Showing posts with label интэрнэт. Show all posts
Showing posts with label интэрнэт. Show all posts

Web site ба Blog хоёрын ялгаатай ба төсөөтэй зүйл

2010/05/03 Нийтэлсэн : etvgen 9 Сэтгэгдэлтэй
Ижил талууд:
Хэн ч хүссэн газраасаа нэвтрэн орж таны мэдээллийг уншиж болдог
Ялгаатай талууд:
1. Хэрвээ та web site-тай бол таны web site руу таны бренд нэрээр л нэвтэрнэ. Харин блог бол таны бренд нэрний араас зүүлт дагалдан явах болно. Энэ нь web site-ийн хувьд
http://www.yahoo.com бол, блогийн хувьд http://www.etvgen.blogspot.com, http://www.etvgen.gblog.com, http://www.etvgen.blog.banjig.net гэх мэтээр таны хүсээгүй

Goojuur vs Ajaxmaa 2

2009/08/25 Нийтэлсэн : etvgen 2 Сэтгэгдэлтэй

За хэн билээдээ нэг хүн мессэнжэрээр орж ирээд яаг юу болоод байгаан гээд байсан тэр хүнд туслах гээд хэдэн линк оруулчихья өрөө цаашаа дамжаад дамжаад орчохоорой хэхэ за хамгийн түрүүнд та http://mikarito.blogspot.com блогоор ороод уншчихад бараг ойлгочих байх мөн :
http://mnkorea.blogspot.com эдгээр блогуудаар ороорой
аа тийн бас www.hantulga.com дээр "Монголын анхны гэж хэлж болох онлайн ертөнцийн дайн" гэсэн гарчигтай нийтлэл байналээ энд дараад сонирхоорой

төгсгөлд нь энэ хүний хэлж байгаа бараг зөвч юмуудаа
xvv said...
Хувийн мэйлд нэвтэрч орох нь буруу л даа. Гэхдээ энд нэг зүйлийг хүмүүс андуураад байна л даа. Yahoo mail рүү нь хакердаж ороогүй. Ер нь yahoo, google зэрэг лут гаруудыг хакердаад байдаг аавын хүүхдүүд ер нь бол дэлхийд тоотой хэд. Монголд тийм хүү байвал хүн алсан ч цагаатгахад буруудах юмгүй ч юм шиг?
Нууц үгээ муу хийсэн, хамгаалалтгүй сайтад (gogo.mn) мэйлийнхээ нууц үгийг адил оруулснаас алдсан хэрэг. Дэлхийн хаана ч, ямар ч сайтад (yahoo, google) нууц үгээ алдсан бол хариуцлага хүлээхгүй гээд үйлчилгээний нөхцөл дээр нь заасан байдаг. Хувь хүн өөрөө нууц үгээ хадгалж, хамгаалж байх үүрэгтэй юм л даа.
Таалагдахгүй болохоор хакдсан нь үнэн. Гэхдээ хууль зөрчсөн тэр зургийн цомгийг нь анхнаасаа буруутгаж сануулсан гэдгээ ч аяаксмаа хэлсэн байсан шүү дээ. Блог нь бол хомрогонд нь өртсөн л хэрэг.

Монгол охид, бүсгүйчүүдийг муулж байгаагаа тэднийг сайн болгох гэж байна гэж бичдэг мөртлөө сайт дээрээ "Солонгос охид залуустай танилц" г.м насанд хүрэгчдэд зориулсан танилцах сайтын сурталчилгааг байрлуулдаг. Үүнийг юу гэж ойлгох вэ? Солонгосуудтай танилц, унт хэвт гээд рекламдаад сурталчлаад байгаа нь тэгээд Монголчуудыг сайн сайхан болгох гээд байгаа хэрэг үү? гээд л олон асуулт гарч ирэх байх л даа.

Дэмжээд байдаг элдэв хараалын үгээр чамирхагчид инээдтэй л санагдах юм.
За за би ч нэг лаг амьтан биш л дээ... Гэхдээ л өөрийнхөө өнцгөөс хараад нэг инээчихье хихихихихахахахахохохохохо :D

Goojuur.com хакдуулчижээ

2009/08/12 Нийтэлсэн : etvgen 1 Сэтгэгдэлтэй
Хууль бус зүйлтэй хууль бусаар тэмцэх нь өөрөө хууль бус.
Үлгэрлэвэл үхэх ялтай алуурчинийг алсан байлаа ч хүн алсан гэм цагаадахгүй.

Би ч гэсэн гоожуурыг уншдаг л байсан. Заримдаа бодоод байхад мань мэтийн хүн бусад хүмүүсд тайлбарлаад ойлгуулж чадаагүй зүйлсийг өөрсдийнх нь характараар бичээд ойлгуулаад байх шиг. Гол нь ямар нэг сануулга шаарлага байхгүйгээр хийсэн нь л жоохон тийм байна. Тэр зураг энэ тэрийг нь устгаад дараагийн удаад илчлэнэ гэж сануулсан бол дээр байх байсан юм шиг.

За тэр яахав ээ залуусаа. Нэгэнт болоод өнгөрсөн зүйл. Хэдүүлээ ажаксмаагийн ажилласан ажлыг жоохон шинжлэхүүдээ. Та нар яаж хийсэн гэж бодож байна. Миний таамаглал:

1. Гоожуурынхны алдаа нь сайтынхаа майлыг шууд яахооруугаа форвард хийсэн байна. Тэгхээр ажаксмаа эхлээд гоожуурлуу захиа бичиж үзсэн байх. Захиандаа зураг юмуу файл хавчуулж явуулаад тухайн зургийг нээж үзэх агшинд яахоо хаягийг нь мэдэж авсан байх. Яаж гэдгийг сайн бодож олохгүй байгаа ч ямар ч байсан энэ сэжүүрээс л эхэлж жинхэнэ майлыг нь олсон нь гарцаагүй.
2. Нэг баттай зүйл гэвэл ажаксмаад монгол интернэт хэрэглэгчдийн нууц үгийн нилээд том сан байгаа. Эх үүсвэр нь нөгөө тэнэг ГӨГӨ шүү дээ. Өөр сайтуудынх нэмэгдсэн ч байж болох талтай. Эндээсээ майл хаягаар нь шүүлт хийж олсон нууц үгээрээ майлд нь нэвтэрч орсон.
3. Майл дотор нь уг хэрэглэгч хэн болох нь мөн сайтын админ хэсэгт нэвтрэх түлхүүр гэх мэт зүйлс байсан нь гарцаагүй. Эндээс цааш тайлбарлах шаардлагагүй байх.

Дээрх бүгдээс нэг л том тэнэг дутагдал монгол хэрэглэгчдэд байна. Майл хаягийнхаа нууц үгийг сайн бодож өгөхгүй байна. Жинхэнэ майл хаягийнхаа нууц үгийг цор ганц, зөвхөн өөрөө мэдэх үсэг тоо тэмдэгт, том жижиг үсэг хольж аль болох олон тэмдэгттэйгээр өгөх.

Кириллээр