Монгол аялгуу минь

2009/04/10 Нийтэлсэн : etvgen

"Монгол аялгуу минь" Монгол хүн бид тал нутагтайгаа ямар их нарийн утга уянгаар холбогдоо вэ? Гандуу ч бай, цөлжсөн ч бай балчир хүүгийн сайртай тохох мэт боргил бор тал минь сэтгэлд нэгийг шивнээд байх шиг. Уул, ус, дов толгод бүх юм нь нэг л юмыг хэлэх гээд байх шиг, гэхдээ тэр үгээр биш зөвхөн Монгол хүнд л сонсогдох ид шидэт аялгуугаар "Чи Монгол ХҮН" гэж зүрхэнд минь шивэх шиг. Хээр тал нутгаа хархад өөрийн эрхгүй тэндээс уртын сайхан дуу, хөөмийн шуранхай, ятга, морин хуурын аялгуу сэтгэлд минь эгшиглэх шиг болдог. Эндээс л би үгээр хэлэхийн аргагүй тийм сайхан мэдрэмжийг, аз жаргалыг самсаа шархируулан байж олж авдаг.








Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа.

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү
Хүндэтгэсэн : etvgen

Кириллээр