Showing posts with label мэдээ мэдээлэл. Show all posts
Showing posts with label мэдээ мэдээлэл. Show all posts

Windows 7.0 дээр Монгол бичгээр бичих боломжтой болжээ.

2010/02/02 Нийтэлсэн : etvgen 6 Сэтгэгдэлтэй
Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн Microsoft компанийн Windows үйлдлийн системийг өдөр бүр хэрэглэдэг. Тус компаниас 2008 оны 10 дугаар сарын 22-нд албан ёсоор худалдаанд гаргасан Windows үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар болох Windows 7.0-д хуучин монгол бичиг буюу бидний ярьдгаар “уйгаржин” монгол бичгээр ямар нэг нэмэлт фонт, бусад туслах хэрэгсэл ашиглахгүйгээр бичих боломж оруулсан байна. Уг фонтоор Windows 7.0 дээр бичихдээ хэд хэдэн чиглэлд бичих боломжтой. 

Goojuur vs Ajaxmaa 2

2009/08/25 Нийтэлсэн : etvgen 2 Сэтгэгдэлтэй

За хэн билээдээ нэг хүн мессэнжэрээр орж ирээд яаг юу болоод байгаан гээд байсан тэр хүнд туслах гээд хэдэн линк оруулчихья өрөө цаашаа дамжаад дамжаад орчохоорой хэхэ за хамгийн түрүүнд та http://mikarito.blogspot.com блогоор ороод уншчихад бараг ойлгочих байх мөн :
http://mnkorea.blogspot.com эдгээр блогуудаар ороорой
аа тийн бас www.hantulga.com дээр "Монголын анхны гэж хэлж болох онлайн ертөнцийн дайн" гэсэн гарчигтай нийтлэл байналээ энд дараад сонирхоорой

төгсгөлд нь энэ хүний хэлж байгаа бараг зөвч юмуудаа
xvv said...
Хувийн мэйлд нэвтэрч орох нь буруу л даа. Гэхдээ энд нэг зүйлийг хүмүүс андуураад байна л даа. Yahoo mail рүү нь хакердаж ороогүй. Ер нь yahoo, google зэрэг лут гаруудыг хакердаад байдаг аавын хүүхдүүд ер нь бол дэлхийд тоотой хэд. Монголд тийм хүү байвал хүн алсан ч цагаатгахад буруудах юмгүй ч юм шиг?
Нууц үгээ муу хийсэн, хамгаалалтгүй сайтад (gogo.mn) мэйлийнхээ нууц үгийг адил оруулснаас алдсан хэрэг. Дэлхийн хаана ч, ямар ч сайтад (yahoo, google) нууц үгээ алдсан бол хариуцлага хүлээхгүй гээд үйлчилгээний нөхцөл дээр нь заасан байдаг. Хувь хүн өөрөө нууц үгээ хадгалж, хамгаалж байх үүрэгтэй юм л даа.
Таалагдахгүй болохоор хакдсан нь үнэн. Гэхдээ хууль зөрчсөн тэр зургийн цомгийг нь анхнаасаа буруутгаж сануулсан гэдгээ ч аяаксмаа хэлсэн байсан шүү дээ. Блог нь бол хомрогонд нь өртсөн л хэрэг.

Монгол охид, бүсгүйчүүдийг муулж байгаагаа тэднийг сайн болгох гэж байна гэж бичдэг мөртлөө сайт дээрээ "Солонгос охид залуустай танилц" г.м насанд хүрэгчдэд зориулсан танилцах сайтын сурталчилгааг байрлуулдаг. Үүнийг юу гэж ойлгох вэ? Солонгосуудтай танилц, унт хэвт гээд рекламдаад сурталчлаад байгаа нь тэгээд Монголчуудыг сайн сайхан болгох гээд байгаа хэрэг үү? гээд л олон асуулт гарч ирэх байх л даа.

Дэмжээд байдаг элдэв хараалын үгээр чамирхагчид инээдтэй л санагдах юм.
За за би ч нэг лаг амьтан биш л дээ... Гэхдээ л өөрийнхөө өнцгөөс хараад нэг инээчихье хихихихихахахахахохохохохо :D

Goojuur vs Ajaxmaa ...

2009/08/19 Нийтэлсэн : etvgen 6 Сэтгэгдэлтэй
ГООЖУУР КОМ ДЭЭР ИЙН БИЧЖЭЭ

THE END…
Тєгєлдєр бацаан ингээд будаа болов. Тэнэг малууд юмаа та нар. Жооxон бацааныг худлаа ардын баатар болгох гэж хєєргєж байгаад ингээд цусгvй алав. Яг єнєєдєр Тєгєлдєр Гоожуур Дот Комыг хакдеж бас хувийн имайл Сургуулийн сvлжээ хэрэглэсэн гэж сэжиглэгдээд Тєгєлдєрийн компютер хэрэглэх эрx нь хасагдаж улмаар ажилаа хийж чадахгvйд хvрээд байгаа билээ. Бид нарыг элдвээр заналхийлж тэгвэл ингэнэ бас ингэвэл тэгнэ шvv гэж бvр анxнаасаа л онгирч дарамтлах гэж оролдсоноос л энэ хэрэг анх vvссэн. Бидэнд гомдсон хvмvvсийн нєлєєнд автан ардын баатарын дvрд тоглох гэж оролджээ. Болно л доо. Тэглээ гээд яахав дээ. Хvмvvс чамайг онгирооно мєрєн дээр чинь худлаа алгадаж чи лаг шvv гэж худлаа шаана. Тэгээд чи эцэст нь нэг одон зvvсэн дvр л болж байна. Хэн ч чиний байрны мєнгийг тєлєхгvй. Германы дурэм журам аймаар хатуу гэж хэлсэн. Мэдэж байнаа. Та нар яадаг юм гэж томроод байсан. Одоо наанаа нээрээ шоронд орох гээгvй бол ингээд больсон нь дээр дээ. Чи юу хийхээ мэдэж байгаа.
http://ajaxmaa.pub.mn/
http://abcnews.go.com/Technology/PCWorld/story?id=3212325

FINAL CALL….
Тєгєлдєртэй саяхан бид нар чатаар холбоо барилаа. Та нар намайг шvдэндээ бvvр зуужээ гэнээ.
Эхлээд тэр худлаа шаагаад мэдэмхийрээд байгаа пиздакуудад гээд хэлчихэд ийм байна. Бид Google- ээс Тєгєлдєрийн хувийн мэдээлэлийг олж аваагvй тийм боломж ч байхгvй. Манай интернет хєтлєгчид IP хаягыг нь олж єгєєд бид сургуультай нь холбоо бариад яг шvvгдээд ирэхийн алдад Тєгєлдєр єєрєє бидэнтэй холбоо барьж хэн гэдгээ хэлсэн. Сургуулиас нь шалгаад компютерт орх эрх энэ тэр нь тvр хаагдсан байх л даа. Тэгээд бас жоохон сандарсан тал бий.? Хэрвээ бид тэгэж эхлээгvй бол бид нараар даажигнаад яваад л байх байсан. Тэгээд уучлалт гуйсан.
Бид анх Тєгєлдєрийг хэн гэдгийг мэдэхээс нь ємнє єєрт нь сануулга єгсєн. Чи их хатуу тоглоомоор тоглоод байна. Бид нар чамайг барина гэсэн Яг Харагдаарай л гэсэн. Zaazuur.com энэ тэрийг ажилуулдаг бацаанууд шиг авч vзсэн. Тєгєлдєрийн эсрэг Берлиний Интернетээр Дамжуулан Мэдээлэл Хулгай хийдэг Хулгайчуудтай тэмцдэг албанд гаргасан гомдол ба Сургуулийнхан Захиргаанд бид гомдолгvй наадах чинь Монголд хэрэгтэй бацаан гэсэн тодорхойлолт хийж єгч болно.
1. Тєгєлдєр зєвхєн Гоожуур Дот Ком-ийг хакидаад зогсоогvй дээр бидэнд тусалдаг Соёлоо ахын хувийн 3000 гаруй мессажтай имайлд нэвтэрч ороод олон зvйл хулгай хийсэн. Дээр нь согтуудаа мессаж явуулан зарим материалыг ил гаргана шvv гэж Ракет маягын оролдлого хийсэн. Тэр хулгайлсан материалаа устгаа. Тэгээд дараа нь ямар нэгэн хэлбэрээр тарвал хариуцлага хvлээнэ гэсэн мэдэгдэл хий. Тэр Facebook дээрээ.
2. Нєхрийнхєє Гоожуурийнханд туслаж байгааг огт мэдээгvй байж байгаад хэлмэгдсэн Нандиа эгчийн талаар Монголын том вебуудээр цацагдсан худал мэдээлэлийг хаалга. Тэр хакаа хэрэглэнэ vv? Эздээс нь гуйна уу бидэнд огт хамаагvй!? Худлаа эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалдаг лаг хvн болох гээд бас ямарч буруугvй нэг бvсгvйг хэлмэгдvvлэх эрх чамд байхгvй.
Эдгээр нєхцєлийг бvрдvvлсэн тохиолдолд бид албан ёсоор тус тус газар нь хандана. Энэ Тєгєлдєрт хайр зарлаад байгаа пиздакууд ємєєрєєд характер тодорхойлолт хиймээр байвал бид хэнд яаж хандах талаар мэдээлэл энд тавих болно.
Энийг Уншаад Vзээрэй За….
http://abcnews.go.com/Technology/PCWorld/story?id=3212325

Not Too Fast…
Америкаас манай сервер байсан газраас холбоо барив. Нєгєє Тєгєлдєр бацааны устгасан бvх мэдээлэлийг нєхєж чадсан гэнэ. 2 долоо хоногын дотор бvх юм хуучнаараа бvр илvv алдартайгаар. Тийм тийм бид нар дандаа худлаа шаадаг тээ. Харж л бай. Тэр зураг энэ тэр нь алдагдагдсан муулуулсан гээд байсан гарууд Гоожуур Дот Комыг далд орлоо гэж дэндvv эрт баярлав.
Дээр нь бид нэмээд чєлєєт индэр байгуулж Монголд айгаад гєлєлзєєд бичсэн юмаа ил гаргаж чадахгvй байгаа хvмvvс байвал бидэнд нууцаар явуулж болно. Бид чиний хэн бэ гэдгийг чинь vхэж байсан ч хэнд ч хэлэхгvй. Хэн яаж хахууль авилга авч байна? Хаанаас юу идэж ууж байна? Ямар МАXН-ийн пизда яаж луйвар хийж байна баримттай бол бид бvгдийг нь энд тавина.
Warning !
Тєгєлдєрийн тvvх бол тэр Хак энэ тэр шvтээд байгаа бацаануудад том сургамж. Шалдан хvvхний найз нь хамт байж байгаад дарж Интернетэд тавигдсан зураг ба хvний хувийн и-майл болон Америкт бас Монголд байдаг албан байгуулгуудын серверт террорист маягаар халдлага хийх хоёрт маш том ялгаа бий. Барууны хуульд энийг тун єєрєєр авч vздэг. Хууль нь биелдэггvй юу ч мэдэхгvй vхэр Монгол дуракууд л хошгорч шаагаад байгаа болохоос энэ бацаан єєрєє юу хийснээ одоо л ухаарч эхэлж байгаа.? Яасан сургуульд дээр хичээлээ хийх гэсэн компютер хэрэглэх эрх хаагдсан бас удахгvй захиралын єрєєнд дуудагдаж магадгvй. Энэ бол зєвхєн эхлэл.
Бидний аз болж энэ тэнэг бацаан Германд авгай хоёр нялх хvvхэдтэйгээ байж таарлаа. Дээр нь єєрєє нэг муу оюутан бас цагын ажил хийнэ. Тэгээд цээжээ дэлдэж том том хуцна.
Одоо ийм юм болно. Гоожуурын тал ба Америкт хакдуулсан манай серверийг хийж байсан том GoDaddy гэгч компани албан ёсоор Германы хуулийн байгуулгад хандана.
Тєгєлдєр бацаан сургуулийн ємчийг хууль бус зvйлд ашиглацан хэргээр сургуулиасаа хєєгдєнє. Ажилгvй болно. Дээр нь цагдаа хэргийг нь мєрдєнє. Герман шиг юмыг нягт нямбай хийдэг газар нэг зууун доллараар торгуулаад эсвэл Монгол шиг нэг баагийг архидуулаад сална гэж бодож байн уу. Ёстой ац ! Хvний газар шоронд сууна.
Бид нар єдєр юу гэж ярьж саллаа. Бид чамайг бас дахин худлаа хэлсэн байна гэж vзлээ.? Ямар асуултыг бид цаг гарган дахин дахин асуулаа?
Энэ тоглоом биш гэж олон удаа бид хэлсэн. Чи тоглоом тоглох дуртай бол бид нар ч гэсэн бас дуртай. Харин бvр чамаас илvv ч дуртай байж магадгvй.
Харин хэн нь чиний тоглох гээд байгаа аюултай тоглоомыг хожих бол энэ удаа?? Чи бидэнтэй яаж холбоо барихаа мэдэж байгаа.
Жинхэн Др. Гоожуур

Who is Ajaxmaa?
Images: news
Нэр: Эрдэнэ-Очирийн Тєгєлдєр
Нас: 28
Хvйс: Эр
Гэр бvлтэй 2 хvvхэдтэй. Германы дээд сургууль-ийн дэргэд эрдэмийн ажил хийдэг. Ajaxmaa гэдэг нууц нэрээр Монголын бvх том байгуулгын веб хуудас болон серверт халдлага хийж байсан.
http://www.dai-labor.de/index.php?id=1676&mail=tuguldur.erdene-ochir
What Happened? Only Facts….
Монголын Нэг Нойморын Гэгдэх Хакер Ajaxmaa Гоожуур Дот Ком-ийг устгах гэж оролдов.
Зургын Цомог дунд нь нууц код байрлуулсны уршигаар сервэрт нь нэвтрэх боломжтой болов.
Хак хийх явцдаа Гоожуурын залууст туслалцаа vзvvлж байсан Соёлоо ахын и-майлд нэвтэрч оров.
Гэр Бvлийн хvний зургыг нь андуурч олон нийтэд тарааж дарамт vзvvлэв.
Гоожvvрынхан эсэргvvцэл vзvvлж Соёлоо ахын Google-d ажилдаг найзаар дамжуулан Аjaxmaa-ийн блогийг хаалгуулав.
Дараа нь бид Аjaxmaa-ийн IP хаягыг олоод сургуультай нь холбоо тогтоов.
Аjaxmaa бууж єгєєд хэн бэ гэдгээ Гоожуурынханд мэдэгдэв.
Ajaxmaa Соёлоо ахын авгайг андуурч мэдээлэлийг олон нийтэд цацсандаа уучлал гуйв.
Хариуд нь Монголын бvх буруу мэдээлэл нийтлэсэн вебvvvд Нандиа эгчийг гутаан доромжлосон мэдээлэлээ устгахгvй бол нэг дараалан хакердаж єгнє гэж амлав
Тvvх Yргэлжилсээр л…..
Images: news

ХАКЕР АЖАКСМА ГООЖУУРТ ХАНДАН ИЙН БИЧЖЭЭ

Хакер Ажаксмаа блогоо хаалгаж дахин шинэ блог нээж ийм бичлэг vлдээжээ!!
Yes, I did it
Тийм, намайг Тєгєлдєр гэдэг 28 настай, эхнэр болон 2 нялх хvvхэдтэй, их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан.
Уучлаарай, би худлаа ярьсан би эмэгтэй биш, 22 настай биш, оюутан бас биш.
Гэхдээ би vнэнч хvн. Тийм яадаг юм. Би гоожуурыг хакдсан. Би бас пиздаа болон заазуурыг хакдаж устгасан. Яадаг юм. Хvч муутайг нь далимдуулж хvний эрх зєрчиж олон хvнээр даажигнавал ямар байдгийг нь vзvvлсэн юм. Би єєр цахим хуудас устгаж vзээгvй. Тийм, би та хоёрын эрхэнд халдсан. Тиймээс би уучлал гуйсан. Би хийсэн хэргээ хvлээгээд уучлалт гуйх чадалтай хvн. Та хоёрт бол доромжлосон хvмvvсээсээ уучлал гуйх чадал байхгvй байгаа биз дээ.
Соёлтулгаа чи єєрийгєє би Гоожуур мєн гэж хэлэх чадалгvй бэртэгчин хvн гэдэг ээ харж байгаа биз дээ. Vнэн юм vнэнээрээ сайхан. Хэзээ би чамд нэр усаа хэлсэн билээ. Тэрийг хэлэх чадал чамд байна уу? Сайхан танилцаад салъя гэхээр нь би итгээд чамд мессенжерээр нэр усаа хэлсэн. Наашаа харж инээгээд цаашаа харахаар нь худлаа шаадаг зантайг чинь мэдсэнгvй. Чи сургуулийн IP олсон гэлvv? Сургуулиасаа хакдаад сууж байдаг тэнэг хvн байдаг гэж бодоо юу? Сургуулийн IP наас би блогыг нь уншсан. Аргаа бараад блог уншсан хvмvvсээс Герман сургуулийн IP хайж байгаад гомдол мэдvvлсэн нь би болж таарахгvй юу. Тэгээд чамаас лог иртэл миний нетийг тvр хязгаарласан. Тэгэхээр нь би урьд нь танилцаад нэр усаа хэлчихсэн байсан болохоор итгээд наадахаа болиулаач гэж эмайл явуулсан. Чамд хакдсан гэсэн лог нь байхгvй учраас буцаагаад нээсэн. Чамд бол vvнийг vнэн зєвєєр нь хэлэх чадал байхгvй л дээ. Наад Соёлтулга гэгч нєхрєє ямар бэртэгчин болохыг одоо харав уу?
Чи юу гэлээ? Соёлтулгаа чи зєвхєн кредит картаа зээлvvлдэг байсан гэл vv? Тэр нєгєє шалдан зурагтай gallery руу танай гэрийн IP аас админ эрхээр орж байсан. Тэр чи байсан уу эхнэр чинь байсан уу эсвэл охин чинь уу?

Тиймээ, би гэндсэн. Соёлоог єєр шигээ хvн байна гэж санасан. Яахав хvн сурж дуусдаггvй юм байна. Гоожуур яаж бичиж ярьдаг яаг тэр шигээ хvн байна гэж даанч санасангvй.

Би энэ Тєгєлдєр биш гээд гvрийвэл гvрийхээр байлаа. Чамд намайг гэж батлах IP ч байхгvй. Чам шиг юманд баригддаг гар гэж бодоо юу? Гэхдээ би vнэнийг хэлмээр байсан тул маргааш явж цагдаад єєрийгєє илчлэнэ. Яадаг юм. Би vнэнийг хэлэхийн тулд ийм алхам хийнэ. Єєр шигээ бэртэгчин нєхєр байна, айгаад сууна гэж бодоо юу чи?
Би яадаг юм. Их vсрээд торгуулаад, ажлаасаа хєєгдєнє биз. Би залуу ч байна, чадал ч байна. Хаа ч явсан эхнэр болон 2 нялх хvvхдээ єлсгєхгvй аваад явна. Та 2 бол одоо амьд явахад ч хэцvv болоо биз дээ. Тэрэнд чинь би харамссан. Соёлоо би чамд тэгээд тэр дороо бичлэгээ устгаж єгєх санал тавьсан. Харин чи ичсэн хvн ална гэгчийн vлгэрээр би биш манай дvv ажилуулдаг гэж гvрийсээр байгаад хамаг мэдээлэл чинь даяан дэлхийгээр тараа биз дээ. Энийг ёстой хохь чинь гэдэг юм. Би чам шиг Гоожуур биш. Би тэгээд эхнэрийн чинь нэрийг нь нуугаад нvvрийг нь харлуулж vзсэн. Гэхдээ чиний наад тэнэг зангаас чинь болоод хожимдсон.

Яадаг юм. Би vнэнчээр амьдарч байна. Хvсвэл би чадлаа буруугаар ашиглаад баян болох боломж байна. Гэхдээ би чам шиг тэгж хvний зовлонгоор мєнгє олдог хvн биш. Порно сайтны рекламаар мєнгє олдог байсан биз дээ чи. Улам их хvн оруулах гэж шалдан Монгол хvvхнийдийн зураг тавиулдаг байсан биз дээ. Чи дандаа эмэгтэй хvмvvс тэр зургийг явуулдаг байсан гэлvv? Яаж сайхан худлаа ярьж чадаж байна аа. Сурсан юм аа зєв ашиглаж чаддаггvй bib0 гэх мэт залуус тэр зурагнуудыг явуулдаг байсан биз дээ. Яадаг гэлээ чи Соёлоо. Зургаа устгуулъя гэсэн хvvхний захидлыг янханаас ирсэн захидал гээд тавьдаг байсан биз дээ чи. Яадаг юм миний гэдэн хєдєлсєн. Хvчгvй хvмvvсийг ємєєрсєн.

Чи яасан миний нэр усыг нийтэд ил тавьснаар намайг чадна гэж бодоо юу. Би хvнээс нуугдаад ийм Ажаксмаа гэсэн ИД аар бичдэг байсан гэж бодоо юу? http://publicd.ub.mng.net/pipermail/security/ аас чи Тєгєлдєр гээд хайгаад vзээрэй. Намайг ихэнх IT гайгvй гадарладаг хvмvvс мэддэг байсан. Би эмэгтэй 22 настай гээд хакдвал нєгєє хэдэн админууд нь шарандаа хуудсаа гайгvй хамгаалах юм болов уу гэж ийм ИД нээсэн юм за. Харинч чи сайн зvйл хийлээ. Одоо яадгийн та хоёрын буяангаар Монголд очоод би онгирлоо гэж хэлvvлэхгvй ээр би єєрийгєє Ажаксмаа байна гэж хэлэх боломжтой боллоо. Харин та хоёр одоо Монголч явж чадахаа больсон биз дээ.
Тvй чоорт. Дургvй хvрчихлээ. Соёлоо гэж хvнтэй соёлтой харьцаж болдоггvй юм байна. Соёлтой харьцахаар айгаад байна гэж боддог юм байна. Гоожуур юмнууд давраад байдаг юм байна.

Миний муу 4 настай болон 1 сартай нялх vрсийг маань заналхийлдэг Соёлоо чи ер нь юу юм? Нийгмийн шаар, гоожуур л биз дээ. Шалдан нvцгэн зураг тавьж хvний зовлон ашилгаж порно сайтны рекламаар мєнгє олох гэж vздэг єчvvхэн гар биз дээ чи. Гоожуур гэж vнэнээ хvлээж чаддаггvй бэртэгчин биз дээ чи. Хvний итгэл даадаггvй хєгийн гар биз дээ чи.

Би vнэний тєлєє хийсэн хэргээ єєрєє vvрээд гарна. Цагдаа дээр єглєє єєрєє очно. Нийгмийн шааруудыг давруулахгvй. Та хоёрт харин хийсэн хэргээ хvлээх чадал байна уу? Байхгvй бол санаа зоволтгvй би удахгvй хvлээлгээд єгнє. Нусгай гээд байгаа дvvд нь тэгэх чадал байна. Яадаг юм та хэдэд чадлаа vзvvлнэ.

Тvй чоорт.
Тєгєлдєр
tugstugi@yahoo.com
http://ajaxmaa.pub.mn/

Images: news
Images: news
Images: news

ХОЁРЫН ГОЛД YРЭГДСЭН ЗААЗУУР ХАНДИВ ТУСЛАМЖ ГУЙЖАА

ZAAZUUR.COM мєн хакдуулж ийм л юм бичигдсэн хуудастай vлдэжээ!

Ajaxma@Goojuur 2 т хандаж хэлэхэд наад хийгээд байгаа зvйл чинь тоглоом биш шvv!

Манай сайтыг нээлгэмээр байвал хандив єргєнє vv!

Эх сурвалж : www.bolod.mn

Zaazuur.com үнэнээ хэлсэн нь...

Нийтэлсэн : etvgen 2 Сэтгэгдэлтэй
Шалдан охидын зургийг тавьж асар олон хүнийг татаж чадсан сайт бол www.zaazuur.com юм. Сүүлдээ ч замбараагаа алдсан л даа. Заримдаа хүмүүс охиныхоо, найзынхаа зургийг харах вий гэж айдаг болсон байх. Энэ сайтыг хакердаж өгөөч гэсэн хүсэлт хэд хэдэн удаа ирсэн юмдаг. Магадгүй таньдаг нэгнийх нь зургийг тавьчихсан байсан байх л даа. Гэтэл zaazuur.соm дээр админ нь хамаг үнэнээ тоочсон мэдээ гаргасан байсныг бушуухан хуулж авсан юм. Бичсэн байдлыг нь харахад 10-н жилийн сурагч ч байж магадгүй, лав л их залуухан банди бололтой. Бид гээд байгаа боловч ганцаараа л болов уу. Асар их алдаатай, найруулга муутай бичсэн бичлэгийг махаа идэж байж арай зөөлрүүлэн кирилл руу буулгав. Уншихад дөхөмтэй болгосон гэсэн үг дээ. Энэхүү админ гэгдэх нөхөр 3 удаа хакердуулсны эцэст сагсуу зан нь зөөлөрч амьдралын хатуу үнэнийг ойлгож эхэлсэн хэрэг. Zaazuur.com ч заазуурдаж байна аа гэсэн үг энд тэнд сонсогддог болтлоо нэрд гарсан сайт шүү дээ. Иймэрхүү зүйлээр оролдох нь муурын сахлаар тоглох хулганын үлгэрийг эрхгүй санагдуулдаг. Хууль бусаар амьдарна гэдэг амаргүй шүү дээ. Үргэлж нуугдах ёстой, бусдын хараалыг иднэ гээд хүсэх зүйл биш. Залуу хүүхдүүд ийм буруу замаар явж байгаад бид туйлаас харамсдаг юм. Харин даварсан zaazuur.com-ыг өөрийг нь заазуурдан, админыг хүн болох замд нь тусалсан цагаан хакерууддаа баярлалаа. Хакер үргэлж гай болдоггүйг та бид харлаа шүү дээ.

Админ бичсэн нь:

Ер нь бол манай zaazuur.com анх нээгдээд 5 сарын нүүр үзэж байгаа билээ. Энэ хугацаанд олон ч юм үзлээ, ерөнхийдөө энэ нийтлэл дээр гишүүддээ ний нуугүй илэн далангуй хэдэн юм бичье гэж шийдлээ. Анх zaazuur.com гэж нээгдэж байхад үнэхээр зоргоороо юу ч хамаагүй нийтэлдэг сайт байлаа. Тэр үеийг одоогийнхтой харьцуулах ч юм биш. Энэ хугацаанд манай сайт 3-н ч удаа хакердууллаа, дөнгөж өчигдөр бас хактуулсан байна. Ер нь та бүхэн биднийг хүний мууг үзэх гэж ийм сайт ажиллуулдаг гэж бодоод байх шиг байна. Үнэндээ одоо бол тийм биш, Бид news буландаа аль болох хүнд хэрэгтэй мэдээлэл хийхийг зорьдог. Харин манай Music булан бол шинэ залуу хамтлагуудыг дэмжих зорилгоор ажиллаж байна. Нэг том булан бол мэдээж photo.zaa-zuur.com. Хүмүүс манай админуудыг зураг нийтэлдэг гэж бодоод байх шиг байна, уул нь анх бид хөөрхөн охид л хийж эхэлсэн, гэтэл бүртгүүлсэн гишүүд зураг нэмдэг болсноос хойш нэг ёсондоо бид нар ямар ч ажил хийхгүй амар болсон. Гэхдээ гишүүдийн нэмж байгаа зурган гэвэл дандаа шалдан охид, эсвэл хэн нэгнийг доромжилсон зураг бараг 90%-ийг эзэлж байна. Сүүлийн үед бид хууль бус зургуудаа устгадаг болсноос хойш овоо гайгүй цэгцрэх шатандаа орлоо.

Үнэндээ вэб сайт ажиллуулж байгаа гэсэн утгаараа юм юм хөгжиж сайтаа улам гоё өргөжүүлж байдаг. Гэтэл манай сайтад тэгэх ямар ч боломж байхгүй. Ягаад гэвэл бидэнд сервэр байхгүй. Хэрвээ бид top. zaazuur.com мөн chat.zaazuur.com messenger zaazuur.com-oo ажиллуулаад эхэлвэл манай сайт шууд Suspend­ed болох буюу шууд хаагдана. Сервэр гэдэг нь нэг ёсондоо асар үнэтэй багтаамжид өөрийн сайтаа ажиллуулна гэсэн үг. Сарын 200-500$ төлнө. Гэтэл бидний чадал дөнгөж сарын 14$ төлдөг хогийн порно хост дээр байрлаж байна. За жоохон зоргоороо мэдээ хийгээд эхлэх юм бол газар дээрээ хакердууллаа л гэсэн үг. Анх манай сайтын давхардсан хандалт 300'000 хүрдэг байсан бол одоо хэд гээч??? 90'000 болж өөрчлөгдсөн. Гэтэл монголын сайтуудаасаа Alexa үзүүлэлтээрээ 7-д байнга байж байх юм. Хэдийгээр хандалт буурсан ч гэсэн Alexa дээр өсөөд байгаа нь бас сонин байна, эсвэл манай тоолуур буруу тоолоод байгаа юмуу бүү мэд. Ер нь бид сайтаас олдог орлогоо бас нуугаад яахав, анх бид AdultFriendFinder.com-ийн сурталчилгаа тавиад өдөрт 40$ авдаг байлаа, гэтэл нэг удаа хакердуулснаас хойш Adult Friend Finder бидэнд мөнгө өгөхөөс татгалзсан. За тэгээд яаж мөнгө олох вэ гэж бодоод Google Adsense бүртгүүлсэн чинь татгалзав. Яагаад татгалзсан гэсэн чинь танай сайт чинь монгол хэлээр байгаа тул татгалзлаа гэсэн хариу өгөв. Тэгээд өөр нэг англи хэлтэй гадаад сайтаар бүртгүүлээд арай чүү нэг юм Google Adsense-ийн эрх авлаа. Тэгсэн чинь бас овоо мөнгө өгдөг юм байна. Өдөрт дунджаар 20$ авдаг болов. Гэтэл манай chat.zaazuur.com, top. zaazuur.com гэх мэтээс болж ачаалал хэтэрсэн гэх үүднээс манай хост өгдөг компани биднийг шууд та нар одоо зайл гэсэн үүднээс биднийг шууд хөөж орхив. Тэгээд бид чат, топ 2-оо хаасан учир нь энэ юм. Гэтэл энэ үр дагавраас болж бидний Google-ийн мөнгө өдрийн 10$ болж хувирлаа. Гэхдээ энэ мөнгөөр яахав өдөрт ганц

хоол, оройн нэг пиво уух юм даа. Ер нь бол вэб сайт гэдэг зүйлийг жил оролдсоноос хойш яаж баяжих талаар жаахан судалсан юм. Хэрвээ AdultFinder, Google-ийг сайн судлаад ажиллуулах юм бол өдрийн 70-100$ ажилтай л боллоо гэсэн үг. Гоё сонсогдож байгаа биз??? хэхэ... Гэхдээ одоо манай сайт ямаршуухан байгаа билээ. Тиймээс бид нэг их мөнгөний төлөө одоохондоо ажиллах болоогүй байна. Одоо бид нэгэн шинэ зүйлийг хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Энэ бол юу гэхээр сайн сайтууд мөртлөө хүн ордоггүй сайтуудыг бид сурталчлах буюу олон хандалт өгдөг болгон, хэрвээ чи вэб сайттай бол өдөрт таны сайтад 100 хүн ордог байсан бол бид 100'000 болгож чадна. Гол нь чиний сайт бусдаас өөр гоё сайт байж чадаж байвал, одоо бид хэдийнэ хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Энэ бол www. zaazuur.com

com/movie. Уг ёсондоо энэ 2 бол өөр сайтууд, анх бид www.bolod. mn-ийг ямар ч үнэ төлбөргүйгээр олон хүмүүст таниулж гаргаж ирсэн. Ягаад гэвэл энэ сайт надад маш их таалагдсан. Мэдээнүүд нь маш чанартай байж чаддаг, одоо бол бараг www.bolod.mn ийг мэдэхгүй хүн бараг байхгүй болов уу гэж бодож байна. Нэг, ёсондоо энэ бол гадаадын вэб сайтуудын all in one буюу салбарууд үүсгэнэ гэсэн үг. Тиймээс бид олон сайтуудтай хамтрахыг хүсэж байна. Мэдээж ямар ч үнэ төлбөргүйгээр..За саяхан, манай music булан дээр нэг сурталчилгаа маягийн юм нийтлэгдсэн байхаар нь би нэг их анзаараагүй манай админууд тавьсан юм байх гэж бодож байсан чинь хактуулсан байсан юм1 байналээ.

Дугаар шилжих мөчид www.zaazuur.com сайт түр ажиллагаагүй болсон байна.

zaazuur.com домэйн нэрийг хэн эзэмшдэгийг хартал бүх мэдээлэл нь нээлттэй байж байх юм. Үнэхээр гэнэн хүүхдүүд юм даа, хөөрхий. Гэхдээ доорх мэдээллийг баталгаатай үнэн гэх аргагүй л дээ

Бүртгүүлэгч:

enhbaatar mungunchuluu

Houghton Street London, Washington 200

Бүртгүүлсэн зуучлагч: Domain Right Now

Домэйн нэр: ZAAZUUR.COM

Үүсгэгдсэн: 10-Sep-08 Дуусах: 10-Sep-09

Cүүлд шинэчилсэн: 10- М a r- 09

Удирдлагатай холбогдох:

mungunchuluu, enhbaatar xytag@yahoo.com

Houghton Street London, Washington 20003

Mongolia

+44.11548798 Fax-

Домэйн дараах хост руу зааж байна:

NS01.000WEBHOST.COM

NS02.000WEBHOST.COM


"KT" сэтгүүл 2009.05 сар


Эх сурвалж : www.amaraa.net

Садар самуунд хяналт тавьж байна

Нийтэлсэн : etvgen 3 Сэтгэгдэлтэй

Садар самууныг сурталчилсан вэбсайтуудыг хяналт тавьж байна Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хэв журам хамгаалах газраас гэмт хэргээс урдчилан сэргийлэх хууль, садар самуунтай тэмцэх хуулийг хэрэгжүүлэх үүднээс удаа дараагийн арга хэмжээ зохион байгуулж байна.

Өнгөрсөн долдугаар сард хэв журам хамгаалах газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг телевизүүдэд албан мэдэгдэл хүргүүлсэн. Албан мэдэгдэлд “ТВ-чаат” нэвтрүүлгээр Зар сурталчилгааны болон Садар самуунтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн мэдээлэл гаргахгүй байх талаар анхааруулсан. Өөрөөр хэлбэл, садар самуун үг хэллэгтэй, хэн нэгнийг уриалан дуудсан, хүчирхийллийг дэмжсэн утгатай мессэжийг телевизийн “чаат” нэвтрүүлгээр гаргахгүй байхыг сануулжээ.
Цагдаагийн байгууллагын зүгээс телевизээр гарсан мэдээлэлд хяналт тавьж мөн “DH технологи” компанитай хамтран хууль зөрчсөн banjig.net сайтын зарим булангуудыг албан ёсоор хаалаа.
Мөн эзэн нь тодорхойгүй байсан http://www.goojuur.com сайтыг ХБНГУ-ын Берлин хотын ТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Төгөлдөртэй хамтран хааж эзнийг олж илрүүлээд байна.

Цаашид ч хууль зөрчсөн телевиз болон вэбсайт, блогуудад хяналт тавьж ажиллана.

http://www.ubpolice.mn/index.php?file=3no345&file_id=1&id=638

Баабар: Халх голын байлдаан уу, дайн уу?

Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
-Халх голын байлдааны 70 жилд-

Цэргийн шинжлэх ухаанд дайн, байлдаан, тулалдаан, будилаан, мөргөлдөөн, өдөөн хатгалга зэрэг нь өөр өөр утгатай байдаг бололтой. Халх голын явдал нь эхнээсээ дуусах хүртлээ хилийн маргаанаас үүдсэн мөргөлдөөн байсан. Зөвхөн Монголд л үзэн суртлын зорилгоор үүнийг дайн байсан гэж нэг биш удаа тэмдэглэжээ. Энэ мөргөлдөөний гол оролцогчийн нэг Орос Зөвлөлтийн түүхэн тэмдэглэлд нэг ч удаа “война” гэж нэрлэж байгаагүй, “бои” гэдэг нь байлдаан, тулалдаан гэсэн үг юм. Монголчууд Номонхаан хүртэл байлдаж Манжгогийн нутаг дэвсгэрт халдсан гэдэг логикоор “Номонхааны будилаан” (incident) гэж япончууд нэрлэдэг бол, япончууд Монгол улсын нутаг Халх гол руу довтолсон гэсэн утгаар Зөвлөлт Монголын түүх бичлэгт “Халх голын байлдаан” гэж нэрлэх болжээ.

1934 онд япончууд Зүүн хойд Хятадад Манжго хэмээх тоглоомын улс байгуулснаар Монгол улс Манжгогийн хооронд хилийн маргаан үүсчээ. Энэ маргааныг зохицуулахаар Манжуул өртөөнд Монгол, Манжгогийн төлөөлөгчдийн хэлэлцээ хэд хэдэн удаа болж ямар ч амжилтанд хүрсэнгүй. Манжго болохоор өөрийн хилийг Халх голоор байх ёстой гэж үзэж байхад монголчууд угаас Халхын хил түүхээрээ Халх найман сүмээр байсаар ирсэн гэж үзэж байлаа. Шинэ байгуулагдсан улсын хилийн наана цаана барга монголчууд, халх монголчууд зэрэгцэн амьдардаг тул димаркаци хилийн тухай урьд нь ойлголт огт байгаагүй газрын тухай маргаан байлаа.

Юутай ч энэ удаа япончуудад Монголын эзэлж авах, дайн зарлах, шатлан өргөжүүлэх ямар ч төлөвлөгөө зорилт байгаагүй. Квантуны арми хичнээн дураараа загнадаг ч гэсэн тэдэнд Монгол Зөвлөлтийн чиглэлээр дайн явуулах эрх байгаагүй.

Мөргөлдөөн үүсэх шалтаг
Японы цэргийнхний дунд Азийг тэр чигээр нь эзлэн улс орны нөлөөг томсгож Нармай Ази байгуулах тал дээр хоорондын маргаан байгаагүй аж. Харин тактикийн хувьд Өмнөд бүлэглэлийнхэн Номхон далай, Австрали, Энэтхэгийн чиглэлээр дайн хийн хүчирхэг нармай Япон байгуулах хүсэлтэй бол Умартын гэх бүлэглэлийнхэн Сибирь, Алс Дорнодын чиглэлээр довтлон болбол Ураал хүртэл улс орноо тэлэх бодолтой байв. 1937 онд эхэлсэн Хятад-Японы дайныг гардан хөтөлж байсан Квантуны арми нь Манжго улсад байрладаг, умартын бодлогыг дэмждэг, дайны явцад Токиогоос нэлээд бие даасан дураараа бодлого явуулдаг төв болсон байлаа.

1939 оны хавар Токиод болсон хурлаар Хятад-Японы дайны асуудлыг авч хэлэлцээд Зөвлөлт-Манжгогийн болон Гадаад Монгол-Манжгогийн хилийн асуудлыг бататган тогтоох шийдвэр гаргажээ. Квантуны арми үүнийг нь шууд шүүрэн авч Бүрд овооны чиглэлээр 10 мянга орчим хүнтэй цэргийн хүч илгээн Халх гол хүртэл давшин Манжго-Монголын хилийн шинэ шугамыг “бататган тогтоов”. 1936 оны Монгол Зөвлөлтийн хамтран ажиллах протокол гэрээ ёсоор “БНМАУ-д алив гурав дахь хүчин халдан довтолбол ЗХУ шууд өмгөөлнө” гэсэн заалт буй тул Халх гол хүртэл довтолж хилийн өдөөн хатгалга хийснээр хэнтэй тулалдах гэж байгаагаа Квантуны армийнхан сайн мэдэж байлаа. Хэрэв энэ районд Зөвлөлтийг дийлэх юм бол Японы цэргийн эрхтнүүдийн тактикийн маргаанд квантунчууд ялалт байгуулж Умардын бодлогын зөвийг батлах байлаа. Хоёрдугаар Хятад-Японы дайнд Хятадын талд хамгийн их тусламж үзүүлж, ингэснээр дайныг сунжруулж буйн бурууг хүлээх учиртай оросуудыг хашрааж дөнгөнө гэж тэд боджээ.

Мөргөлдөөний явц
Монголд байрлаж байсан Зөвлөлтийн 17-р корпус Халх голын орчимд ирж 5-р сарын 29-нд давшилтанд орон Япoнчуудыг эргүүлж Халх найман сүм хүртэл ухраажээ. Ингээд Япон, Зөвлөлт хоёр дараагийн тулалдаанд бэлтгэв. 6-р сарын эхээр Халх голд генерал Жуков ирж тулалдааны явцтай танилцав. Байгаа корпусыг хангалтгүй гэж үзээд моторжуулсан 9 дүгээр хуягт бригад, 150 танк бүхий 11 дүгээр бригад, 154 хуягт бүхий моторжуулсан 7 дугаар бригад, буудлагын 24 дүгээр хороог Халх голын районд татан авчрав. Хоёр дахь тулаан Баянцагаан орчимд болж япончууд дахин хиар цохиулав. Ингээд бараг дайны хэмжээнд тулж очихуйц гурав дахь их тулаанд хоёр талаас бэлдэж эхэллээ.

Зөвлөлтүүд илүү эрчимтэй бэлтгэж, буудлагын хоёр дивиз, танк, агаарын десант, их бууны хороо тус бүрийг ЗХУ-аас шинээр татан авч ирсний дүнд Японыхоос 1,5 дахин их цэрэг, 1,7 дахин их пулемет, 2 дахин илүү их буу, 4 дахин олон танк, 1,6 дахин их онгоц хуралдуулж чадав. Онгоцны тоо 515 хүрчээ. Мөргөлдөөн зарлаагүй болохоос дайны хэмжээнд хүрлээ. 8 дугаар сарын 20-нд Зөвлөлтийн арми гэнэт гэнэдүүлэн 70 км өргөн фронтоор давшилт хийн япончуудыг бүслээд 7 хоногийн дотор яйр цохив. Гурван удаагийн тулалдаанд япончууд 18.1 мянган хүнээ алуулж 48.6 мянган хүнээ шархтуулсан бол Зөвлөлтийн тал 8.9 мянган хүнээ алдаж, 15.9 мянган хүн нь шархадсан байна.

Мөргөлдөөний цаад шалтгаан: Сталины логик
Япончууд Манжгогийн тоглоомын улс байгуулснаасаа эхлээд энэ нутагт хамаарах монголчуудыг онцгойлон дотночилж тэдэнд тусгай эрх олгожээ. Монголчууд ч Японыг Хятадын дарлалаас чөлөөлөгч ивээн тэтгэгч гэж харж байсан юм. 1937 онд эхэлсэн Хятад-Японы дайнаар нийт Өвөр Монголыг эзэлсэн япончууд монголчуудад онцгой энэрэнгүй хандаж, өөрийн бие даасан байдлыг нь хөхүүлж, соёлжиж гэгээрэхэд нь туслах болжээ. Энэ байдал Гадаад Монголд халдварлахаас Сталин ихэд болгоомжилсон байна.

Монгол улсад коммунист намын 10 мянган гишүүн байх атал лам нарын тоо тэднээс даруй арав дахин их байлаа. Иймээс Япон талыг баримтлах өндөр магадлалтай лам нар, язгууртнууд, сэхээтнүүдийг устгахыг Монголын удирдагчдад тулгах болсон байна. Үүнийг нь Монголын төрийн удирдлага эс хүлээн авч, арга саам гарган залилах гэж оролдох болжээ. Сталин зөвлөлтийн цэргийг Монголд байрлуулах асуудлыг ч тулгаад Монголчууд хүлээж авсангүй. Иймээс өргөн хэмжээг хамарсан их хядлага өөрөө зохион байгуулсан байна.

Монголын удирдагч нарын логик
Манжго улс буй болсноор дорнод хилд буй болсон хилийн маргааныг гэрээ хэлэлцээний журмаар зохицуулж болно гэж Монголын удирдагчид үзэж байлаа. Манжуул өртөөнд болсон Япон-Манжго-Монголын хилийн хэлэлцээнд Монголын тал Ерөнхий сайдын орлогчийн төвшинд идэвхитэй оролцож байлаа. Хэрэвзээ Монголчууд Манжго улсыг хүлээн зөвшөөрвөл Япон улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч болно гэсэн санал ч гарчээ. Иймээс Монголын удирдагчид хилийн маргаанаа аль болох өөрснөө зохицуулах хүсэлтэй болоод иржээ. Иймээс ч Ерөнхий сайд Гэндэн “Монгол улс Манжготой байлдах ямар ч хүсэлгүй, ийм юм хүсч байгаагаараа япон орос хоёр л байлдана биз” гэсэн утгаар санаагаа илэрхийлж байв. Чухам ийм бодолтой байсан учир зөвлөлтийн цэргийг Монголын нутагт оруулж байршуулахын эсрэг байсан юм.

Сталины авсан арга хэмжээ
Монголчууд Японоор өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж улмаар тэдэнтэй ойртож магадгүй болох нь Зөвлөлтийн Алс Дорнодын бодлогод тун аюултай үзэгдэл болох байлаа. Монгол үндэстэнд хандаж байгаа япончуудын аядуу бодлого нь тэднийг Хятадын төдийгүй Зөвлөлтийн эсрэг алхам руу чиглүүлж болох юм. Чингэвэл Гадаад Монгол нь Барга болон Өвөр монголчуудын замаар орно. Иймээс Сталин эрс арга хэмжээ авчээ. Тэрээр Манжуулын хэлэлцээг таслан зогсоож Монголын төлөөлөгчдийг эгүүлэн татаад, Улаанбаатарт авчирч буудан хороов. Ерөнхий сайд Гэндэнг огцруулж Москвад дуудан авч одлоо. Тэр даруй Зөвлөлтийн цэргийг Монголд оруулж ирэв. Лам нар болон язгууртан, сэхээтний эсрэг хандсан их хядлагыг эхлүүлэн насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг цаазлан устгажээ. Хилийн маргаан дорвитой том тулалдаан мөргөлдөөнөөр шийдэгдэхээс өөр гарцгүй боллоо.

Халх голын асуудал шийдвэрлэгдсэн нь
Номунханы мөргөлдөөн нь Японы ирээдүйн довтолгоонд улаан арми бэлтгэлтэй байна гэдгийг Токиод тод томруун ойлгуулав. 1939 оны 9 дүгээр сарын дундуур Москва, Токиогийн аль алин нь мөргөлдөөнийг зогсоох нь зүйтэй гэж үзэн элчин сайд Тоготой Молотов хэлэлцээ хийж, гал зогсоох тухай, хилийн шугамыг тогтоох тухай хоёр хэлэлцээр байгуулснаар мөргөлдөөнийг эрх зүйн хувьд эцэслэсэн боловч хилийн асуудал бүр сүүлд 1941 онд шувтарсан юм. Юу гэвэл 1939 онд 11 дүгээр сард БНМАУ-Манжгогийн Хаант улсын хилийг тогтоох Зөвлөлт-Японы холимог комисс байгуулагдаж, Чита, Харбин хотод нийт 16 удаа хуралдаад зохих үр дүнд хүрсэнгүй. Харин Японы ГЯЯ-ны сайд 1941 оны хавар Москвад айлчлахдаа Молотовтой дороо хэлээ ололцож, Номунханы тулалдааны дараахи статус-квот улсын хил мөн гэж үзжээ. Холимог комисс 1941 оны 10 дугаар сард Харбин хотноо гарын үсэг зурав. Тэнд даруй Манж-Го, Монгол улсын төлөөлөгчид ч “нөхөрсөг байдалд” мөн гарын үсэг зурсан ажгуу.

Монголчуудын оролцоо
Цар хүрээний хувьд бараг дайны хэмжээнд хүрсэн энэ том мөргөлдөөнд Монгол улс эх орноо хамгаалахаар өөрийн бүхий л хүчээр оролцсон юм. Гэвч дэлхийн хоёр хүчирхэг гүрний хийж буй орчин үеийн дайн тулаанд Монголын цэрэг зэвсэг, хүн хүч тун ч өчүүхэндэж байлаа. 45 мм-ийн их буугаар зэвсэглэсэн Монголын армийн 8 дугаар морьт дивиз Зөвлөлт-Монголын армийн хамтарсан хүчний нэг талыг төлөөлөв.

Монголын талаас 237 хүн амь үрэгдсэн нь энэ үед шувтарч байсан үндэсний их хядлагатай харьцуулахад ганц хувьд нь ч хүрэхгүй байлаа. Гай болоход байлдааны явцад Зөвлөлтийн онгоц эндүүрч бөмбөгдсөнөөс болж олон монгол цэрэг бас үрэгджээ. Гэхдээ Монголын тал Японы түрэмгийллийг няцаахын тулд өөрийн бүх бололцоог бараг ёроолд нь тултал шавхан дайчилсан. Гээд дэлхийн хамгийн орчин үеийн зэвсэг техникээр хүчээ үзсэн хоёр их хүчирхэг гүрний томхон зодоонд Монголын 8 дугаар морьт дивиз үл ажиглагдах шахуу зүйл аж. Орчин үеийн танк, нисэх онгоц, их бууг мориор хөөж, сэлмээр цавчихгүй нь ойлгомжтой. Япончууд 12 000 дайчин бүхий Баргын морин хороог байлдаанд оруулсан тул тэдэнтэй үзэлцэх, өөрөөр хэлбэл Монгол нь Монголтойгоо алалдах хувь зохиол Монголын журамт цэрэгт тохиожээ.

Байлдаан хилийн маргааны хүрээндээ явагдаж байсан боловч мөргөлдөөний төгсгөлд дүрмээс гажсан үйлдэл болжээ. Гурав дахь цохилтоо авсны дараа япончууд 9 дүгээр сарын 12-нд Нөмрөгийн голын орчимд нэлээд хүчээр довтлон голын зүүн эргийг эзлэн авчээ. Хариу цохилт хийх гээд бэлтгэж байтал 9 дүгээр сарын 15-нд эзэлсэн байр байран дээрээ яг таг зогсон дайны ажиллагааг зогсоох шийдвэр Москвагаас ирлээ. Москвад Зөвлөлт-Японы хэлэлцээ эхэлсэн аж. Ийнхүү БНМАУ Халх голын байлдааны үр дүнд Зөвлөлт, Японы буруугаас Нөмрөгийн голын зүүн эрэг, Мана уул зэргийг хожмын Хятадад алдсан ба цаашид тэр чигээрээ асуудал шийдэгджээ. Нөмрөгийн гол нь Манжго-Монголын маргаантай асуудал байгаагүй, Номунханы асуудал ч энэ районыг хамраагүй, ерөөс энэ хавьд байлдаан болох ёсгүй байтал япончууд Москвад эвлэрэх хэлэлцээ эхлүүлчихээд хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө 9-р сарын 12-нд зориуд ийшээ довтлон газар эзэлж “дүрмээс гадуур” зүйл үйлджээ.

Халх голын түүхт байлдааны 70 жилийн ой болж байна. Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө хийсэн Монголчуудын хувьд шудрага энэ байлдаан Монголын ард түмний хувьд түүхэн баатарлаг бахархам үйл явдал билээ.

Эх сурвалж : http://news.gogo.mn/r/58140

Кириллээр