Садар самуунд хяналт тавьж байна

2009/08/19 Нийтэлсэн : etvgen 3 Сэтгэгдэлтэй

Садар самууныг сурталчилсан вэбсайтуудыг хяналт тавьж байна Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хэв журам хамгаалах газраас гэмт хэргээс урдчилан сэргийлэх хууль, садар самуунтай тэмцэх хуулийг хэрэгжүүлэх үүднээс удаа дараагийн арга хэмжээ зохион байгуулж байна.

Өнгөрсөн долдугаар сард хэв журам хамгаалах газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг телевизүүдэд албан мэдэгдэл хүргүүлсэн. Албан мэдэгдэлд “ТВ-чаат” нэвтрүүлгээр Зар сурталчилгааны болон Садар самуунтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн мэдээлэл гаргахгүй байх талаар анхааруулсан. Өөрөөр хэлбэл, садар самуун үг хэллэгтэй, хэн нэгнийг уриалан дуудсан, хүчирхийллийг дэмжсэн утгатай мессэжийг телевизийн “чаат” нэвтрүүлгээр гаргахгүй байхыг сануулжээ.
Цагдаагийн байгууллагын зүгээс телевизээр гарсан мэдээлэлд хяналт тавьж мөн “DH технологи” компанитай хамтран хууль зөрчсөн banjig.net сайтын зарим булангуудыг албан ёсоор хаалаа.
Мөн эзэн нь тодорхойгүй байсан http://www.goojuur.com сайтыг ХБНГУ-ын Берлин хотын ТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Төгөлдөртэй хамтран хааж эзнийг олж илрүүлээд байна.

Цаашид ч хууль зөрчсөн телевиз болон вэбсайт, блогуудад хяналт тавьж ажиллана.

http://www.ubpolice.mn/index.php?file=3no345&file_id=1&id=638

Баабар: Халх голын байлдаан уу, дайн уу?

Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
-Халх голын байлдааны 70 жилд-

Цэргийн шинжлэх ухаанд дайн, байлдаан, тулалдаан, будилаан, мөргөлдөөн, өдөөн хатгалга зэрэг нь өөр өөр утгатай байдаг бололтой. Халх голын явдал нь эхнээсээ дуусах хүртлээ хилийн маргаанаас үүдсэн мөргөлдөөн байсан. Зөвхөн Монголд л үзэн суртлын зорилгоор үүнийг дайн байсан гэж нэг биш удаа тэмдэглэжээ. Энэ мөргөлдөөний гол оролцогчийн нэг Орос Зөвлөлтийн түүхэн тэмдэглэлд нэг ч удаа “война” гэж нэрлэж байгаагүй, “бои” гэдэг нь байлдаан, тулалдаан гэсэн үг юм. Монголчууд Номонхаан хүртэл байлдаж Манжгогийн нутаг дэвсгэрт халдсан гэдэг логикоор “Номонхааны будилаан” (incident) гэж япончууд нэрлэдэг бол, япончууд Монгол улсын нутаг Халх гол руу довтолсон гэсэн утгаар Зөвлөлт Монголын түүх бичлэгт “Халх голын байлдаан” гэж нэрлэх болжээ.

1934 онд япончууд Зүүн хойд Хятадад Манжго хэмээх тоглоомын улс байгуулснаар Монгол улс Манжгогийн хооронд хилийн маргаан үүсчээ. Энэ маргааныг зохицуулахаар Манжуул өртөөнд Монгол, Манжгогийн төлөөлөгчдийн хэлэлцээ хэд хэдэн удаа болж ямар ч амжилтанд хүрсэнгүй. Манжго болохоор өөрийн хилийг Халх голоор байх ёстой гэж үзэж байхад монголчууд угаас Халхын хил түүхээрээ Халх найман сүмээр байсаар ирсэн гэж үзэж байлаа. Шинэ байгуулагдсан улсын хилийн наана цаана барга монголчууд, халх монголчууд зэрэгцэн амьдардаг тул димаркаци хилийн тухай урьд нь ойлголт огт байгаагүй газрын тухай маргаан байлаа.

Юутай ч энэ удаа япончуудад Монголын эзэлж авах, дайн зарлах, шатлан өргөжүүлэх ямар ч төлөвлөгөө зорилт байгаагүй. Квантуны арми хичнээн дураараа загнадаг ч гэсэн тэдэнд Монгол Зөвлөлтийн чиглэлээр дайн явуулах эрх байгаагүй.

Мөргөлдөөн үүсэх шалтаг
Японы цэргийнхний дунд Азийг тэр чигээр нь эзлэн улс орны нөлөөг томсгож Нармай Ази байгуулах тал дээр хоорондын маргаан байгаагүй аж. Харин тактикийн хувьд Өмнөд бүлэглэлийнхэн Номхон далай, Австрали, Энэтхэгийн чиглэлээр дайн хийн хүчирхэг нармай Япон байгуулах хүсэлтэй бол Умартын гэх бүлэглэлийнхэн Сибирь, Алс Дорнодын чиглэлээр довтлон болбол Ураал хүртэл улс орноо тэлэх бодолтой байв. 1937 онд эхэлсэн Хятад-Японы дайныг гардан хөтөлж байсан Квантуны арми нь Манжго улсад байрладаг, умартын бодлогыг дэмждэг, дайны явцад Токиогоос нэлээд бие даасан дураараа бодлого явуулдаг төв болсон байлаа.

1939 оны хавар Токиод болсон хурлаар Хятад-Японы дайны асуудлыг авч хэлэлцээд Зөвлөлт-Манжгогийн болон Гадаад Монгол-Манжгогийн хилийн асуудлыг бататган тогтоох шийдвэр гаргажээ. Квантуны арми үүнийг нь шууд шүүрэн авч Бүрд овооны чиглэлээр 10 мянга орчим хүнтэй цэргийн хүч илгээн Халх гол хүртэл давшин Манжго-Монголын хилийн шинэ шугамыг “бататган тогтоов”. 1936 оны Монгол Зөвлөлтийн хамтран ажиллах протокол гэрээ ёсоор “БНМАУ-д алив гурав дахь хүчин халдан довтолбол ЗХУ шууд өмгөөлнө” гэсэн заалт буй тул Халх гол хүртэл довтолж хилийн өдөөн хатгалга хийснээр хэнтэй тулалдах гэж байгаагаа Квантуны армийнхан сайн мэдэж байлаа. Хэрэв энэ районд Зөвлөлтийг дийлэх юм бол Японы цэргийн эрхтнүүдийн тактикийн маргаанд квантунчууд ялалт байгуулж Умардын бодлогын зөвийг батлах байлаа. Хоёрдугаар Хятад-Японы дайнд Хятадын талд хамгийн их тусламж үзүүлж, ингэснээр дайныг сунжруулж буйн бурууг хүлээх учиртай оросуудыг хашрааж дөнгөнө гэж тэд боджээ.

Мөргөлдөөний явц
Монголд байрлаж байсан Зөвлөлтийн 17-р корпус Халх голын орчимд ирж 5-р сарын 29-нд давшилтанд орон Япoнчуудыг эргүүлж Халх найман сүм хүртэл ухраажээ. Ингээд Япон, Зөвлөлт хоёр дараагийн тулалдаанд бэлтгэв. 6-р сарын эхээр Халх голд генерал Жуков ирж тулалдааны явцтай танилцав. Байгаа корпусыг хангалтгүй гэж үзээд моторжуулсан 9 дүгээр хуягт бригад, 150 танк бүхий 11 дүгээр бригад, 154 хуягт бүхий моторжуулсан 7 дугаар бригад, буудлагын 24 дүгээр хороог Халх голын районд татан авчрав. Хоёр дахь тулаан Баянцагаан орчимд болж япончууд дахин хиар цохиулав. Ингээд бараг дайны хэмжээнд тулж очихуйц гурав дахь их тулаанд хоёр талаас бэлдэж эхэллээ.

Зөвлөлтүүд илүү эрчимтэй бэлтгэж, буудлагын хоёр дивиз, танк, агаарын десант, их бууны хороо тус бүрийг ЗХУ-аас шинээр татан авч ирсний дүнд Японыхоос 1,5 дахин их цэрэг, 1,7 дахин их пулемет, 2 дахин илүү их буу, 4 дахин олон танк, 1,6 дахин их онгоц хуралдуулж чадав. Онгоцны тоо 515 хүрчээ. Мөргөлдөөн зарлаагүй болохоос дайны хэмжээнд хүрлээ. 8 дугаар сарын 20-нд Зөвлөлтийн арми гэнэт гэнэдүүлэн 70 км өргөн фронтоор давшилт хийн япончуудыг бүслээд 7 хоногийн дотор яйр цохив. Гурван удаагийн тулалдаанд япончууд 18.1 мянган хүнээ алуулж 48.6 мянган хүнээ шархтуулсан бол Зөвлөлтийн тал 8.9 мянган хүнээ алдаж, 15.9 мянган хүн нь шархадсан байна.

Мөргөлдөөний цаад шалтгаан: Сталины логик
Япончууд Манжгогийн тоглоомын улс байгуулснаасаа эхлээд энэ нутагт хамаарах монголчуудыг онцгойлон дотночилж тэдэнд тусгай эрх олгожээ. Монголчууд ч Японыг Хятадын дарлалаас чөлөөлөгч ивээн тэтгэгч гэж харж байсан юм. 1937 онд эхэлсэн Хятад-Японы дайнаар нийт Өвөр Монголыг эзэлсэн япончууд монголчуудад онцгой энэрэнгүй хандаж, өөрийн бие даасан байдлыг нь хөхүүлж, соёлжиж гэгээрэхэд нь туслах болжээ. Энэ байдал Гадаад Монголд халдварлахаас Сталин ихэд болгоомжилсон байна.

Монгол улсад коммунист намын 10 мянган гишүүн байх атал лам нарын тоо тэднээс даруй арав дахин их байлаа. Иймээс Япон талыг баримтлах өндөр магадлалтай лам нар, язгууртнууд, сэхээтнүүдийг устгахыг Монголын удирдагчдад тулгах болсон байна. Үүнийг нь Монголын төрийн удирдлага эс хүлээн авч, арга саам гарган залилах гэж оролдох болжээ. Сталин зөвлөлтийн цэргийг Монголд байрлуулах асуудлыг ч тулгаад Монголчууд хүлээж авсангүй. Иймээс өргөн хэмжээг хамарсан их хядлага өөрөө зохион байгуулсан байна.

Монголын удирдагч нарын логик
Манжго улс буй болсноор дорнод хилд буй болсон хилийн маргааныг гэрээ хэлэлцээний журмаар зохицуулж болно гэж Монголын удирдагчид үзэж байлаа. Манжуул өртөөнд болсон Япон-Манжго-Монголын хилийн хэлэлцээнд Монголын тал Ерөнхий сайдын орлогчийн төвшинд идэвхитэй оролцож байлаа. Хэрэвзээ Монголчууд Манжго улсыг хүлээн зөвшөөрвөл Япон улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч болно гэсэн санал ч гарчээ. Иймээс Монголын удирдагчид хилийн маргаанаа аль болох өөрснөө зохицуулах хүсэлтэй болоод иржээ. Иймээс ч Ерөнхий сайд Гэндэн “Монгол улс Манжготой байлдах ямар ч хүсэлгүй, ийм юм хүсч байгаагаараа япон орос хоёр л байлдана биз” гэсэн утгаар санаагаа илэрхийлж байв. Чухам ийм бодолтой байсан учир зөвлөлтийн цэргийг Монголын нутагт оруулж байршуулахын эсрэг байсан юм.

Сталины авсан арга хэмжээ
Монголчууд Японоор өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж улмаар тэдэнтэй ойртож магадгүй болох нь Зөвлөлтийн Алс Дорнодын бодлогод тун аюултай үзэгдэл болох байлаа. Монгол үндэстэнд хандаж байгаа япончуудын аядуу бодлого нь тэднийг Хятадын төдийгүй Зөвлөлтийн эсрэг алхам руу чиглүүлж болох юм. Чингэвэл Гадаад Монгол нь Барга болон Өвөр монголчуудын замаар орно. Иймээс Сталин эрс арга хэмжээ авчээ. Тэрээр Манжуулын хэлэлцээг таслан зогсоож Монголын төлөөлөгчдийг эгүүлэн татаад, Улаанбаатарт авчирч буудан хороов. Ерөнхий сайд Гэндэнг огцруулж Москвад дуудан авч одлоо. Тэр даруй Зөвлөлтийн цэргийг Монголд оруулж ирэв. Лам нар болон язгууртан, сэхээтний эсрэг хандсан их хядлагыг эхлүүлэн насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг цаазлан устгажээ. Хилийн маргаан дорвитой том тулалдаан мөргөлдөөнөөр шийдэгдэхээс өөр гарцгүй боллоо.

Халх голын асуудал шийдвэрлэгдсэн нь
Номунханы мөргөлдөөн нь Японы ирээдүйн довтолгоонд улаан арми бэлтгэлтэй байна гэдгийг Токиод тод томруун ойлгуулав. 1939 оны 9 дүгээр сарын дундуур Москва, Токиогийн аль алин нь мөргөлдөөнийг зогсоох нь зүйтэй гэж үзэн элчин сайд Тоготой Молотов хэлэлцээ хийж, гал зогсоох тухай, хилийн шугамыг тогтоох тухай хоёр хэлэлцээр байгуулснаар мөргөлдөөнийг эрх зүйн хувьд эцэслэсэн боловч хилийн асуудал бүр сүүлд 1941 онд шувтарсан юм. Юу гэвэл 1939 онд 11 дүгээр сард БНМАУ-Манжгогийн Хаант улсын хилийг тогтоох Зөвлөлт-Японы холимог комисс байгуулагдаж, Чита, Харбин хотод нийт 16 удаа хуралдаад зохих үр дүнд хүрсэнгүй. Харин Японы ГЯЯ-ны сайд 1941 оны хавар Москвад айлчлахдаа Молотовтой дороо хэлээ ололцож, Номунханы тулалдааны дараахи статус-квот улсын хил мөн гэж үзжээ. Холимог комисс 1941 оны 10 дугаар сард Харбин хотноо гарын үсэг зурав. Тэнд даруй Манж-Го, Монгол улсын төлөөлөгчид ч “нөхөрсөг байдалд” мөн гарын үсэг зурсан ажгуу.

Монголчуудын оролцоо
Цар хүрээний хувьд бараг дайны хэмжээнд хүрсэн энэ том мөргөлдөөнд Монгол улс эх орноо хамгаалахаар өөрийн бүхий л хүчээр оролцсон юм. Гэвч дэлхийн хоёр хүчирхэг гүрний хийж буй орчин үеийн дайн тулаанд Монголын цэрэг зэвсэг, хүн хүч тун ч өчүүхэндэж байлаа. 45 мм-ийн их буугаар зэвсэглэсэн Монголын армийн 8 дугаар морьт дивиз Зөвлөлт-Монголын армийн хамтарсан хүчний нэг талыг төлөөлөв.

Монголын талаас 237 хүн амь үрэгдсэн нь энэ үед шувтарч байсан үндэсний их хядлагатай харьцуулахад ганц хувьд нь ч хүрэхгүй байлаа. Гай болоход байлдааны явцад Зөвлөлтийн онгоц эндүүрч бөмбөгдсөнөөс болж олон монгол цэрэг бас үрэгджээ. Гэхдээ Монголын тал Японы түрэмгийллийг няцаахын тулд өөрийн бүх бололцоог бараг ёроолд нь тултал шавхан дайчилсан. Гээд дэлхийн хамгийн орчин үеийн зэвсэг техникээр хүчээ үзсэн хоёр их хүчирхэг гүрний томхон зодоонд Монголын 8 дугаар морьт дивиз үл ажиглагдах шахуу зүйл аж. Орчин үеийн танк, нисэх онгоц, их бууг мориор хөөж, сэлмээр цавчихгүй нь ойлгомжтой. Япончууд 12 000 дайчин бүхий Баргын морин хороог байлдаанд оруулсан тул тэдэнтэй үзэлцэх, өөрөөр хэлбэл Монгол нь Монголтойгоо алалдах хувь зохиол Монголын журамт цэрэгт тохиожээ.

Байлдаан хилийн маргааны хүрээндээ явагдаж байсан боловч мөргөлдөөний төгсгөлд дүрмээс гажсан үйлдэл болжээ. Гурав дахь цохилтоо авсны дараа япончууд 9 дүгээр сарын 12-нд Нөмрөгийн голын орчимд нэлээд хүчээр довтлон голын зүүн эргийг эзлэн авчээ. Хариу цохилт хийх гээд бэлтгэж байтал 9 дүгээр сарын 15-нд эзэлсэн байр байран дээрээ яг таг зогсон дайны ажиллагааг зогсоох шийдвэр Москвагаас ирлээ. Москвад Зөвлөлт-Японы хэлэлцээ эхэлсэн аж. Ийнхүү БНМАУ Халх голын байлдааны үр дүнд Зөвлөлт, Японы буруугаас Нөмрөгийн голын зүүн эрэг, Мана уул зэргийг хожмын Хятадад алдсан ба цаашид тэр чигээрээ асуудал шийдэгджээ. Нөмрөгийн гол нь Манжго-Монголын маргаантай асуудал байгаагүй, Номунханы асуудал ч энэ районыг хамраагүй, ерөөс энэ хавьд байлдаан болох ёсгүй байтал япончууд Москвад эвлэрэх хэлэлцээ эхлүүлчихээд хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө 9-р сарын 12-нд зориуд ийшээ довтлон газар эзэлж “дүрмээс гадуур” зүйл үйлджээ.

Халх голын түүхт байлдааны 70 жилийн ой болж байна. Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө хийсэн Монголчуудын хувьд шудрага энэ байлдаан Монголын ард түмний хувьд түүхэн баатарлаг бахархам үйл явдал билээ.

Эх сурвалж : http://news.gogo.mn/r/58140

Goojuur.com хакдуулчижээ

2009/08/12 Нийтэлсэн : etvgen 1 Сэтгэгдэлтэй
Хууль бус зүйлтэй хууль бусаар тэмцэх нь өөрөө хууль бус.
Үлгэрлэвэл үхэх ялтай алуурчинийг алсан байлаа ч хүн алсан гэм цагаадахгүй.

Би ч гэсэн гоожуурыг уншдаг л байсан. Заримдаа бодоод байхад мань мэтийн хүн бусад хүмүүсд тайлбарлаад ойлгуулж чадаагүй зүйлсийг өөрсдийнх нь характараар бичээд ойлгуулаад байх шиг. Гол нь ямар нэг сануулга шаарлага байхгүйгээр хийсэн нь л жоохон тийм байна. Тэр зураг энэ тэрийг нь устгаад дараагийн удаад илчлэнэ гэж сануулсан бол дээр байх байсан юм шиг.

За тэр яахав ээ залуусаа. Нэгэнт болоод өнгөрсөн зүйл. Хэдүүлээ ажаксмаагийн ажилласан ажлыг жоохон шинжлэхүүдээ. Та нар яаж хийсэн гэж бодож байна. Миний таамаглал:

1. Гоожуурынхны алдаа нь сайтынхаа майлыг шууд яахооруугаа форвард хийсэн байна. Тэгхээр ажаксмаа эхлээд гоожуурлуу захиа бичиж үзсэн байх. Захиандаа зураг юмуу файл хавчуулж явуулаад тухайн зургийг нээж үзэх агшинд яахоо хаягийг нь мэдэж авсан байх. Яаж гэдгийг сайн бодож олохгүй байгаа ч ямар ч байсан энэ сэжүүрээс л эхэлж жинхэнэ майлыг нь олсон нь гарцаагүй.
2. Нэг баттай зүйл гэвэл ажаксмаад монгол интернэт хэрэглэгчдийн нууц үгийн нилээд том сан байгаа. Эх үүсвэр нь нөгөө тэнэг ГӨГӨ шүү дээ. Өөр сайтуудынх нэмэгдсэн ч байж болох талтай. Эндээсээ майл хаягаар нь шүүлт хийж олсон нууц үгээрээ майлд нь нэвтэрч орсон.
3. Майл дотор нь уг хэрэглэгч хэн болох нь мөн сайтын админ хэсэгт нэвтрэх түлхүүр гэх мэт зүйлс байсан нь гарцаагүй. Эндээс цааш тайлбарлах шаардлагагүй байх.

Дээрх бүгдээс нэг л том тэнэг дутагдал монгол хэрэглэгчдэд байна. Майл хаягийнхаа нууц үгийг сайн бодож өгөхгүй байна. Жинхэнэ майл хаягийнхаа нууц үгийг цор ганц, зөвхөн өөрөө мэдэх үсэг тоо тэмдэгт, том жижиг үсэг хольж аль болох олон тэмдэгттэйгээр өгөх.

Хайртай гэж сонссоор хатаж үхсэн цэцэгний түүх

2009/06/29 Нийтэлсэн : etvgen 1 Сэтгэгдэлтэй
Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болжээ. Эхний үед сайхан найзууд шиг үерхэж байлаа. Мэдээж бие биеэ танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа.
Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан үнэрээ тал бүр лүү цацан "Энэ сайхан үнэрийг зөвхөн ус чамдаа л зориулъя" гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн хайр нь ч гэсэн анхных байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, "Ус надад хайртай болов уу?" гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггүй байв. Гэтэл цэцэг иймэрхүү байдалд огтхон ч дасаагүй байлаа.Цэцэг усанд,-Би чамд хайртай гэхэд ус,-Би ч чамд хайртай гэв.Цаг хугацаа өнгөрсөөр л... Цэцэг ахиад л,-Би чамд хайртай гэв. Ус,-Би ч бас гэлээ.Цэцэг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан үнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан үнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв. Ус,-Би чамд хайртай гэдгээ хэлсэн л биз дээ гэв.Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хүндээс өвдсөн байлаа. Өнгө нь гундаж, үзүүр нь шарлаж эхлэв.Ус хайртынхаа толгойг нь түшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг үхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хүчээ шавхан толгойгоо өндийлгөн усанд,-Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай гэв. Энэ байдалд сэтгэл нь саналсан ус эцсийн арга болох эмч дуудав. Эмч цэцгийг үзээд,-Биеийн байдал найдваргүй. Түүний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв.Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнг нь асуув.Эмч ус уруу их л нухацтай харснаа,-Түүнд ямар ч өвчин байхгүй. Түүнийг огтхон ч услаагүй байна гэв. Ус "Зөвхөн би чамд хайртай гэдэг үгээр хайраа илэрхийлж болохгүйг" ойлгожээ.

Сая жоохон тээнж яваад нэг хөөрхөн өгүүллэг унашлаа тэгээд хулгайлаад блогтоо тавчихлээ хэхэ уншаарай (Эндээс хулгайлцын : http://gereltnaran.blog.banjig.net)

Signs [Schweppes Short Film Festival]

2009/06/21 Нийтэлсэн : etvgen 6 Сэтгэгдэлтэй
Signs [Schweppes Short Film Festival]Бид юунд ч юм шалтгаангүйгээр гуниглаж хоног өдрүүдийг өнгөрөөх тохиолдолууд байдаг. Юу ч ярихгүй ямар ч идэвхигүй, Найз нөхөд хэрэггүй ч юм шиг, хийгээд байхад захиралууд анзаараагүй ч юм шиг тийм л утгагүй санагдсан үеүүд бий. Тэгвэл энэ бүгд юунаас болоод байгааг энэхүү Signs хэмээх богино хэмжээний кино маань тайлах болно.




Эх сурвалж : www.itismovie.blogspot.com

Хөгжилтэй дөө

Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Youtube дээрх зарим нэг хөгжилтэй бичлэгүүдээс оруулчихлаа.
Дэлгэрэнгүй гэж ороод жоохон инээгээд ав. :-)










18 доош насныхан ч гэсэн үзэж болно....


Хамгийн үр дүнтэй секс дасгал .... :D
(Хэрэв та иймэрхүү хөгжилтэй бидёо үзэхийг хүсвэл youtube-ээс Just for Laughs гэж хайгаад үзээрэй)


Big bang - Lies (mongolian sub)

2009/06/12 Нийтэлсэн : etvgen 2 Сэтгэгдэлтэй
ийм утагатай дуу юм байхдаа хэхэ
edited by usl.(uslgdragon) sorry for the mistake of the end. it wasn't in 2008 . it was in 2009





How to install love

2009/06/08 Нийтэлсэн : etvgen 3 Сэтгэгдэлтэй

Энэ бичлэг надад аймар таалагддаг тэгээд хэзээ нэгэн цагт гоё блогтоо болж байгаад өөрийнхөө блогт оруулана гэж боддог байлаа одоо оруулнаа.





Худалдан авагч: Би техникийн талаарх мэдлэгт маруухан л даа. ХАЙР -ын программыг яаж суулгадаг (install) вэ?
Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?
Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ, АТААХОРСОЛ. ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программууд ажиллаж байна. Тэд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох юмуу?
Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ программ өөрөө арилчихдаг юм. Хэсэг хугацаанд түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөө чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ.ЕХЕ -г арчиж ИХ ИТГЭЛ.ЕХЕ гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь тө өөрөө ХОРСОЛ.ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программуудыг хаах хэрэгтэй. Учир нь эдгээр програмууд нь ХАЙР-ыг суулгахад саад болдог. Та хааж чадах уу эрхэм ээ?

Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?
Мэргэжилтэн: Тийм ээ! Гэхдээ энэ бол зөвхөн үндсэн програм. Үүний хамгийн сүүлийн үеийн загварыг суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.
Худалдан авагч: Еооё! Эхэлж амжаагүй байхад л алдаа заагаад эхэллээ шүү дээ. Одоо яах вэ?
Мэргэжилтэн: Ямар алдаа зааж байна?
Худалдан авагч: АЛДАА 412 - ПРОГРАМ ДОТООД СИСТЕМД АЖИЛЛАХГҮЙ БАЙНА. Энэ юу гэсэн үг вэ?
Мэргэжилтэн: Санаа бүү зов. Энэ бол энгийн нэг алдаа. ХАЙР-ын програм нь өөр ЗҮРХ-үүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХЫН тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.
Худалдан авагч: Тэгвэл би юу хийх хэрэгтэй вә?
Мэргэжилтэн: "ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ" гэдэг файлын доорх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DОС, ӨӨРТӨӨ ИТГЭХ.ТХТ, ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.ТХТ болон САЙН ҮЙЛС.DОС гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтсандаа хийгээрэй! Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.ЕХЕ -ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж ор тас алга болсонд нь итгэлтэй болох хэрэгтэй.
Худалдан авагч: Би чадлаа! Үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүурч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.МР3 дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, ЭНХ ТАЙВАН.ЕХЕ ба СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ -ууд МИНИЙ ЗҮРХЭНД хуулагдаж байна.
Мэргэжилтэн: Тийм бол ХАЙР суугаад ажиллаж эхэлсэн байна. Энэ үеэс эхлээд та одоо юуг ч даван туулж чадах болно. Гэхдээ нэг юм сануулъя.
Худалдан авагч: Юу билээ?
Мэргэжилтэн: Хайрын програм үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг бух хүмүуст forward хийгээрэй! Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа дараа эргээд танд цэвэрхэн модулиуд илгээх болно.

Эх сурвалж : sanakae

Тэврэлт бэлгэлэе

2009/06/07 Нийтэлсэн : etvgen 10 Сэтгэгдэлтэй

Энийг та заавал үзээрэй хөөрхөн юм байналээ хэхэ
Free hugs campaign in Ulaanbaatar, Mongolia. Wide screen version. This video is winner in the "My city" category of the "Fish eye" international amateur film festival.







Кириллээр