дэлгэрч цаашид хөгжих нөхцөл бүрдсэн юм.

Өнгөрсөн 50 шахам жилийн хугацаанд Монголын ширээний теннисний холбоо, ширээний теннисний багш дасгалжуулагчдын санаачлагаар ширээний теннисний спорт өндөр хөгжсөн орнуудын адил төстэй байгуулага, баг тамирчидтай ойр төхөм харилцаж, тэдний ажлын арга барил, баялаг туршлагаас суралцаж, мэргэлжилтэн багш урьж боломжийн хэр, хэлбэрээр хамтарч, хоршиж ажиллаж иржээ.

МБТСУХ-ны урилгаар 1959-1960 онд Монголд ирж ажилласан БНХАУ-ын өндөр зэрэглэлтэй багш Жан Юй Нин, Монголын ширээний теннисний анхны шигшээ баг, бүрэлдэхүүнийг 1961 онд БНХАУ-д хүлээн авч дэлхийн 26 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж ажилласан багш Чин Ши Жун нар Монголын ширээний теннисчдэд анхны суурь техник эзэмшүүлэх, спортын бэлтгэл сургалтын ажиллыг зөв гордилоор эхлүүлэж цаашид хөгжих онол практиктийн үндсийг тавих үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэх нь зүйтэй.

1961 оны ДАШ тэмцээний үеэр хуралдсан ДШТХ-ны чуулганаас МШТХ-ны анхны ерөнхийлөгч С.Чойвонг ДШТХ-ны Хянан шалгах хорооны гишүүнээр сонгосон. Энэ нв Монгол улсын спортын түүхэнд болсон шинэ үйл явдал байв. Үүнээс өмнө Монгол улсын спортын аль ч төрлийн төлөөлөгч олон улсын спортын байгууллагын сонгуульд оролцон сонгогдож байгаагүй юм.

1960 онд анх удаа БНАСАУ-с тамирчдыг урин авчирч анхны хамтарсан бэлтгэл, нөхөрсөг уулзалт тэмцээнийг зохион байгуулжээ. Энэхүү нөхөрсөг тэмцээнд манай улсын эмэгтэй 9 : 0, эрэгтэй 12 : 1 хожигдож байв. Монголын багаас Д.Баньдхүү нэг хожил багтай авч байв.

1960 оны 09 сарын 01 нд Үндсэний шигшээ баг 7 хүний бүрэлдхүүнтэй байгуулагдав.

1961 онд БНЧехсловак АУ, БНУАУ-ын баг тамирчид Монголд ирж хамтарсан бэлтгэл сургуулалт хийж байв.

1961 онд Монголын Бүх Ард Түмний анхдугаар Спартакиад ширээний теннис 3 төрөл дээр явагдаж анхны эрэгтэй аваргаар 15 настай, 10 жилийн сургуулийн сурагч залуу тамирчин Б.Амарсанаа, эмэгтэй .................. нар түрүүлж аваргын алтан медалийг зүүж байлаа.

1964 оны 4 сард Монголын шигшээ багийн тамирчид анх удаа Европийн хамтарсан бэлтгэл хийхээр БНЧАУ, БНУАУ, БНПАУ-ыг зориж байлаа.

1966 онд Монголын шишээ баг Азийн орнуудын Анхдугаар аварга шалгаруулах тэмцээнд орж манай эр баг 5 байрт, эр хос тоглолтоор Бямбажав, томбуу нар 52 хосоос 4 байрт орж анх удаа гадаадын тэмцээнээс диплом авчирч байв.

1970 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 28 багийн эмэгтэй 36, эрэгтэй 84 тамирчид спортын 5 төрөл дээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөж байв.

МШТХ нь манай ахмад багш, тамирчдын хүч хөдөлмөрийн үрээр бусад орны ширээний теннисчидтэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг уламжлал ёсоор хөгжүүлж ирэв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улсад БНХАУ-ын мэргэлжилтэн багш Ван Фу уригдан ирж ажилласны дээр БНСУ-ын иргэн 1988 оны дан хос тоглолтын олимпийн аварга эмэгтэй Ян Ён Жа, БНСУ-ын улсын шигшээ багийн гишүүн, 1990 оны Азийн тоглолтын багийн төрлийн аварга эрэгтэй Пак Жин Хиен нар Монголд түр ажиллаж амьдрах хугацаандаа манай теннисчидтэй байнгын холбоотой байж өсвөрийн теннисчдийг сурган хүмүүжүүлэх ажилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирэв.

Монголын ширээний теннисний холбоог үндэслэн байгуулагчдын нэг, улсын шигшээ багийн анхны гишүүн, дасгалжуулагч Д. Санжмятав нь Монголд ширээний теннисний спортыг хөгжүүлэх, багш дасгалжуулагч, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, өндөр ур чадвартай үе үеийн баг тамирчдыг сурган хүмүүжүүлэх талаар 50 шахам жил идэвхи санаачлагатай ажиллаж энэ үйлсэд өөрийн бүхий л идэвхит амьдрал, хүч хөдөлмөрөө зориулсаныг төр засаг үнэлэн Алтан Гадас одонгоор шагнасан билээ. Тэрбээр Монгол улсад анхны хувийн ширээний теннисний клуб болох “ Мон-Сол” клубыг Солонгос улсын иргэн Кан Ен Суны хамт байгуулан ажиллуулж олон шинэ мастеруудыг төрүүлсэн юм.

Үүний зэрэгцээ өнгөрсөн хугацаанд БТСХороо, клуб бүрийн дэргэд товчоо, анхан шатны хамтлагуудын дэргэд 40 гаруй бүлгэм дугуйлан ажиллаж тэдгээрт 10 гаруй мянган сонирхогчид хамрагдан бэлтгэл сургууль хийж байгаагаас спортын зэрэг цолтой тамирчид, шүүгчид 600, спортын мастер 40 байна.

1990 оноос хойш Монгол улсын эдийн засгийн системд гарсан шинэчлэлт өөрчлөлтийн үйл явц спортын талбарыг тойрч гарсангүй мөн л хамран хувиргаж бүтэц зохион байгуулалтын их өөрчлөлтөд хийв. Үүний дүнд Монголд ширээний теннисний клубууд шинээр төрөн гарч өнөөдрийн байдлаар хот хөдөөд “ Тэмүүлэл”, “ Старс”, “Сол-Мон”, “ ОЧ “ Дархан, Эрдэнэт, Баянчандмань зэрэг 10 шахам клуб идэвхтэй ажиллаж байна. Эдгээр клубд Б.Дэлгэрбуян, Д.Баяраа, С.Галбадрах, Д.Энхбаатар, Т. Мэргэн, Ч.Цагаанцэцэг, Баярсайхан зэрэг дадлага туршлагатай ахмад тамирчид, мастерууд болон өсч яваа шилдэг тамирчид, багш дасгалжуулагчид тогтмол ажиллаж олон сайн, спортын ирээдүйтэй тамирчдыг сургаж, хүмүүжүүлж байна.

Шатрын хичээл

2009/08/29 Нийтэлсэн : etvgen 1 Сэтгэгдэлтэй
Практик зөвөлгөө /Капабланка/

1. Гараан дээр бодоо хурдан гаргаж хөллөн ихэвчлэн богино тал уруугаа эрт сэлгээ хийх хэрэгтэй. Сэлгээ нь ноёны байдлыг бэхжүүлнэ.

2. Бэрс солигдсон, хүүнүүдээс гадна нэг юм уу хоёр хөнгөн бод үлдсэн төгсгөлд ноёноо төв рүү нүүлгэх хэрэгтэй. Хүүний төгсгөл нь ихэвчлэн хүү бэрс гарснаар хождог тул хүүнүүдээ ч мөн хурдан урагшлуулах хэрэгтэй.

3. Боднуудаа харилцан холбоотой ажиллуул. Зарим бодоороо хэсэгчлэн дайрвал айлын хянамгай тоглолтын үр дүнд амархан няцаагдана. Ялангуяа гарааны эхэн үед хүүнийнхээ гинжин эгнээг эвдэхгүй байхыг хичээ.

4. Боломж гарсан л бол санаачлагыг гартаа авах хэрэгтэй. Санаачлагыг гартаа авна гэдэг нь давуу байна гэсэн үг.

5. Гараанд ядахдаа л аль нэг морио тэмээнээсээ түрүүлж гаргах хэрэгтэй.

6. Тэрэгнүүдээ нээлттэй шугаманд байрлуулж байх хэрэгтэй.

7. Боломж гарсан л бол комбинаци хийн тоглож сур. Хийсвэр сэтгэлгээ хөгжинө.

8. Хожигдчих болов уу хэмээн айн ямар нэгэн нүүдлээсээ битгий татгалзаж бай. Сайн гэж тооцсон бол тэр нүүдлээ хийж бай. Хамгийн сайн багш бол туршлага. Олон зуун өрөг хожигдож байж хүчтэй шатарчин болж чадахыг санаж авна уу.

9. Гараан дээр нэг бодоороо болж л өгвөл битгий хоёр нүүж бай. Хөллөгөөг удаашруулна.

10. Шууд ямар нэгэн аюул харагдахгүй л бол шидсэн хүү юм уу бодыг идэж бай.

Санамж: Уншигч та энэ зөвөлгөөнүүдийг бүх тохиолдолд таарах нарийн дүрэм журам биш харин ерөнхий удирдлага болгох зарчим гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ ихэнхдээ зөв дүгнэлтүүд. Сайн шатарчид дээрх дүгнэлтүүдийг баримталан тоглодог бөгөөд мэдээж зарим тохиолдолд эдгээрээс татгалзах үе байлгүй яах вэ.

Кириллээр