Web site ба Blog хоёрын ялгаатай ба төсөөтэй зүйл

2010/05/03 Нийтэлсэн : etvgen
Ижил талууд:
Хэн ч хүссэн газраасаа нэвтрэн орж таны мэдээллийг уншиж болдог
Ялгаатай талууд:
1. Хэрвээ та web site-тай бол таны web site руу таны бренд нэрээр л нэвтэрнэ. Харин блог бол таны бренд нэрний араас зүүлт дагалдан явах болно. Энэ нь web site-ийн хувьд
http://www.yahoo.com бол, блогийн хувьд http://www.etvgen.blogspot.com, http://www.etvgen.gblog.com, http://www.etvgen.blog.banjig.net гэх мэтээр таны хүсээгүй
зүүлтүүд дагалдах болно, өөрөөр хэлбэл BLOG.COM гэсэн site-ийн зүгээр нэг салбар нь гэсэн үг. Харин web site бол зөвхөн таны өмч.
2. Хэрвээ та web site-тай бол таны web site-ийг танаас өөр хэн ч удирдаж чадахгүй. Харин блогийн хувьд өөр хэн нэгэн таны блогийг удирдаж болдог. Жишээ нь: Блог site-ийн ерөнхий админ нь өөр дээрээ бүртгүүлсэн бүх блогуудыг хүссэн үедээ хааж нээж мэдээллийг нь өөрчлөх эрхтэй.
3. Хэрвээ та web site-тай бол таны web site-ийн нэр чинь 100% таны өмч бөгөөд хуулиар хамгаалагдсан байдаг. Харин блогтой бол энэ нь таны 100%-ийн өмч биш бөгөөд хэзээ ч хамаагүй энэ блог чинь байхгүй болоход та нээг их юм ярих эрхгүй гэсэн үг.
4. Таны web site руу өдөрт 1000 хүн ханддаг бол энэ 1000 хүнийн хандалт цэвэр таны web site-ийн хандалтанд тооцогдоно. Харин блогийн хувьд энэ нь таны блогийн хандалтанд огт тооцогдохгүй бөгөөд блогийн эх site-ийн чинь хандалтанд тооцогдох болно.
5. Та web site-ийг заавал худалдаж авдаг өөрөөр хэлбэл мөнгө төлж аваад өөрийн мэдэлд шилжүүлдэг бол блогийг ямар ч үнэ төлбөргүйгээр авч болдог.
6. Web site-д та хүссэн зүйлээ хийж болдог. Жишээ нь худалдаа хийх, файл татуулах, дуу клип, видео оруулж, тоглоом тоглуулж, кино үзүүлж, хэрэгтэй зүйлээ нууцлан хадгалж бас хоорондоо танилцаж хүмүүсийг танилцуулах гэх мэт хүссэн бүхнээ хийж болдог бол блог нь ердөө нийтлэл бичихээс өөр эрхгүй байдаг.
7. Таны web site дээр танаас өөр хэн ч сурталчилгаа тавих эрхгүй. Харин блог дээр чинь бол таны хүсээгүй рекламнууд хүссэн хүсээгүй гараад л ирэх болно. Та тэрийг яагаад ч авч хаяж чадахгүй.
8. Хэрвээ та web site-тай бол эх код буюу web site бичигдсэн кодыг хүссэнээрээ өөрчилж болдог байхад блог нь эх кодоо засварлах ямар ч боломжгүй байдаг.
9. Web site дээр болохгүй бүтэхгүй зүйл бичих юм бол web site эзэмшигч хариуцлагат татагддаг бол блог нь хэн хэзээ бичсэн нь мэдэгддэггүй учраас ямар ч хариуцлага байдаггүй.
Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа.
  1. Anonymous

    hoe uul n goy l bain tehde en tendes medelel avahda haygiin davhar bichih heregtei baina. Jinhen zohiogchiig durdahgui baij bolohgui baiha/Good luck!

  2. Ano : Хэн гэж хүн бичсэн байлаа даа сайн сандаггүй асуулт форумд байсан юмаа блогт хэрэгтэй мэдээлэл болороор нь коп паст хийсэн юмаа Мэдээж хэрэг том портал сайтын нэртэй админ дурьдсан бол эх сурвалж гээд бичих байсан байхаа би ... аль эсвэл бусад шиг ашигласан материал www.google.com гээж бичих байж уу?

  3. Etvgen chi goy blog hicheel oruulaachee suuliin 2 sariin tursh yu ch hiisengui shd

  4. Хэхэ за тэгье ээ сэтгэгдэл ирэхгүй болохоор урамгүй болоод байдаг юм ө :) гэхдээ одоо блогоо гоё ажилуулна аа хө

  5. Anonymous

    sanaj ywbal butne sajilj ywbal hurne gedeg bizdee

  6. Оросууд газраа 100 м ухсан чинь UTP кабель гарч гэнэ тэгээд оросууд 100 жилийн өмнө UTP хэрэглэгдэг байсан болжээ. Америкууд 200 м ухсан чинь шилэн кабель гарч иржээ тэгээд америкчууд 200 жилийн өмнө шил хэрэглэдэг байсан болжээ. Монголчууд 300 м ухсан ч юу ч гарч ирээгүй гэнэ тэгээд монголчууд 300 жилийн өмнө wireless хэрэглэдэг байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн гэнэ.

  7. sonirholtoi yum. blogger huuli duremd zahiragdahgui???

  8. Sainuu? Etvgen chinii blog ih saihan bolson bnaa. Bayar hurgey. Chamtay holboo togtooj zarim 1 zuil asuuh heregtey bnaa. enkhbat_5@yahoo.com hayagaar mail bicheerei. http://enkhbat-mis-hebazero.blogspot.com/ blog-iin Admin.

  9. Сайн уу Этүгэн. Би блогынхоо загварыг солисон ухаантай юмаа. Тэгсэн чинь блогын толгой хэсэгт нь өөр сайтын зураг гарчигнууд ээлжлээд байхын. Яаж өөрийнхөө блогын зураг гарчгийг гаргадаг болгох уу. Боломж байвал хэлж өгч туслаач. http://adil-od.blogspot.com/

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү
Хүндэтгэсэн : etvgen

Кириллээр