Black Eyed Peas fan-ууд, Fan шиг байж чаджээ.

2009/09/30 Нийтэлсэн : etvgen 1 Сэтгэгдэлтэй
Энэ сарын эхээр алдарт хөтлөгч Oprah өөрийн шоу нэвтрүүлгийнхээ 24 дүгээр улирлын хаалтын "Kickoff party" тоглолтоо хийсэн байна. Энэ тоглолтын үеээр Black Eyed Peas хамтлагийнхан өөр хаана ч тохиолдохгүй fan-уудын сэтгэл хөөрлийг бий болгож чаджээ.

Уг шоун дээр Black Eyed Peas -ынхэн "I Gotta Feeling" гэсэн дуугаа дуулсан бөгөөд Chicago-ын гудамжинд цугларсан 21-н мянган шүтэн бишрэгчид нь нэгэн зэрэг бүжиг бүжиглэж гайхалтай үйл явдал болжээ. Ингээд бичлэгийг хүргэж байна.


Дээрээс нь харах уу? :)

fan-ууд бэлтгэлийн үеэр




Эх сурвалж : http://itismovie.blogspot.com/

Удмын үе мөч мөчлөгийн тухай

2009/09/29 Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Удмын үе гэдэг нь хүн гэр бүл болж ураг үүсгэн өөрийн залгамж дараагийн үеэ төрүүлэхийг хэлнэ. Энэ нь ойролцоогоор 20-30 насанд эхэлж хэдэн насанд хэдэн ч хүүхэд төрж болно. Тэд нь бүгд таны удмын дараах үе билээ.

Удмын мөч гэж 12 үе төрлөө дамжин дуусахыг удмын нэг мөч гэнэ. Энэ нь 20нас*12үе=240жил буюу 30нас*12үе=360жил гэж үзвэл удмын нэг мөч нь 240-360 жилд хэлдбэлзэж байна.
Удмын мөчлөг гэж удмын гурван мөч дуусахыг хэлнэ. Энэ нь 240жил*3=720 жил буюу 360жил*3мөч=1080 жилийн хооронд хэлбэлзэж байх юм.

Үе гэдэг ерөнхий ойлдголт
1. Үе чацуутан гэдэг нь нэгэн өдөр сар жилд төрсөн хүмүүсийг хэлнэ.
2. Үе тэнгийнхэн гэж 12 жилийн дотор төрсөн хүмүүсийг хэлнэ.
3. Амьдрах үе гэж төрснөөс өөд болох үеийг хэлнэ. Энэ үедээ өөрийн дээд болон залгамж хэдэн ч үеэ үзэж болдог билээ.
4. Нэгэн үеийнхэн гэдэг нь тодорхой хүрээний нилээд өргөн цаг үеийг хамааруулан ойлгохыг хэлнэ.
5. Эрин үеийнхэн гэдэг нь хэдэн зуун мянганаар нь үелэхийг хэлнэ.

Эх сурвалж: Ураг удмын журам (товчоолсон лавлах)

Бермудын гурвалжин

2009/09/28 Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Атлантын далайн баруун хэсэг, АНУ-ын зvvн омнєд эрэгт хэлбэр дvрсээрээ барагцаагаар гурвалжинг санагдуулах район байдаг. Тvvний талууд нь Бермудын арлуудын хойхно хэсгээс Флоридын урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто-Рикод хvрээд, дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун єргєрєгийн 40 градус орчмоор Бермудэд буцаж ирдэг. Энэ газар бол дэлхий дээрх хамгийн гайхалтай бєгєєд нууцлагдмал vл мэдэх газруудын нэг юм. Бермудын гурвалжин гэж голдуу нэрлэгддэг энэ районд 1945 оноос хойш 100 гаруй нисэх онгоц, усан онгоц /тvvн дотор шумбагч онгоц/ болон мянга гаруй хvн ор сураггvй алга болсон юм Алга болсон тухай мэдээллvvд

1909 онд тэр vедээ хамгийн алдартай бєгєєд жинхэнэ далайчин байсан ахмад Жоуш Слок Бермудын гурвалжинд алга болсон. Тэр дэлхийн тvvхэнд анх удаа далбаат онгоцоор дэлхийг тойрсон хvн юм. 1909 оны 11-р сарын 14- нд Мартас-Виньярд арлаас Ємнєд Америк руу чиглэн яваад тэр єдрєєс хойш, тvvнээс ямар нэг сураг ажиг гараагvй ажээ.

Хvн болон усан онгоц алга болсон талаар гарч байгаа таамаглал зєндєє олон болжээ.

Тэдгээрийн дотор: газар хєдлєлтєєс vvсэн гарсан цунамын гэнэтийн давалгаа, том солир, онгоц дэлбэрэх, далайн аймшигт амьтны дайрлага, єєр хэмжээст орон зайд оруулдаг, орон зай цаг хугацааны гажилт гажуудал нь усан онгоцыг тєєрvvлдэг, онгоцыг унагадаг нь газрын татах хvч болон цахилгаан соронзон орны долгион, эртний иргэншлийн амьд vлдсэн хvмvvс, эсвэл сансар огторгуйн амьтад, эсвэл ирээдvйн хvмvvсийн удирдлаган дор дэлхийн амьд амьтдын тєрєл загваруудыг цуглуулах гэсэн усан доорхи болон агаарын vл мэдэх нисдэг биетvvд байж болох юм.

Мэдээж хэрэг жил бvр эл гурвалжингийн дээгvvр олон тооны онгоц нисэн гарч, мєн тєдий тооны усан онгоц тvvнийг дайран гардаг ч тэд амьд мэнд бvрэн бvтэн байгаа билээ.

Vvн дээр дэлхий дээрх бvх далай тэнгисvvдэд янз бvрийн шалтгаанаар усан онгоц болон онгоцууд сvйрч л байдаг билээ. / Энд нэг зvйлийг ялгаж салгахыг хvсч байна: сvйрэх болон оргvй алга болох бол хоёр єєр ойлголт юм шvv. Эхнийх нь тухайд усан дээр хагархай хугархай хэсгvvд болон хvvр цогцос vлддэг, харин хоёрдахьд нь бол юу ч vлддэггvй/. Гэхдээ ийм тайлбарлашгvй, гэнэт оргvй сураггvй алга болох тохиолдол гардаг тийм газар дэлхий дээр vvнээс єєр байдаггvй.

Аризоны номын санч Лоуренс Д. Куше єєрийн " Бермудын гурвалжин: Цуу яриа домог ба бодит байдал" номондоо энэ газрын нууцыг дэлгэжээ. Тэр vvнийг хууч домог дагуулсан сенсаац шуугиан гэж vздэг. Ингэхдээ тэр учрыг нь олж чадаагvй жигтэй хачин учир битvvлэг ор сураггvй алга бололтоос бусдыг нь vгvйсгэдэг.

Усан онгоц болон нисэх онгоцнуудын ор сураггvй алга болсон бvх тохиолдлуудыг "энгийн" шалтгаануудаар тайлбарладаг Кушегийн концепцид огт хvнгvй болсон, маш хачин хий vзэгдэлт усан онгоцыг оруулахгvй байгаа юм. 1940 оноос 1955 онуудад ийм усан онгоц энд тавь орчим тааралдсан юм! Францын Розана усан онгоц / 1840он/ Багамын арлуудын ойролцоо, Кэролл А. Диринг далбаат онгоц Далбаагаа босгочихсон хоолоо идэхэд бэлэн болгочихсон, хоёр амьд мууртай / 1921/, Рубикон усан онгоц нэг нохойтой / 1949/ г.м

Харин доорхи тохиолдлыг Л. Куше тайлбарлахаас татгалздаг.
British south American airways" компанийн эзэмшлийн Тюдор- 4 загварын "Star tiger" онгоцны дарга ахмад Макмиллан 1-р сарын 30-ны єглєє эрт Бермуд дахь диспетчерийг дуудаад єєрийн байрлалаа мэдээлжээ. Онгоцон дээрх байдал хэвийн мєн яг хуваарийн дагуу явж байгаа тухайгаа нотлон хэлэв. Энэ нь хамгийн сvvлд "Star tiger'- ийн тухай сонссон зvйл байв. Эрэл хайгуул эхлэв. Арван усаң онгоц ба гуч орчим нисэх онгоц явсан маршрутын дагуух районыг самнаж байв. Юу ч олж харж чадаагvй: усны гадаргуу дээрх тосны толбо судал, хугархай тасархай хэсэг, цогцос аль нь ч байсангvй. Эцэст нь комиссын дvгнэлтэнд vvнээс хэцvv даалгавар хэрэг мєрдєлтєнд хэзээ ч тулгарч байгаагvй гэж бичсэн байжээ.

"Энэ 6ол vнэхээрийн тайлагдаагvй оньсого нууц юм" гэж Л.Куше хvлээн зєвшєєрсєн юм.

Нисэгчид болон далайчдын дунд "Ийм байнгын хєдєлгєєнтэй газарт нисэх онгоц болон усан онгоц гэнэтийн шуурга, манан будан, эвдрэл гэмтэл зэрэг нєхцєл байдлаас болоод алга болж болно" гэсэн бодолтой хvмvvс цєєнгvй байдаг. Тэд нар хэлэхдээ гурвалжин гэж байдаггvй, энэ нэр бол хэтрvvлгийг дэндvv сонирхдог уншигчдын бодож олсон зvйл гэж vздэг. Тэдний бодлыг энэ бvс нутгийг хариуцан ажиллаж байдаг авиакомпаниуд дэмҗдэг. Бермудын гурвалжин байдаг эсэх мєн тvvний хил хязгаарын талаарх маргаан мэтгэлцээн намждаггvй. Тvvний жинхэнэ хэлбэр ямар болох, нисэх онгоц, усан онгоц, шумбагч онгоц алга болсон талаарх, тэдний жолоодох бvрэлдхvvний домог цуу яриа яаж гардаг вэ? Эдгээр домог цуу яриа их тvгээмэл болохоор дурын тайлбарлаагvй нэг аваар осол шууд л алга болсон гэж тооцогдож байгаа юм болов уу? Vvний шалтгаан нь байгаа юм биш биз?

Энэ районд нисэж явсан гэрчvvдийг, радио болон телевизийнхэн асууж шалгаан нервтvvлж ядаргаа тусгадаг байв. Ийм бэрх асуулт хариултын дvнд эцэс сvvлдээ: "гурвалжингаар олон удаа нисэж байсан бєгєєд юу ч тохиолдож байгаагvй. Ямар ч аюул байхгvй гэсэн хариу гардаг байв". Гурвалжин руу явж байгаа зорчигчид болон аялал зохион байгуулж байгаа хvмvvст: "Бермудын гурвалжингаар нисэх vv" гэж 6aйнга асуудаг. Тэгээд яг тодорхой хил хязгаар байхгvй болохоор vvндээ vгvйсгэсэн хариулт авдаг. Заримдаа онгоц цагаасаа хожимдохоор тvvнийгээ зєвтгєхийн тулд зорчигчдод: "Бермудын гурвалжинг тойрохоос аргагvй боллоо" гэсэн тайлбарыг єгдєг.

Хэдий тийм ч гурвалжин болон тvvний ойр хавьд сонин хачин жигтэй осол болон гамшиг vргэлжилсээр байна. 1970-аад онуудад Майамийн онгоцны буудлын ойролцоо газар дээр ямар ч тайлбар олдоогvй хэд хэдэн сvйрэл болсон. Тvvний нэг нь Истон руу ниссэн 401-р нислэг ба тэр онгоцонд 100 гаруй зорчигч байсан ба 1972 оны 12-р сарын 29-нд оргvй алга болсон. 401-р нислэгийн онгоц алга болсон нєхцєл байдлыг мєрдєлт нь урьд ємнє далайд гэнэт алга болж байсан тохиолдлуудад ямар нэг горьдлого тєрvvлж байгаа юм.

Энэ онгоц нислэгийнхээ сvvлийн 7-8 секундэнд Майами дахь дис¬петчер ч, нисэгчдийн аль нь ч ажиглан харж чадахгvйгээр тийм хурдтайгаар доошлож байжээ. Єндєр хэмжигч ажиллаж байсан болохоор, жирийн зvгээр доошилж байгаа тохиолдолд нисэгчид онгоцоо тэгшлэхэд хугацаа олддог байв. Гэтэл Майами дахь диспетчер радарын нэг эргэлтэнд /40 орчим секунд/ зєвхєн ганц дvрс л олж харж чаджээ. Радарын дараахь эргэлт болоход онгоц 300 метрээс 100 метрээс доош орсон тєдийгvй, усанд ч уначихсан байж магадгvй.

Доошлох ийм хурдыг, удирдлагын систем эвдэрсэн, хурдаа алдсан, нисэгч туршлагагvйтсэн зэргийн алинаар нь ч тайлбарлаж болохгvй байгаа юм. Vvнийг тайлбарлахын тулд яриангvй агаартай холбоотой ямар нэг юм байх нь гарцаагvй. Соронзон орны ямар нэг гажилт байж болох юм.

Энэ районд гэрэл гарч байхыг олж харан ажиглалт бичсэн анхны цуутай гэрчvvдийн нэг нь Колумб байв. 1492 оны 10- р сарын 11- нд нар мандахаас хоёр цагийн ємнє Санта-Марий онгоцны бvхээг дотроос Саргассовын тэнгисийн баруун хэсэг дахь Багамын арлын усны гадаргуу дээр цагаан гэрэл гарч байхыг харсан. Яг ийм гэрлэн зурвасыг таван зуун жилийн дараа америкийн сансрын нисэгчид ажиглажээ.

Энэ хачин зvйлийг янз бvрийн шалтгаанаар тайлбарладаг: дээшээ хєврєн гарахдаа гэзэг шиг хєвєрсєн загас, бусад амьд биетvvд торфын гурилыг цацруулдаг.

Ямар ч байсан гэсэн эдгээр тайлбарууд одоо болтол нотлогдоогvй бєгєєд энэ гайхамшигтай гэрэл тэнгисийн гадаргуу дээр гарсаар бай¬гаа ба тэнгэрээс харахад ялангуяа их гоё харагддаг. Колумбын гурвал¬жин дотор ажигласан бас нэг зvйл одоо болтол маргаан тарьсаар бай¬гаа тєдийгvй гайхашруулсаар байгаа билээ. 1492 оны 9- р сарын 5- нд Саргассовын тэнгисийн баруун хэсэгт Колумб єєрийн багийн нєхєдтэйгээ агуу том галт сум тэнгэрээр зурайн, тэнгист уначихсан уу, алга болохыг харцгаав.

Хэдэн єдрийн дараа тэдний компас ойлгомжгvйгээр зааж байсан нь тэднийг айлгаж байв. Гурвалжингийн районд тэнгэрт болон газарт цахилгаан соронзны гажилт усан онгоцнуудын хєдєлгєєнд нєлєє vзvvлж байж болох юм.

Бас нэг єєр таамагаар бол усан онгоц болон нисэх онгоц оргvй алга болохыг єєр vзэгдэлтэй холбон тайлбарладаг. Тэднийг “ агаарын орчны гажилт", "огторгуйн нvх", "vл танигдах хvчний vйлчлэл", "хурмастйн занга", "таталцлын цооног", амьд биетvvд онгоц болон усан онгоцыг эзлэн авах гэх зэргээр янз бvрээр нэрлэдэг. Гэхдээ ойлгомжгvй юмыг ойлгомжгvйгээр тайлбарлах гэсэн оролдлогоос хэтрэхгvй байгаа юм.

Бермудын гурвалжинд алга болсон ихэнх тохиолдлуудад нэг ч амьд хvн, нэг ч цогцос олдоогvй болно. Гэхдээ сvvлийн жилvvдэд зарим нисэгчид болон далайчид єдгєє болтол vргэлжилсээр байгаа нам гvм байдлыг эвдэн, энэ районд ямар нэгэн далдын хvчнээс мултран гарсан тухай ярьж эхлэв. Тэдний туршлагыг судлан яаж аврагдсан аргыг нь мэдсэнээр энэ оньсогын ядаж нэгэнд нь ч гэсэн тайлбар хийхэд туслаж болох юм.

Бермудын гурвалжингийн хийрхэлийн мєн чанарын талаарх маргаанд ийм ишлэл vндэслэлийг гарган тавьдаг: усан онгоц болон нисэх онгоцны сvйрэл дэлхий дээр хаа саагvй болж л байдаг, хэрэв усан онгоц болон нисэх онгоцны идэвхитэй хєдєлгєєнтэй газарт, хангалттай том гурвалжинг карт дээр тавих юм бол яг тэр районд осол аваарь их гардаг харагдах болно. Тэгэхээр ямар ч оньсого vvнд алга байна?

Дээр нь нэмэхэд, далай бол их том зvйл, усан онгоц болон нисэх онгоц бол єчvvхэн жижиг зvйл, усны гадаргуу болон гvнд тєрєл бvрийн урс¬гал явагдаж байдаг учраас эрэл хайгуул vр дvн єгєхгvй байгаа нь гайхаад байх зvйл биш. Мексикийн буланд хойд урсгалын хурд цагт 4 зангилаа байдаг. Багамын арал болон Флоридын хооронд сvйрэлд єртсєн усан онгоц болон нисэх онгоц сvvлчийн холбоо барилтаас хойш огт єєр газарт оччихдог нь алга болсон юм шиг харагдах нь зvйн хэрэг.

Гэхдээ эдгээр урсгал нь тодорхой бєгєєд эргийн хамгаалалтынхан болон эрлийн багийнхан алга болсон районы урсгал болон салхийг тооцож байдаг. Том усан онгоцны эрлийг 5 милийн радиуст, онгоцыг 10 мильд, жижиг усан онгоцыг 15 мильд хийдэг. Эрлийг "шилжих-мєр" зурваст хийдэг, єєрєєр хэлбэл обьектын хєдєлгєєний чиглэл, урсгал болон салхины хурдыг тооцдог.

Vvн дээр усан онгоц болон нисэх онгоцны живсэн хэсгvvд лаг шаварт амархан дарагддаг ба тэднийг шуурга далдалж болох бєгєєд дараа нь дахин ил гарган хаяхад шумбагч онгоц болон усан онгоцнууд олж харж болох юм.

Усан онгоц болон ачаа барааг авран хамгаалах байгууллагад ажиллаж байсан аквагалангист Мэл Фишер тэр vедээ Атлантын далай болон Кари6ын тэнгисийн эх гэзрын харгиа /гvехэн газар/ гурвалжингийн орчимд усан доорхи эрэл хайгуулыг хийж байсан. Энэ районд живсэн их олон Испанийн алттай галионыг хайж шинэ авантюрисгvvд идэвхтэй vйл ажиллагаа явуулж эхлэх тэр vед тэр ёроолд бас єєр нэг гайхамшигтай олзыг олж харжээ. Нэг хэсэг тvvнийг идэвхтэй хайж байсан ба дараа нь тvvнийт мартжээ. Ийм vнэт металлын бєєгнєрєл нь голдуу усан доорхи бєєгнєрєлийг мэдэрдэг компасаас мянга дахин илvv мэдэрдэг соронзон хэмжигчээр илэрдэг. Чухам энэ багажны тусламжтайгаар Фишер байнга єєр зvйлvvдийг олдог байв. Далайн ёроол руу орсон шумбатчид испанийн эрдэнэсийн оронд соронзон хэмжигчийн заалтаар хуучин сєнєєгч онгоц, хувийн онгоцууд, янз бvрийн усан онгоцыг олдог байв.

Нэгэн удаа эргээс хэдэн милийн зайд усны ёроолд уурьн галт тэрэг байхыт олов. Фишер тvvнийг тvvхчид болон далай судлалынханд оролдохгvй тэр чигээр нь vлдээсэн.

Тvvний бодлоор Флорид ба Багамын хавь орчимд зарим усан онгоц алга болсны шалтгаан нь цэргийн нисэх хvчний сургуулилтын vеэр хаясан дэлбэрээгvй бємбєг, тэрчлэн орчин vеийн сургуулилтанд ашиглагддаг хєвєгч минь мєн гэж vздэг.

Фишер юуных нь vл мэдэх зєндєє олон эвдэрхий тасархай хэсгvvдийг олсон. Тэрээр дvгнэхдээ олон зуун усан онгоц шуурганы vеэр ургаа хад мєргєж, тэдний ихэнх нь лаг лайгаар дvvрсэн байдаг. Vнэхээр Мексикийн буланд Флоридагийн хойгийн тєгєсгєл хавьд урсгал нь их лагийг зєєж явдаг бєгєєд тvvнийг усны ёроолд байгаа том усан онгоц ч сорон авч болдог юм.

Сvйрсэн усан онгоц болон нисэх онгоцны vр дvнгvй эрэл хайгуулын буруутан нь тэнгисийн урсгал байж болох юм. Гэхдээ Бермудын гурвалжинд бас онцлог бий. Энэ нь Багамын арлын гvехэн хэсгийн дагуу нилдээ тархан байрласан “ Цэнхэр хєх” гэж нэрлэгддэг агуй бєгєєд шохойн чулуун тасархай хэсэгт ёроолгvй ангал байдагт байгаа юм. Хэдэн мянган жилийн ємнє эдгээр агуй нь бєєгнєрєн єсєх замаар нэмэгдсэн хуурай газар дээрх агуй байсан бєгєєд 12- 15 мянган жилийн ємнєх ээлжит мєсєн vеийн дараа тэнгисийн тvвшин нэмэгдэж цэнхэн агуйнууд нь загасны амьдрах орчин болсон. Эдгээр шохойн чулуун агуйнууд нь эх газрын гvехэн газрын зааг хvртэл vргэлжлэх бєгєєд шохойн чулуун vеийг бvхэлд нь єнгєрдєг ба зарим нь 450 метрийн гvнд хvрдэг, зарим нь Багамын арлын газар доорхи агуйнуудад хvрдэг бєгєєд нуурууд болон намагтай холбогддог.

“Цэнхэр агуй" нь тэнгисийн гадаргуунаас янз бvрийн зайд байрладаг. Эдгээр усан доорхи агуй руу шумбаж орсон шумбагчид тэдний зай хэмжээ нь газар дээрхи агуй шиг тийм хэцvv давчуу байсныг ажигласан. Vvнээс гадна зарим " Цэнхэр агуйд" урсгалын хурд нь усанд шумбагч онгоцонд ч аюул учруулахаар байжээ. Тvрлэг болон татралтаас болж дийлэнх хэсэг нэгэн зэрэг сорогдож эхлэхээр усны гадаргуу дээр усны эргvvлэгийг vvсгэдэг. Ийм усны эргvvлэг багавтар усан онгоцыг хvнтэй нь хамт сорж авахгvй гэх баталгаа байхгvй. Энэ таамаглалыг 25 метрийн гvнд агуйнуудын нэгэнд загас агнуурын нэгэн онгоц олдсоноор нотлогдож байгаа юм. Тvvнийг далай судлаач Жим Сон усан дор судалгаа хийж явахдаа илрvvлжээ. 20 метр орчмын гvнд єєр жижгэвтэр онгоц завь олдсон.

Энэ районд том усан онгоц алга болсон шалтгааныг гэнэтийн торнадо болон цунами гэж тооцох хэрэгтэй. Жилийн тодорхой нэгэн улиралд vvсдэг агуу хvчит хуй салхи агуу их хэмжээний усыг дээш єргєн нvх vvсгэдэг. Байшингийн дээвэр, машин, хашаа, хvмvvсийг агаарт хєєргєдєг эх газарт болдог тоо томшгvй олон торнадо нь жижиг онгоц болон нам дор нисэж яваа онгоцыг бvрэн сvйрvvлдэг. Єдєр торнадо харагддаг учир тvvнээс зайлж болно, харин шєнє эсвэл муу харагдаж байгаа vед тvvнээс зайлах нь маш хэцvv юм.

Усан доорхи энгийн газар хєдлєлтєєс vvссэн цунами тэнгист усан онгоцыг гэнэт живvvлдэг гол сэжигтэн мєн юм. Цунами 60 метрийн єндєртэй байж болдог. Тэд гэнэт vvсдэг ба тvvнтэй усан онгоц тааралдангуут агшин зуурт л живэх эсвэл доошоо харчихдаг. Vvнтэй адил туйлын их сvйрvvлэх хvчтэй зvйл бол "гулгадаг" гэж нэрлэгддэг давалгаа юм. Тэд ёроол дахь бєєгнєрєл vечлэгдэн салсанаас болж бєєн шороо шилжсэний vр дагавар юм. Гулгаа давалгаа нь цунами шиг єндєрт хvрдэггvй, гэхдээ их хvчтэй ба маш хvчтэй тvрлэгийн урсгалыг vvсдэг. Далай тэнгист аялагчдад, ялангуяа аюултай. Яагаад гэвэл нvдээр харахад анзаарагддаггvй. Хэрэв ийм давалгаа гэнэт ирвэл усан онгоу агшин зуурт зад цохигдон хугархай хэсгvvд их хол шидэгдлэг.


Яг vvнтэй адил зvйл агаарт болж болох уу?

Ер нь бол агаарт ч гэсэн цунами шиг гажилт vvсдэг. Ялангуяа онгоц маш их хурдтай нисч яваа vед голдуу гардаг. Єндєрт салхи єєрчлєгддєг, єндєр авч байгаа эсвэл доошилж байгаа онгоц нисэх буудлын зааж єгсєн чиглэлээс огт єєр зvгт чиглэсэн салхитай таарах нь элбэг байдаг. Хэрэв энэ салхи эгэл бус хvчтэй байвал тэр онгоцонд таагvй нєлєє vзvvлдэг.

"Єєрчлєгдсєн салхи" гэдэг хэллэг нь агаар дахь ослын чухал хvчин зvйл, харин тvvний их хvчирхэгжсэн нь "Цэвэр агаарын хуйлралт" гэдэг vзэгдэл болдог бєгєєд тvvнийг тайван тэнгист vvссэн гулгадаг долгион давалгаатай зvйрлэж болох юм. Их хурдтайгаар єсєж байгаа болон буурч байгаа урсгал хурдан солигдоход тvvнтэй онгоц мєргєлдєхєд чулуун ханатай мєргєлдєж байгаатай адил зvйл юм.

Иймэрхvv vзэгдэл нь ихэнхдээ таамаглашгvй байдаг. 200 зангилаа орчим хурдтай хуурай газар бол / 100м/с/ агаарын урсгалын заагт олон онгоц сvйрэлд ордог. Энэ vзэгдэл нь ямар нэгэн байдлаар гурвалжинд жижиг хєнгєн онгоцууд алга болдогийн учигийг тайлж байгаа байх. Тухайн тохиолдолд хєнгєн онгоц эгэлгvй даралтан дор бутран унадаг эсвэл гэнэт vvссэн соролтонд орж онгоцыг гадаргуу руу шахаж тэнгис рvv чулууддаг.

Бас єєр нэг таамаглалаар онгоц алга болох нь цахилгаан соронзон vзэгдлийн нєлєєллєєр онгоцны цахилгаан тоноглол эвдэрч онгоц алга болдогтой уялдаж байгаа юм. Жишээ нь Цахилгааны инженер Хью Браун ийм бодолтой байна: " Эдгээр vзэгдлvvд болон дэлхийн сорон¬зон орны хооронд холбоо байгаа нь магадлалтай байна". Газар дэлхий олон удаа соронзон орны аюултай єєрчлєлтийг даван туулж байсан. Тэгэхээр одоо ээлжит єєрчлєлт ойртож байгаа ба тvvний дохио нь соронзон. "газар хєдлєлт болж байгаа нь юм".

Соронзон хvчний гажуудлаас vvдэн онгоц алга болох унах нь ойлгож болох зvйл юм. Харин усан онгоц алга болохыг энэ таамаглалын тусламжтайгаар тайлбарлаж болохгvй юм.

1950 онд Канадын засгийн газраас зохион байгуулсан соронзон ба таталцлын хvчийг судлах хєтєлбєрт оролцож байсан Уильберт Смит агуу том єндєрт vргэлжилсэн харьцангуй багавтар /300 метр орчим голчтой/ онцгой районыг ажиглан харсан. Тэр тэднийг бєєгнєрсєн Холбоосны район гэж нэрлэсэн. " Эдгээр районуудад соронзон болон таталцлын хvч нь онгоцыг маш амархан тас татан хаях болтлоо гажуудсан байдаг". Иймд эдгээр vзэгддэггvй бєгєєд картан дээр тэмдэглэгдээгvй районд орохоор соронзон ба таталцлын гажуудалд оронгуут онгоц сvйрэлд єртдєг". Тэгээд цаашилбал: "соронзон ба таталцлын холбоосын эдгээр районууд нь шилжин байрладаг уу эсвэл зvгээр л алга болдог уу - мэдэгдээгvй байгаа... 3- 4 сарын дараа бид тэдний заримыг олох гэж хичээсэн боловч ямар ч мєр байгаагvй".

Гурвалжин болон бусад сэжигтэй районуудыг илvv тодорхой Айвен Андерсон судлан шинжилсэн. Тvvний дvнд тэр "Дэлхий дээрх арван хоёр чєтгєрийн хєндий" гэдэг таамаглалыг дэвшvvлсэн. Усан онгоц болон нисэх онгоцны хамгийн их алга болдог газарт тэр болон тvvний туслагчид картан дээр тэмдэглэгээ хийж байхдаа тэдний ихэнх хэсэг нь дэлхийн зургаан районд тєвлєрсєнийг эхлээд анзаарчээ. Тэд бvгд барагцаагаар ромбо хэлбэртэй байсан ба Экватороос урагшаа болон хойшоо 30 ба 40- р єргєрєгийн хооронд оршиж байжээ.

Сандерсоны таамагаар бол " Хачирхалтай районууд' уртрагийн 72- р градусыг даган байрласан ба тэдний тєвvvд нь нэг нэгнээсээ єргє-рєгийн 66 градусын зайтай экваторын хойд талд тав, ємнє талд тав байв. Хоёр туйлыг оруулан тэд дэлхийг бvхэлд нь тойрсон хэлхээг бvрдvvлж байгаа юм. Энд илvv идэвхтэй хєдєлгєєн бусад районд нь тэр нь арай бага, гэхдээ соронзон орны гажуудалыг нотлож байгаа баримт нотолгоо болон орон зай ба цаг хугацааны гажуудал байж болох юм.

Эдгээр жигтэй районуудын ихэнх нь эх газрын зvvн хэсэгт хойд зvгийн дулаан ба ємнє зvгийн хvйтэн урсгалын мєргєлдєх уулзвар газарт оршиж байгаа юм. Эдгээр районууд нь гvний болон гадаргуугийн тvрлэгийн урсгалын чиглэл єєр єєр байдаг газартай тохирч байгаа юм. Усан доорхи хvчтэй хувирамтгай урсгал нь ялгавартай температурын нєлєєгєєр радио холбоог сарниулдаг соронзон, магадгvй тодорхой нєхцєл байдалд тэнгист обьектыг шилжvvлдэг таталцлын хvч нь агаарт эсвэл орон зайд байгаа обьектыг єєр хугацаанд байгаа цэгт очуулж болох юм.

Эдгээр район дахь иймэрхvv процессьтг нотлох хажуугийн туслах нотолгоо болгон Андерсан онгоц цагтаа ирэхгvй байгаа гайхалтай хэллэгийг дурьдаж байдаг. Ердийн нєхцєлд хэрэв хvчтэй салхи байхгvй vед онгоц товлосон цагаасаа эрт ирнэ гэж байж болохгvй нь ойлгомжтой. Хvчтэй салхи болоогvй байхад ийм тохиолдол чухам гурвалжингийн районд тохиолддог бєгєєд эдгээр онгоц тэр нvгэлт хар нvхийг дайран гарч ирж байжээ.

Эх сурвалж : http://sonin-hachin.blogspot.com/

Хэн нэгэнд цэцэг бэлэглэх гэж байна уу?

Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Цэцэг болгон, цэцгийн єнгє бvрт єєрийн гэсэн нууц утга агуулга, илэрхийлэл нуугдаж байдаг. Бас цэцгийн баглаанд орсон тоо ширхэг нь ч олон зvйлийн тухай єгvvлдэг тул сонголт хийхдээ энэ зєвлєгєєг анхааран уншаарай.
Цэцгийн тоо
1, 3 ба 5 ширхгээр боосон баглаа бэлэглэж болох ч 2 ба 4-р боосон цэцгийн баглаа хэзээ ч бvv єг. Сондгой тоогоор боосон цэцгийн баглаа нь амьдралын эрч хvч, эерэг энергийг билэгддэг байна.
1 цэцэг - Чи зєвхєн минийх
3 цэцэг - Чамтай цуг ертєнцийн хязгаар хvрэхийг хvсч байна.
5 цэцэг - Би чамд хайртай
7 цэцэг - Сvй тавихдаа барьдаг уламжлалтай
9 цэцэг - Би чамайг найзаа гэж боддог.
10 цэцэг - Чиний тєлєє ямар нэгэн юм хийхийг хvсч байна.
11 цэцэг - Чи миний анд нєхєр
12 цэцэг - Бидэнд одоогоор хvнд байгаа хэдий боловч удахгvй бvх зvйл сайхан болно гэдэгт итгэ.
13 цэцэг - Би чамайг vзэн ядаж, жигшин зэвvvцэж байна.
14 цэцэг - Чи надад байгаа бvх юм
15 цэцэг - Чи миний хайр хvндэтгэлийг хvлээж авна уу?

Цэцгийн єнгє
Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн єнгє бvр єєр єєрийн гэсэн утгыг илэрхийлдэг.
Цагаан цэцэг - гэм зэмгvй, хар хоргvй сэтгэлийг
Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг
Ягаан цэцэг - хайр дурлалыг
Хурц тод улаан цэцэг - хайр дурлалдаа шатаж байгааг
Цэнхэр цэцэг - vнэнч сэтгэлийг
Ягаан болон нил ягаан цэцэг - энх тайван, итгэлцлийг
Хар цэцэг - vхлийг бэлэгддэг байна.

Цагаан цэцэгс
Гэрийн хошоонгор - намайг бодож яваарай
Шиваантэг - Би зовж байна. (аз жаргалгvй байна)
Сараана цэцэг - цэвэр цэмцгэр, энхрий байдал
Башир цэцэг - гэм зэмгvй, буруугvйг
Хонин нvдэн цэцэг - надад итгэж болно, итгэл даана
Голт бор - залуугийн гэнэн томоогvй занг
Алтанзул цэцэг - би чамайг дахин хайрлаж чадахгvй

Шар цэцэгс
Шиваантэг - Би чамд сэтгэл зvрхээ єгч байна.
Нил цэцэг - Чи миний аз жаргал
Сарнай - Хєрч байгаа хайр сэтгэл, хардалт сэрдэлт
Алтанзул - Би чамд хайртай.
Ягаан
Башир цэцэг - Би чамд сайн сайхныг хvсч байна.

Улаан
Шиваантэг цэцэг - Би чамд хайртай
Башир цэцэг - Цэвэр ариун хайр сэтгэл
Сарнай цэцэг - Чамайг бvхнээс илvv хvсч байна
Алтанзул цэцэг - Зvvдэндээ чамайг хардаг

Цэнхэр (хєх)
Цахилдаг - Би чамайг хvндэлдэг
Нил цэцэг - Чамд vргэлж итгэдэг
Нил ягаан голт бор - Би чиний энхрийллийг маш их хvсэж байна
Хар алтан зул цэцэг - Чамтай хамт vхэхийг хvсэж байна

Хvмvvжил хvнийг бvтээдэг

Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Хvний хорвоод амьдарч, хvж дэлхийгээр хєндлєн гулд газар тамгалан алхахын тулд хvнд
хоёр хєл заяасан. Энэ бол тэнгэр бурханы хайрласан хишиг. Эрхтэн бvтэн тєрvvлсэн эцэг, эхийн ач. Хvний хорвоог туулах нэгэн насанд хоёр хєлнєєс дутуугvй хэрэгцээтэй єєр хоёр зvйл бий. Нэг нь, хvний дайтай амьдрахад сайн боловсрол шаардагдана. Нєгєєх нь, хvн шиг хvн байхад сайн хvмvvжил хэрэгтэй. Боловсрол, хvмvvжил хоёрыг тэнгэр бурхан хайрладаггvй. Тэдгээрийг хvн єєрийгєє хvчлэн дайчилж, хичээн зvтгэж байж олж авна. Мэдээж, эцэг эх тусална.

Нэгэн гvн ухаантан “Хvн тєрдєг юм биш ээ. Буй болдог юм. Миний бvх амьдрал, ний нуугvй хэлэх юм бол, ердєє л тєгсгєл хязгааргvй хvмvvжих vйл явц юм” гэж хэлжээ. Хvн тєгсгєл хязгааргvй хvмvvжих vйл явцдаа хvн болж тєлєвшдєг байна. Хvvхдийг зэрлэг араатан хvмvvжvvлж, дєрвєєс дээш жил болбол хvн дvрстэй амьтан болж хувирна. Ийм хvн дvрстэй амьтан буюу Мауглийн тухай уран зохиол, хvvхдийн кино бишгvй бий. Хvнийг амьтан болгон хувиргаж чаддаг энэхvv ид шидтэн нь хvмvvжил билээ. “Хvмvvжил бол аугаа их vйл хэрэг. Тvvгээр хvний хувь тавилан шийдэгддэг”. Монголчууд хvн болох багаасаа, хvлэг болох унаганаасаа гэж ярьдаг нь туйлын гvн учир утгатай vг.
“Хvний хvмvvжил тvvний тєрсєн цагаас эхэлдэг. Нялх хvvхэд хэдийгээр ярихгvй, сонсохгvй байдаг ч гэсэн, аль хэдийнээ суралцаж эхэлдэг. Туршлага сургалтаас ємнє буй болдог” гэж нэрт сэтгэгч хэлсэн байна. Хvvхдийн хvмvvжилд хамгийн гол хvмvvс бол эцэг, эх. Бvх аав, ээж хvvхдээ шилдэг сайн хvн болоосой гэж хvсдэг, vvний тєлєє чадах бvхнээ зориулдаг. Эцэг эхчvvд vр хvvхдээ хvмvvжvvлэхдээ айлгах, дураар нь тавих хоёр туйлыг сонгож ашиглах нь элбэг. Хvvхдийг айлгаж хvмvvжvvлнэ гэдэг нь сайн арга ерєєс биш.

Хvvхдvvдийг айлгах замаар тэдэнд зєвхєн жигшvvрт муу чанар, бялангач зан, хулчгар шинж, эрх тушаал хєєцєлдємтгий байдлыг тєлєвшvvлнэ. “Номхотгох, дарангуйлах, хvчирхийлэх замаар олдсон бvхэн хэврэг хуурамч бєгєєд найдваргvй байдаг”. Хvvхдийг хэт их эрхлvvлж, эрх дураар нь байлгаад байвал хосгvй сайн хvн болчих юм шиг тєєрєгдєл зарим эцэг, эхэд бий. Энэ бас зєв арга биш. “Хэрэв хvvхдvvдэд юу хvссэнээ хийхийг, дээр нь ямар нэг гайхамшигийг мєрєєдєн тэнэг зvйл vйлдэх бололцоо олгох юм бол бид хvмvvжлийн хамгийн муу аргыг хэрэглэж байгаа хэрэг бєгєєд улмаар тэдэнд аливаа муу бvхний эх сурвалж болох тэвчээргvй, биеэ тоосон, цор цор хийх муухай зуршлыг буй болгодог” хэмээн аугаа их Г.Гегель хэлсэн байна.

Эцэг, эхчvvд єєрсдийн амьдралын туршлага, vг хэл, vйл хєдлєлєєрєє vр хvvхэддээ хvмvvжлийн тулгын чулууг нь тулж єгнє. Хамгийн чухал хvмvvжлийг хvн єєрєє олж авна. Хvмvvжлийн эд эсийг бvрдvvлэгч нь багш сурган хvмvvжvvлэгчид, vерхдэг найз нєхєд, амьдардаг орчин, тоглодог тоглоом, vздэг кино, уншдаг ном. Ажил хєдєлмєрийн амтыг мэдэрч байж ажилсаг, хєдєлмєрч зан чанар тєлєвшинє. Сайн хvмvvжилтэй болох нь сайн боловсролтой болохын адил хvvхэд залуусын эрхэм дээд эрмэлзэл, эгнэшгvй хvсэл мєрєєдєл нь байх учиртай. Сайн хvмvvжилтэй байж л сайн сайхан амьдралыг цогцлооно.
Хvмvvжлийн доголдолтой хvний амьдрал нь ч доголдолтой, ажил vйлс нь ч доголдолтой. “Хvмvvжил хvнийг єєрийг нь бvтээдэг” юм. Сайн хvмvvжилтэй хvн мэдээж сайн хvн. Сайн хvмvvжил хvнийг хальтрахад нь тулж, хазайхад нь тvшиж, єндийхєд нь тусалж, єєд нь татна. Тvvгээр зогсохгvй “сайн хvмvvжил нь хvнийг муу хvмvvжилтэй хvмvvсээс маш найдвартай хамгаална”.


Vг яриа бол хvмvvжлийн асар хvчтэй зэвсэг мєн. Гэхдээ сайн зvйлд vгээр хєтлєхєєс vлгэрлэж дагуулах нь илvv vр дvнтэй. Сурган хvмvvжvvлэгч А.С.Макаренко хvvхэд хvмvvжvvлэх vйлстээ vгийн ур чадварыг vлгэрлэн vзvvлэх аргатай гайхалтай хослуулж чаддаг байсан гэнэ. Тэрээр “хэцvv хvvхдvvдтэй” ажилладаг байв. Хvvхдvvд сургуульд сурахын зэрэгцээ єєрсдийн хэрэгцээний тємс ногоо, жимс, жимсгэнээ тарьж, арчилж ургуулан хурааж авна.

Сургалтыг хєдєлмєртэй хослуулсан нь харж хандах хvнгvй, орон гэргvй орхигдсон хvvхдvvдэд боловсрол олгохын зэрэгцээ хєдєлмєрийн хvмvvжил тєлєвшvvлэхэд онцгой хэрэгтэй ажил байжээ. Нэг удаа хэдэн хvvхэд алим боловсрох яагаа ч vгvй, тvvхийгээр байхад нь нэлээдийг зулгааж авч байгаад хvмvvжvvлэгч багшдаа баригджээ. Буруу хэрэг хийсэн хvvхдvvдийг А.С.Макаренко дуудаж ухаарлын номлол сургамжаа айлддаг нь энэ сургуульд ёс юм шиг тогтсон заншил. А.С.Макаренко дээр дуудагдана гэдэг хvvхдvvдийн хувьд хамгийн хvсэшгvй зvйлийн нэг. Хэрэг тарьсан хvvхдvvд хэзээ дуудах бол гээд тvгшээд хvлээгээд байж. Их удаан айж тvгшин хvлээсэн боловч дуудсангvй.
Намар боллоо. Хvvхдvvд ургацаа хураалаа. Ургац хураасны дараа ургацын баяр хийж хvн бvрт ургацын дээжээсээ єгдєг уламжлалтай, хvvхдvvдийн хvсэн хvлээдэг єдєр. Єдрийн хоолон дээр хvvхэд бvрийн ємнє єєрсдийн нь хувь болох амтат жимс таваглан тавьсан байлаа. Нєгєє хэргийн эздийн ємнєх таваг хов хоосон. Бидэнд яагаад жимс байхгvй байна гээд дор бvрнээ шуугилдан гомдоллов.

Яг тэр vед нь А.С.Макаренко орж ирлээ. Та нарт яагаад жимс байхгvй байна гэв vv? Та нар єєрсдийнхєє жимсийг аль эрт хураачихсан шvv дээ гэж тэр нухацтай нь аргагvй хэллээ. Бидний ичсэн, зовсон гэдэг туйлгvй. Тvvнээс хойш бид тийм буруу хэрэг дахин хийгээгvй ээ. Манай сургуульд ч ийм явдал давтагдаагvй гэж нєгєєдvvлийн нэг нь хожмоо их нэр хvндтэй хvн болоод дурсамжиндаа єгvvлсэн байна.

Миний нэг унгар найз “Тоглоомоор дамжуулан хvvхдэд техникийн сэтгэлгээ тєлєвшvvлэх нь” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж билээ. Бид тухайн vедээ ямар дэмий сэдэв сонгоо вэ гэж шvvмжлэх аястай байснаа бvтээлийг нь уншаад хэчнээн чухал сэдэв болохыг нь хагас хугас ойлгосон. Тоглоомоор хvvхдийн авьяасыг нээж болно. Тоглоомоор дамжуулан хvvхдэд танин мэдэхvйн зєндєє зvйлийг таниулж мэдvvлнэ. Тоглоомоор хvvхдийн зан авирын тєлєвшилтийг залж чиглvvлэх боломжтой. Хvн єєдтэй хvмvvжихийн чухал vндэс нь тvvний зан авирын тєлєвшилт. Тоглоом хvvхдийн хvмvvжилд маш чухал нєлєєтэй. “Хvvхдийн тоглоомонд асар гvнзгий утга бий” гэж их зохиолч Ф.Шиллер хэлсэн нь зvгээр ч нэг vг биш.

Хvvхэд аливаа юмыг сайн талаас нь хардаг, ямагт гэрэл гэгээтэй талыг нь эрж хайдаг сайхныг мэдрэх мэдрэмжтэй, сайн сайхан руу тэмvvлэх тэмvvлэлтэй болгон хvмvvжvvлэхэд онцгой анхаармаар. “Сайхан мэдрэмж бvхий хvмvvжилгvйгээр єв тэгш хvнийг єсгєн бойжуулж болохгvй”.

Эх нь хvvхдийнхээ биеийг тєрvvлэхээс ухааныг нь тєрvvлдэггvй гэдэг. “Хэнээс тєрсєн нь бус, хэнтэй нийлдэг нь л хvний жинхэнэ мєн чанарыг тодорхойлно” гэх vг бий. Найз нєхдєєр нь чи чухам хэн бэ гэдгийг жишиж дvгнэдэг нь аль ч vндэстний нийтлэг vнэлэмж. Муу хvн сайнтай нєхєрлєвч тєдийлєн сайжирдаггvй. Гэтэл шилдэг сайн нь муутай нийлбэл дорхноо адгийн нэгэн болдог гэнэ. Хортой будаа ганцханыг vйхэд л хоол чинь бvхлээрээ хор болдог шиг хvн нэг л буруу зvйлд оролцоод эхэлбэл хvмvvжил нь бvхэлдээ хорлогдож болохыг мэд. “Зан суртахуун засрахаасаа эвдрэх нь амархан” байдгийг залуу хvн бvр мэдэж байх учиртай.


Хvvхэд залуусыг зєвхєн муу занд сургахгvй байхад хvмvvжил хэрэгтэй тєдийгvй бас тэднийг сайн талаар єєрчлєхєд хvмvvжил зайлшгvй шаардлагатай. “Хvмvvсийг єєрчлєхийн тулд тэднийг хайрлах хэрэгтэй. Тvvнд vзvvлэх нєлєє нь тэдэнд зориулсан хайр халамжаас шууд хамааралтай байдаг”. Тэгээд ч хvмvvжлийн гол vvрэг нь хvнийг ямар ч нєхцєлд хvн байхаар бэлтгэх явдал юм. Хэчнээн хvнд сорилт шалгалт, бэрхшээл хvндрэл учирлаа ч гэсэн хvнээрээ vлдэж чадах хvн байх нь залуус та нарын амьдралдаа мєрдєх зарчим болох ёстой.

“Хvмvvс бол сайн арчилж тордохгvй бол олигтой ургадаггvй ургамал юм” гэж хэлсэн ухаантны зvйрлэл бий. Ер нь муу хvмvvжилтэй хvнийг дахин хvмvvжvvлэхээс хэцvv зvйл гэж vгvй. Буруу єсгєсєн хvvхэд бухын хvзvvнээс хатуу гэж манай євєг дээдэс тунчиг зєв онож хэлсэн байна. Гэхдээ буруу єсгєсєн, муу хvмvvжилтэй хvн бvрийг бvрмєсєн алдагдаж гvйцсэн, тэд тэхийн эвэр тэнгэрт тулж, тэмээний сvvл газар хvрэх vед л засрах байхдаа гэж vзэж зєнд нь хаяж болохгvй.

Тэдэнд хvн ёсоор хандаж, тусалж дэмжих хэрэгтэй. Хvн єєрєє хичээж, єєрийгєє ялан дийлэх сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуулж чадах юм бол ямар ч муу зан авир, муу хvмvvжлийг засч залруулж болно. Мэдээж хэрэг тодорхой цаг хугацаа шаардагдана. Шарсан жоомыг хэвийн хоол гэж идэж дасах хvртэл хугацаа хэрэгтэй байдгийн адил юм. Хvн буруу дадлаас салж, зєв дадалтай болсноор єєрийгєє болон бусдыг зовоохоо болино.
Хvнийг хvмvvжvvлэхэд гардаг том, жижиг алдаа зєндєє бий. “Хvмvvжvvлэхэд гардаг хамгийн том алдаа бол залуу хvнийг бие даан сэтгэхэд сургадаггvй явдал”. Хvvхэд бvрт єєрийн гэсэн харах, бодох, мэдрэх чадвар бий. Тvvнийг нь томчуул єєрсдийнхєє чадвараар солих гэж оролдох шиг мулгуу явдал байхгvй гэдэг.
Ямар ч vед, ямар ч асуудлаар алтан боломжууд хvvхэд, залуус та нарыг хvлээж байдаг гэдэгт итгээрэй. Харин алтан боломжууд та нарын нvдэнд биш, оюун ухаанд чинь харагдаж байдгийг мэдэцгээ. “Бvх бvтээлээс хамгийн гайхамшигтай сайхан нь сайхан хvмvvжил олсон хvн байдаг”. Хамгийн гайхамшигтай сайханд хvрэх боломж хvн бvрт бий. Яагаад гэвэл “хvн бvр сvvлчийнхээ єдрийг хvртэл єєрийгєє хvмvvжvvлж байх ёстой”.

Сvнсний тухай vнэн худал таамаглал

Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Хvмvvс сvнстэй янз бvрийн байдлаар учирдаг байна. Тухайлбал, хий юм vзэгдэх, сонин
гэрэл харах, єрєєн дотор хэн нэгэн байгааг мэдрэх, дуу авиа сонсох, дулааны гэнэтийн єєрчлєлтийг мэдрэх гээд. Тvvгээр ч барахгvй нас барсан хамаатных нь дуртай хоол гал тогоонд vнэртэж, хєгжим унтраасан vед тэдний дуртай дууг сонслоо гэх яриа ч байдаг. Эд юмс тавиур дээрээс унаж, хаалга єєрєє хаагдаж нээгдэнэ. Бас нэг учрал нь авахуулсан зураг дээрээсээ янз бvрийн хэлбэр дvрс, хий хоосон зvйл байгааг ажигласан байдаг. Зарим судлаачдын vзэж буйгаар сvнс нvдэнд харагдаж, тодорхой байрлал, хvмvvс рvv ханддагийн учир нь ихэвчлэн хэн нэгэн, гэр бvлийнхэн, найз нєхєд, дотны хvмvvсээ vхлийн аюулаас сэрэмжлvvлсэн байдаг гэнэ. Vvнийг судлаачид бодит сvнс гэхээс илvv зайнаас бодол дамжуулах vзэгдэл гэж vздэг.

Хертфордшир их сургуулийн Ричард Вайсмэн Их Британи дахь сvнстэй гэгддэг газруудыг судалжээ. Хамптоны ордны сvнсний галерей, Эдинбургийн бунхан, Мари Кинг Клоус зэрэг газруудыг судлахдаа хvмvvс сvнстэй таарсан гэх газрыг яг тодорхой хэлж чадах тэндхийн ажилтнуудтай уулзаж, яриаг нь бичиж авчээ. Тэгээд зочдын ямар нэг хэвийн бус зvйлтэй таарсан гэх мэдээллvvдийг баримтжуулахыг хvссэн байна. Vvний vр дvнд хамгийн их сvнстэй гэж яригддаг газруудад хvмvvст илvv их сонин, хачин зvйл тохиолдсон байж. Хий vзэгдэлтэй гэх зарим газар судлаачид тухайн орчны соронзон талбайг хэмжиж vзэхэд ердийнхєєс илvv хvчтэй эсвэл ер бусын хэлбэлзэл vзvvлж байсан байна. Зарим тайлагдашгvй vзэгдлийг мєрдєгчид vvнийг сvнсний vзvvлж байгаа соронзон гэж vздэг. Тэгвэл vгvйсгэгчид эдгээр соронзон орон хvний тархинд нєлєєлж, хий юм харах сонсох, толгой эргэх зэрэг мэдрэлийн євчний шинж тэмдгvvд илэрдэг гэжээ. Мєн зарим судлаачид vvнийг хvмvvс шєнийн цагаар хий vзэгдэл идэвхждэг гэж vздэгтэй холбож онолдсон байдаг.

Учир нь нарны агаар, газрын соронзон давхраатай харилцан vйлдэлд орсноор ертєнцийн соронзон орон харанхуйд тэлдэг байна. Зарим судлаачид тэр тэлсэн соронзон орон хvний тархинд хvчтэй нєлєєлж магад гэж таамаг дэвшvvлдэг. Анагаах ухааны эрдэмтэд хvний тархинд vзvvлэх соронзон орны нєлєєллийг судалж vзжээ. Цахилгаан соронзонгийн єдєєлт хvний тархины янз бvрийн хэсэгт нєлєєлєхдєє хvмvvсийг хий юм харах, сонсох болон vхэлтэй тулгарсан шиг мэдрэмжийг тєрvvлж байсан байна.

Мєн хий vзэгдэл, сvнстэй гэж бодогддог барилгууд ихэнх нь хvйтэн газар байдаг байна. Хэт авиа гэж нэрлэгддэг бага давтамжтай дууны долгион бас хvнийг сvнсний талаар бодоход хvргэдэг гэжээ. Сvнс vнэхээр байдаг эсэхийг vл харгалзан олон хvний анхаарлыг эрхгvй татдаг.

Єнєєдрийнмонгол

Цаг хугацааны аялал

Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Хvн тєрєлхтний єнєє vед цаг хугацаагаар аяласан олон тохиолдол бий. Мэдээж vvнийг шууд утгаар нь ойлгож болохгvй. Уг аялалын нэг хэсэг бол ор сураггvй алга бологсод бєгєєд тэд хэсэг хугацааны дараа амьд, мэнд олдсон нь тун хачирхалтай. Харин ийм зvйл тохиолдсон хvмvvс болсон явдлыг санадаггvй байна. Дэлхийн хар нvх, цаг хугацааны хугарал, зvvд, транс байдал, клиник vхэл, гипноз болон толь зэргийн тусламжтайгаар л энэхvv аяллыг хийж болно.Дэлхийн бємбєрцгийн янз бvрийн бvсэд нисэх онгоц, хєлєг онгоц, хvмvvс ул мєргvй алга болсоор байна. Эрдэмтэд ийм олон арван явдлын нууцыг тайлбарлах гэж оролдсоор ирсэн боловч чадаагvй байгаа юм. Ємнєд Африкийн одон орон судлалын доктор, Дарделл-Уортены шагналт Кристофер фон Клемпер саяхан нэгэн таамаглал дэвшvvлжээ. Тэрбээр “Дэлхийн хар нvхийг яагаад заавал сансар огторгуйд байдаг гэж бодоод байгаа юм бэ. Тэр vзэгддэггvй. Гэрэл ч зугатан гарч чадахааргvй тийм хvчирхэг татах хvчтэй. Єєр галактикийн бvх л бvтэн нарны систем хар нvхэнд унаж алга болохыг эрдэмтэд ажигласан. Гэвч хар нvх дэлхий дээр ч оршин тогтнож байж болно гэдэг талаар хэний ч санаанд багтахгvй байх шиг байна” хэмээжээ. Мєн Америкийн сансрын физикч Жейн Линдсетт, Клеймпер болон бусад нэртэй эрдэмтдийн сvvлийн шинжилгээ судалгааны ажил урьд ємнє нь тайлбарлаж чадахгvй байгаа хєлєг онгоц, хvмvvс, бусад томоохон материалаг зvйл алга болох vзэгдлийг шинээр харахад хvргэсэн байна. Дэлхий дээр бvх л бvтэн хотыг хамарч чадахаар єєр хэмжээст орон зай, цаг хугацааны гажилт гардаг. Ийм хар нvх дэлхий дээр хэдэн арваараа байдаг бєгєєд тvvнд хvмvvс орчихдог байж мэднэ гэж эрдэмтэн Кристофер фон Клемпер vзэж байгаа аж.

Их Британийн сvнстэй харьцагч хэмээгддэг Дама Форсайт “Зэрэгцээ ертєнц руу очих гарц оллоо” гэж мэдэгдэн олон нийтийг алмайруулсан билээ. Энэ мэдэгдлийн ємнє Кент хот дахь инээдмийн байшингаас єсвєр насны хvvхдvvд удаа дараа алга болж байв. 1998 онд дєрвєн хvvхэд тийшээ ороод сураг тасарсан байна. Гурван жилийн дараа дахин хоёр хvvхэд алга болжээ. Цагдаагийнхан яаж ч хичээгээд хvvхэд хулгайлагчийн ул мєрийг илрvvлж чадсангvй. Тус хотын мєрдєгч Шон Мерфи “Энд олон зvйл учир битvvлэг байна. Жишээлбэл, алга бологчид бvгдээрээ бие биетэйгээ танил. Тэгэхдээ бvгд л сарын сvvлийн долоо хоногт алга болсон” гэжээ. Мерфи хэрэгтэн ямар нэг нууц хаалгаар инээдмийн байшин руу нэвтэрдэг гэж vзэж, шуурхай хэсгийнхэн тийм зvйл эрж хайсан ч олсонгvй. Энэ нууцлаг байшингийн vйл ажиллагааг хаасны дараа хvvхэд алга болох явдал зогсчээ. Гэтэл сvнстэй харьцагч Форсайт инээдмийн байшин дахь нєлєєт толинуудын нэгэнд єєр ертєнц руу гарах хаалга байна. Тvvнийг нєгєє талаас хаалгыг нь нээдэг. Хэн нэг нь тохиолдлоор тvvнийг нээхэд алга бологч тvvн рvv орсон байж болно гэсэн таамаглалыг дэвшvvлжээ.


Хvнийг ховсдон єнгєрсєн цаг руу аялуулах, єнгєрсєн амьдрал, урьд тєрлийнх нь тухай яриулах нэгэн зvйл аргыг регресс гэдэг. Нийт хvмvvсийн арав орчим хувь нь ховсонд ордоггvй болохоор бидний ерэн хувь нь регрессийн тусламжтайгаар єнгєрсєн цаг руугаа аялж болно. Єєрєєр хэлбэл регресс бол ховсоор дамжин єнгєрсєн цаг хугацаа руу аялах цаг хугацааны машин юм. Регресс хийгч регресст орж буй хvнийг эхлээд гvн ховсонд оруулна. Тэгээд юу vзэж мэдэрч буйг нь асууж яриулдаг байна. Ингэхдээ єнгєрсєн цагийн тодорхой он, cap, єдрийг хэлээд яг энэ vед юу хийж байсан, хэн болохыг нь хэлvvлж болно. Эсвэл тодорхой он цаг хэлэлгvйгээр vзэж, мэдэрч буйг нь яриулж бас болдог аж. Vvгээр мэргэшсэн Америкийн эмч Стивен Бартон нэгэн удаа 40 гаруй настай эмэгтэйг ховсдожээ. Уг эмэгтэй байгаа орчин, vзэгдэж мэдрэгдэж буй эд зvйлсийн талаар маш тодорхой ярьж байв. Тvvний ярианы байдлаар тэрбээр урьд тєрєлдєє Энэтхэг бvсгvй байжээ гэмээр байсан бєгєєд регрессээс гарсныхаа дараа юу ярьснаа асууж сонирхон хэсэг ярилцаад гэрийн зvг явсан юм. Харамсалтай нь энэ удаад регресс хийгч маань техникийн ямар нэгэн алдаа гаргасан бололтой.

Яагаад гэвэл регресст орогч эмэгтэй такси хєлслєн гэрийн зvг явахдаа зам зуурын хаяг реклам, зар сурталчилгааны vг vсгийг уншиж чадахгvй, бvгд харийн vл таних vсэг харагдаад, хєлсний тэрэгний жолоочид гэр рvvгээ явах зам, хаагуур хэрхэн эргэхийг зааж єгєхєд хvндрэлтэй байсан гэдэг. Хэсэг хугацаанд єнгєрсєн болон энэ цагийн оюун санаа хоёр нь нэг биед давхцах мэт мэдрэгддэг гэнэ. Энэ нь ховсонд орогчийг єнгєрсєн цагаас одоо цагт буцах vе гэнэ.


1867 онд Парист эмч Бонвилены нvдэн дээр бас нэгэн явдал тохиолджээ. Алга болсон хvн нь эмчийн хєрш айлын Бюсьен Бьюсе хэмээх залуу байв. Хєрш залуу сvvлийн vед бие нь нэг л тааруухан байсан учраас зєвлєгєє авахаар эмч дээр тэр єдєр очсон байна. Бонвилен эмч vзлэг хийхийн тулд чагнуур авах гээд ердєє гурван минутын хугацаанд залуугаас нvд салгажээ. Энэ хугацаанд залуугийн хувцас сандал дээр vлдэж залуу єєрєє алга байв. Эмч тvvнийг vзлэгт бэлтгэх гээд хувцсаа тайлаад тvр гараад явчихаж хэмээн эхлээд бодсон байна. Гэтэл залуу орж ирсэнгvй. Гайхсан эмч гэр рvv нь очтол хэн ч байсангvй. Тэр оройг гайхсан элдэв бодолтой єнгєрvvлсэн эмч єглєє эрт цагдаагийн газарт мэдэгдэж болсон явдлыг єгvvлсэн байна. Эрэл хайгуулын ажил олон сарын турш vргэлжилсэн ч ямар ч vр дvнд хvрээгvй байна. Тэр залууг дахин хэн ч хараагvй гэнэ. Ийм тохиолдлын хамгийн алдартай нь 1880 онд Америкийн Тенниси мужид болжээ. Тус мужийн Галлити хэмээх жижигхэн хотод Эммийны гэр бvл нэлээд нэр хvндтэй амьдардаг байжээ. Ажилсагаараа алдартай энэ гэр бvлийн эхнэр нєхєр хоёр тэр єдєр vдийн хоолны дараа хэсэг хугацаанд амрахаар болсон байна. Эхнэр Уайтли хvvхдийн хамт модны сvvдэрт сууж ном уншиж байлаа. Харин нєхєр нь морьдоо харан хашааны дэргэд зогсож байв. Гэтэл нэг хартал нєхєр нь байхгvй, зєвхєн хувцас нь байсанд эхнэр ихэд гайхжээ. Ингээд хот даяараа эрэл хайгуул болсон ч тvvнийг олоогvй юм. Энэ явдлын тухай тэр vед Америкийн сонинуудад бичиж багагvй шуугиж байжээ.

Уб таймс

Та таргалмаар байна уу?

Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Зарим эмэгтэйчүүд маань жингээ хасах гэж өдрийн бодол, шөнийн зүүд болдог байхад нөгөө хэсэг нь жингээ алдахгүй барьж байхын тулд махлах таргалах тухай зөвлөгөө, шинэ арга хайж сэтгүүл эргүүлдэг. Энэ удаа туранхай бүсгүйчүүддээ хандаж үр дүн сайтай, хамгийн сайн аргыг санал болгоё. Хүмүүс таргалахын тулд янз бүрийн арга хэрэглэснээс эрүүл бусаар жин нэмэх нь бий. Харин та ингэхгүйн тулд эрүүл, зөв сонголт хийх хэрэгтэй.

Yүний тулд гахайн дотор өөхний хайлуулсан тос 200 гр, какао 200 гр, жаахан зөгийн бал, цөцгийн тосыг хөнгөн цагаан саванд хийж хольж хутгаад зөөлөн гал дээр зогсолтгүй хутгасаар задална. Дөнгөж буцалж эхэлмэгц нь гал дээрээс гаргаж хөргөөд, царцмагц нь шилэн саванд хийж, харанхуй хүйтэн газар хадгална. Ингэж бэлтгэсэн тосноосоо цайны халбагаар нэг удаа хутган авч дөнгөж хөөрүүлсэн халуун сүүнд хутгаж ууна. Энэ бэлдмэлээ өдөрт гурваас дөрвөн удаа уух бөгөөд хүн өөрөө хэр жин нэмэхээс шалтгаалаад үүнээс цөөн ч байж болно.
Харин бэлдмэлийг хэрэглэх үед өтгөн хатаж болох учраас өдөртөө 2-3 ширхэг хар чавга идэж болох юм.
Дээрх аргыг хэрэглэх боломжгүй өөх тосыг үзэн яддаг бүсгүйчүүддээ бас өөр нэгэн таргалах аргыг зааж өгье.
Идэж байгаа хоолныхоо төрлийг биш харин түүнд орж байгаа найрлагынх нь төрөл, чанарыг бодож тооцон үз. Өнөөдөр жигнэсэн будаа, шарсан төмс, жигнэсэн үхрийн мах, вандуй мэтийг идсэн бол маргааш будааг нь гоймонгоор, жигнэсэн үхрийн махаа загас тахианы махаар гэх мэтээр сольж ид. Энэ нь танд хэрэгтэй калори, уураг, төрөл бүрийн витаминыг орхигдуулахгүй байх хамгийн шилдэг арга юм.
Гол нь та дуртай юм гээд ганцхан нэрийн хоол идэхээ больчих. Өдөр бүр өөр өнгө үзэмж, огт өөр мэдрэмж таны хоолны зуршлыг урьд урьдаас ч илүү нэмэгдүүлж өнгөлөг, тэгш бие хаатай болгоно.

Яагаад ядардаг юм бол…

2009/09/27 Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Юу ч хийгээгүй атлаа ядраад байна гэдэг. Ялангуяа өглөө сэрэнгүүтээ ядарч байгаа мэт санагддаг нь их. Ядрах цаг нь өглөөний 9 цагаас эхэлдэг. Хүмүүс анги танхим, албан газрууддаа нойрмоглон эвшээснээр ажлаа эхэлдэг.Тэгсэн ч ядралт нь унтсан цагаас огт хамаардаггүй байна.

Нэг цагийн дараа гэхэд л энэ бүх ядаргаа мэт санагдсан зүйл чинь үгүй болж өглөөний ядаргаа арилдаг байна. Тэгээд өдрийн 13 цагаас ядралт дахин эрчимжиж эхэлдэг байна. Хооллосны дараа нойр хүрдэг мэт санагддаг боловч тийм биш. Үд дундын үеэс хүний тархины доод дулаан буурдагаас хүн нойрмоглож эхэлдэг байна. Энэ үедээ хүн хэтэрхий их хүнд ажил хийлгүйгээр бага зүйлийг хийж тархиндаа бас амралт өгөх хэрэгтэй байдаг байна.

Хvн удирдахын тулд та ямар байх ёстой вэ?

2009/09/25 Нийтэлсэн : etvgen 2 Сэтгэгдэлтэй
Хvн удирдахын тулд та ямар байх ёстой вэ? Хамт олноо удирдан зохион байгуулж, тэднийг ойлгож, сонсдог байх. Хамтран ажиллаж байгаа хvмvvсийнхээ хэнтэй юуны тухай, ямар сэдвээр ярихаа мэддэг байх нь тухайн хvнийг өөртөө татаж ажил хэргээ явуулахад
дөхөмтэй. Ярьж байгаа хvнийхээ vнэ хvндтэйг ухамсарлан хvндэлж буйгаа цаг ямагт итгvvлж, тvvнд чин сэтгэлээсээ хандан, vгийг нь сонсож, бусдын санаа бодол хvсэл эрмэлзлийг ойлгож ханд. Манайхан дарга болох дуртай ч дарга хvн ямар байх ёстойг сайн мэддэггvйгээс алддаг гэдэг. Тиймээс удирдах ажил хийж буй хvмvvст байвал зохих шинжvvдийг танд зориулъя. Юм бvхэн чөлөөтэй сайхан нийгэмд хvн бvхэн хvссэнээ хийх боломж байна. Танд ч удирдагч болох боломж байна. Харилцааны соёл эзэмшсэн байх. Ямар ч албан тушаалын хvнтэй эелдэгээр ярилцаж, ижил тvвшинд харьцах. Энэ нь таны хэр боловсролтой, хvнийг хэрхэн хvндэлж чаддагаа харуулах боломж бөгөөд амжилтын нэг vндэс юм. Хамт олноо удирдан зохион байгуулж, тэднийг ойлгож, сонсдог байх. амтран ажиллаж байгаа хvмvvсийнхээ хэнтэй юуны тухай, ямар сэдвээр ярихаа мэддэг байх нь тухайн хvнийг өөртөө татаж ажил хэргээ явуулахад дөхөмтэй. Ярьж байгаа хvнийхээ vнэ хvндтэйг ухамсарлан хvндэлж буйгаа цаг ямагт итгvvлж, тvvнд чин сэтгэлээсээ хандан, vгийг нь сонсож, бусдын санаа бодол хvсэл эрмэлзлийг ойлгож ханд. Бусдад vлгэр, дууриал vзvvлж чаддаг байх. Та бусдын нvдэнд vргэлж ил байдгаа санагтун. Таны биеэ авч явж байгаа байдал, хувцаслалт, хvнтэй харьцаж байгаа байдал, зарчимч эсэх, ажилдаа хэр нягт нямбай хандаж байгаа, цаг баримталдаг эсэхийг тань хамт ажил эрхэлдэг хvмvvсээс тань гадна хөндлөнгийн хvмvvс ч гэсэн ажиглан харж байдгийг мэдэхэд илvvдэхгvй. Өөрийн бурууг шударгаар хvлээн зөвшөөрч, залруулж чаддаг байх. Хэрэв таны буруу бол тэр дор нь алдаагаа хvлээх хэрэгтэй. Энэ арга нь vр дvнтэй бөгөөд зарим тохиолдолд буруутайгаа хvлээн зөвшөөрөх нь өөрийгөө хамгаалахаасаа хамаагvй илvv тааламжтай байдаг. Та алдаагаа ухамсарлан, тvvнийгээ засаж чадсанаар бусад хvмvvс vнэлэх болно. Эрхэлж байгаа ажилтайгаа холбогдох шаардлагатай зvйлvvдийг мэддэг байх. Шинэ мэдээ мэдээллийг тогтмол авч, мэдээллээс хоцрохгvй байх, өөрийн хийж байгаа ажиллаж байгаа салбартаа хуулийн онолын болон практик мэдлэгтэй байх. Гадаад хэлний мэдлэгтэй байх. Та гадаадын зочин төлөөлөгчидтэй харилцахдаа орчуулагч ажиллуулж болох боловч, энэ нь таны мөнгийг vрсэн хэрэг болно. Иймээс гадаад хэлний мэдлэгтэй байснаар мөнгөө хэмнээд зогсохгvй ажил хэрэг хамтран явуулж байгаа ажил хэргийн тvншдээ ч vнэлэгдэх болно. Танд байгаа мэдлэгийг хэн ч, хэзээ ч vл авч чадна. Инээмсэглэж бай. Хуурамч инээмсэглэлд хэн ч хууртахгvй. Албадсан инээмсэглэл зөвхөн гомдол төрvvлнэ. Жинхэнэ инээмсэглэл таны сэтгэлд гэгээ татуулах болно. Хэрэв хvмvvс тантай уулзахдаа сэтгэл ханамжтай байгаасай гэж хvсвэл та тэдэнтэй уулзахдаа баяр хөөрөө илэрхийлж байх ёстой. Инээмсэглэл нь vнэ төлбөргvй атлаа ихийг бvтээдэг. Инээмсэглэл нь авч байгаа хvнийг баяжуулдаг атлаа өгч байгааг нь vгvйрvvлдэггvй. Тэрээр хоромхон зуур болж өнгөрөх боловч, заримдаа насан туршид мартагддаггvй. Задлан шинжилж, дvгнэлт хийх чадвартай байх. Аливаа мэдээлэлд бодитой, vнэн зөв vнэлэлт өгч чаддаг байх нь удирдагч хvний нэг гол шинж юм.-Зохион байгуулалт, vvрэг хуваарилалтыг чадварлаг гvйцэтгэдэг байх.Та өөрийн захиргаанд байгаа албан тушаалтнуудад ажил vvргийн хуваарилалтыг хэрхэн хуваарилна, тэр чинээгээр таны ажил урагштай байдаг. "Ухаангvй ноёнд урагшгvй албат" гэгчээр байх нь таны ажлын амжилтад сөргөөр нөлөөлнө. Гvйцэтгэлийг хянан шалгаж чаддаг байх. Хэн юу хийснээр хөдөлмөрийг vнэлдэг өнөө vед хvний хөдөлмөрийг сайтар vнэлж, урамшуулж чаддаг байх нь зайлшгvй чухал.

ГЭР БYЛИЙН СОНИН

Арьс цайруулах хялбар арга

2009/09/22 Нийтэлсэн : etvgen 1 Сэтгэгдэлтэй
Хаврын улиралд нүүрний арьс харлаж, сэвхтэх нь охид бүсгүйчүүдийн маань сэтгэлийг зовоосон асуудал болдог билээ. Нүүрээ цайруулах гэж байна гээд буруу иллэг хийх, хэт хүчтэй бvтээгдэхүүн хэрэглэх нь эргээд сөрөг нөлөө vзүүлдэг. Арьсыг үрчлээтүүлж, барзайлган бүр түлэх аюултай. Мөн хэн нэгнээс сонссон буруу зөвлөгөөнөөс болж арьсаа өвчлүүлэх тохиолдол элбэг байдаг. Ингээд та бүхэндээ гэрийн нөхцөлд гар доорх материал ашиглан арьсаа цайруулах энгийн зөвөлгөөг хүргэе. •Цайны халбага нимбэгийн шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчих.• Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавих. • Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно.• Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавих. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шидтэй аж.• Нэг хоолны халбага цөцгий, нимбэгийн шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчих.• Иссэн таргаар маск тавих. Эдгээр зөвөлгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй. Мөн сард нэг удаа нүүрээ содтой юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай.

Мөн хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй

•Долоо хоногт нэг удаа цагаан хоолын өдөртэй байж хэвших•Хоол идсэний дараа алим эсвэл лийр тогтмол идэж байх•Өргөст хэмхийг өдрийн хоолон дээр байнга хэрэглэх•Бага үдэд нэг аяга тараг уух /унтахын өмнө биш/•Өтгөн хатдаг бол түүнийг хурдан засах арга хэмжээ авах•Гэдсээ угаах аргыг гэртээ хийж сураад сард нэг удаа угаах•Витаминаар баялаг, хэмжээгээр их биш чанартай хоол идэх•Сүү, цагаан идээг өдөр болгон хоолондоо хэрэглэж байх•Хангалттай сайн унтаж амрах, сэтгэл санаагаар өөдрөг явахДээрх зөвөлгөөг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж хэвшвэл таны зүс царай гэрэлтэж, өнгөлөг, сайхан, цагаан харагдах аж.

Эх сурвалж : http://www.hicheel.mn

Тэврэлт бэлгэлэе Free Hugs

2009/09/21 Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Free hugs campaign in Ulaanbaatar, Mongolia. Wide screen version. This video is winner in the "My city" category of the "Fish eye" international amateur film festival.

News: We would like to thank and hug every one of you for making this video Youtube video of the year!
Sometimes, a hug is all that we need. Free Hugs is the real life controversial story of Juan Mann, a man whose sole mission was to reach out and hug a stranger put a smile on their face.
In this age of social-disconnection most all of us lack that simple human touch from another, the effects of the Free Hugs Campaign are now felt around the globe.
As this simple gesture of kindness and hope spread across the city, police and officials ordered the Free Hugs Campaign BANNED. What we then witnessed was the true spirit of humanity as people came together in what can only be described as something awe inspiring.
In the spirit of the Free Hugs Campaign please pass this video to a friend and HUG a stranger! After all, you CAN make a difference.
Music by Sick Puppies. Their album was release on April 3rd and is titled "Dressed Up As Life".





http://sickpuppies.net
http://www.freehugscampaign.org/
http://bandmerch.seenon.com/index.php?v=freehugscampaign

Ширээний теннисний спортын түүх

2009/09/20 Нийтэлсэн : etvgen 1 Сэтгэгдэлтэй
Ширээний теннисний спортыг яг хэдий үед хаана тоглож байсан талаар тодорхой баримттай мэдээлэл байдаггүй. Спортын түүх судлаачид тэр дотроо Ази, Америк болон английн судлаачид өөр өөрийн бүс орон нутагт үүссэн хэмээн тайлбарлаж түүнийг батлахыг оролдсоор байдаг. Гэвч баримттай эх сурвалжаар ширээний теннисний спорт нь XIX зууны сүүлчийн хагаст Англи улсад тоглож байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайн үед төрөл бүрийн материалаар хийсэн дөрвөлжин хэлбэртэй цохиур, резин буюу үйсээр хийсэн бөмбөгөөр голдуу гадаа тоглодог байжээ. Анхны цохиур 49,5см урттай байжээ.
Ширээний теннисний спортын хөгжилд томоохон түлхэц өөрчлөлт оруулсан хүн бол Английн иргэн инженер James Gibb юм. Тэрээр 1890 онд Америкаар аялаж байхдаа тоглоомын дэлгүүрт целлоидон бөмбөг байхыг олж үзээд нилээд хэмжээтэйг худалдан авч Англид авчиржээ. Улмаар целлойдон бөмбөгний чанарыг сайжруулж үйлдвэрлэж үйсэн бөмбөгийг сольсон нь Англи даяар өргөн хэрэглэгдэх болсон. Целлойдон бөмбөгний ойлтоос гарч буй чимээнээс үүдэн J.Gibb ширээний теннисийг “ Ping Pong “ гэж нэрлэх болжээ. 1907-08 онд Америкийн ах дүү Parker “ Ping Pong “ гэсэн нэрийг хэрэглэх эрхийг авч 1 сая бөмбөгийг Англиас худалдан авч явсанаар Америк тивд орчин үеийн ширээний теннис “ Ping Pong “ нэрээр хөгжих үндэс тавигджээ.

XIX зууны сүүлчээр Англид анхны ширээний теннисний дүрэм бий болжээ. Тэр үед нэг үеийн тоглолт 30 оноогоор дуусдаг, давуулалтыг өөрийн тал дээр ойлгохгүй шууд тор давуулж хийдэг байжээ.

Анхны олон улсын тэмцээн 1901 онд Австрийн нийслэл Вена хотод болжээ. 1902-1911 онуудад Англид төдийгүй Европ даяар ширээний теннисний спорт зогсонги байдалд орсон. 1912 оноос дахин сэргэж анхны үндэсний хэмжээний ШТХ Англид байгуулагдсан. 1926 оны 1 сарын 15 нд ОУШТХ байгуулагдаж мөн оны 12 сард Англи улсын нийслэл Лондон хотод анхны ДАШТ таван төрөл дээр зохиогдож бүх төрөлд Унгар улсын тамирчид түрүүлж алтан медалиудыг авсан байна. 2001 онд Японы Осака хотод болсон ДАШТ хойш ДАШТ-ийг баг болон нэг бүрчилсэн тоглолтуудыг салгаж жил бүр ээлжлэн явуулах болсон. 2008 оны 2 сард Хятад улсын Гуанжао хотод ширээний теннисний ДАШ51 дахь удаагийн тэмцээн болсон.
Одоогоор ОУШТХ-д 198 улсын холбоод гишүүнээр элссэн байна.

Монголд Ширээний Теннисний Спорт үүсч хөгжсөн товч түүх

Хавтан дээр хуванцар цагаан бөмбөгөөр харилцаж тоглодог, үзэхэд өхөөрдөм хэрнээ тоглоход адармаатай, хүний хараа хурд, самбаа эвсэл, хүч ухаан уралдуулсан энэ спорт анх 50-иад оны эхнээс Гадаад Явдлын яам, Улсын хөгжимт драмын театр, Намын шинэ хүчний дээд сургууль зэрэг цөөн хэдэн газар үзэгдэх болсон тэр цагаас монголчууд “ Ширээний теннис” тоглох болжээ.

Гадаад ертөнцтэй хэлхээ холбоо төдийлөн хөгжөөгүй, зөвхөн цөөн тооны, албан ёсны төлөөлөгч солилцох төдий гадаад харилцаатай байсан тэр үед хөрш орнуудад албан хэргээр зорчсон дипломат, урлагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явсан зарим хүн ширээний теннис тоглож байхыг анх харж, сонирхож, бага боловч тоглон суралцаж эзэмшсэнээ “ Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ” хэмээн их зохиолч Д.Нацагдоржийн бичсэнчлэн чухам л өвөрлөн ирж энэхүү гайхамшигтай спортын төрлийг Монгол улсад дэлгэрүүлсэн нь тэр байлаа.

Ширээний теннис сонирхогчдын аварга шалгаруулах анхны тэмцээн Монголд 1955 онд болжээ. Тэмцээн Голын цэнгэлдэх хүрээлэнгийн хашаан дахь модон байшингийн саравчинд явагдаж цөөн хэдэн хүн оролцсоноос эрэгтэйчүүдэд С.Чойвон, эмэгтэйчүүдэд Д. Эрдэнэсанаа нар тэргүүн байранд тус тус шалгарч анхны аваргууд болж байжээ.

Монголд ширээний теннис сонирхож тоглодог хүмүүсийн тоо 1956 оны эцэс, 1957 он гэхэд ихээхэн өсч, теннисний ширээгүй томоохон албан байгууллага, сургууль бараг байхгүй болсон байв.

Ингээд удалгүй 1957 ондоо Намын шинэ хүчний дээд сургуулийн багш С.Чойвонгийн санаачлагаар БТСХорооны дэргэд ширээний теннис сонирхогчдын анхны бүлгэм буюу клубыг байгуулж МУИС-ийн оюутан Нооной, Долгор, Улсын филармоний хөгжимчин Сэрээтэр, Юндэн нарын цөөн хэдэн хүн тогтмол тоглон бэлтгэл сургуулалт хийх болжээ. Тэр цагаас бүлгэмийн гишүүдийн тоо тасралтгүй өсч 1959 оны 10 сар гэхэд бүлгэмд 17 хүн тогтмол хичээллэх болсон байна. Тэр үеийн теннисчид дундаа шилдгүүдээр Намын шинэ хүчний дээд сургуулийн багш С.Чойвон, Бээжингийн их сургуулийг төгсгөөд ирсэн Д.Баньдхүү, МУИС-ийн оюутан Нооной, Хүчитбаатар, ХААДС-ийн оюутан Бор, Улсын драмын театрын хоёр Санжмятав, хөгжимчин Түмэндэлгэр, Цэрэннадмид, Улсын филармоний хөгжимчин Сэрээтэр, Юндэн, Арван жилийн 1 дунд сургуулийн багш Цэндсүрэн, сурагч Д.Эрдэнэсанаа, 2 дунд сургуулийн сурагч Б. Нармандах, Батаа, Ц. Болд, Пүрвээ, 3 дунд сургуулийн сурагч Г.Нансал нар тодорч байжээ.

Монголд “ ширээний теннис” анх тоглоом гэдэг ойлголтын дор орж ирсэн ба уг тоглоомыг сонирхож тоглодог хүмүүсийн тоо богино хугацаанд аривжиж монголчуудын тоглох дуртай тоглоомын нэг болж чаджээ. Ингээд аажмаар ширээний теннисийг спортын төрөл болох утгаар нь сонирхож тоглодог хүмүүсийн тоо үлэмж нэмэгдэж өргөн олныг хамрах болсон учир бүлгэмийн гишүүд нэгдэн “ Ширээний теннис “ сонирхогчдын анхдугаар хурлыг 1959 оны 10 сард хуралдуулж “Ширээний теннисний спортын үндэсний холбоог байгуулж, Холбооны даргаар С. Чойвон, Холбооны нарийн бичгийн даргаар Д. Баньдхүү нарыг тус тус сонгож, бүлгэмийг “ Төв Секц” хэмээн нэрлэжээ. / Спорт тоглоом, 1972 он Н.Дашням нар /

1957 онд анхны улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдож эр Сэрээтэр, эм Нансал нар улсын аваргууд болж байв.

Ширээний теннисний спортыг Монголд нэвтрүүлэх, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэх, Ширээний теннисний спортын үндэсний холбоог байгуулж улмаар Дэлхийн холбоонд гишүүнээр элсүүлэх зэрэг Монголын ширээний теннисний холбооны тулгын чулууг тавих бага биш ажлыг ширээний теннисний спортод элэгтэй сонирхож тоглодог ахмадуудад гүйцэтгэж ирсэний дүнд ширээний теннис жинхэнэ спортын төрөл болох утгаараа манай оронд дэлгэрч цаашид хөгжих нөхцөл бүрдсэн юм.

Өнгөрсөн 50 шахам жилийн хугацаанд Монголын ширээний теннисний холбоо, ширээний теннисний багш дасгалжуулагчдын санаачлагаар ширээний теннисний спорт өндөр хөгжсөн орнуудын адил төстэй байгуулага, баг тамирчидтай ойр төхөм харилцаж, тэдний ажлын арга барил, баялаг туршлагаас суралцаж, мэргэлжилтэн багш урьж боломжийн хэр, хэлбэрээр хамтарч, хоршиж ажиллаж иржээ.

МБТСУХ-ны урилгаар 1959-1960 онд Монголд ирж ажилласан БНХАУ-ын өндөр зэрэглэлтэй багш Жан Юй Нин, Монголын ширээний теннисний анхны шигшээ баг, бүрэлдэхүүнийг 1961 онд БНХАУ-д хүлээн авч дэлхийн 26 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж ажилласан багш Чин Ши Жун нар Монголын ширээний теннисчдэд анхны суурь техник эзэмшүүлэх, спортын бэлтгэл сургалтын ажиллыг зөв гордилоор эхлүүлэж цаашид хөгжих онол практиктийн үндсийг тавих үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэх нь зүйтэй.

1961 оны ДАШ тэмцээний үеэр хуралдсан ДШТХ-ны чуулганаас МШТХ-ны анхны ерөнхийлөгч С.Чойвонг ДШТХ-ны Хянан шалгах хорооны гишүүнээр сонгосон. Энэ нв Монгол улсын спортын түүхэнд болсон шинэ үйл явдал байв. Үүнээс өмнө Монгол улсын спортын аль ч төрлийн төлөөлөгч олон улсын спортын байгууллагын сонгуульд оролцон сонгогдож байгаагүй юм.

1960 онд анх удаа БНАСАУ-с тамирчдыг урин авчирч анхны хамтарсан бэлтгэл, нөхөрсөг уулзалт тэмцээнийг зохион байгуулжээ. Энэхүү нөхөрсөг тэмцээнд манай улсын эмэгтэй 9 : 0, эрэгтэй 12 : 1 хожигдож байв. Монголын багаас Д.Баньдхүү нэг хожил багтай авч байв.

1960 оны 09 сарын 01 нд Үндсэний шигшээ баг 7 хүний бүрэлдхүүнтэй байгуулагдав.

1961 онд БНЧехсловак АУ, БНУАУ-ын баг тамирчид Монголд ирж хамтарсан бэлтгэл сургуулалт хийж байв.

1961 онд Монголын Бүх Ард Түмний анхдугаар Спартакиад ширээний теннис 3 төрөл дээр явагдаж анхны эрэгтэй аваргаар 15 настай, 10 жилийн сургуулийн сурагч залуу тамирчин Б.Амарсанаа, эмэгтэй .................. нар түрүүлж аваргын алтан медалийг зүүж байлаа.

1964 оны 4 сард Монголын шигшээ багийн тамирчид анх удаа Европийн хамтарсан бэлтгэл хийхээр БНЧАУ, БНУАУ, БНПАУ-ыг зориж байлаа.

1966 онд Монголын шишээ баг Азийн орнуудын Анхдугаар аварга шалгаруулах тэмцээнд орж манай эр баг 5 байрт, эр хос тоглолтоор Бямбажав, томбуу нар 52 хосоос 4 байрт орж анх удаа гадаадын тэмцээнээс диплом авчирч байв.

1970 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 28 багийн эмэгтэй 36, эрэгтэй 84 тамирчид спортын 5 төрөл дээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөж байв.

МШТХ нь манай ахмад багш, тамирчдын хүч хөдөлмөрийн үрээр бусад орны ширээний теннисчидтэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг уламжлал ёсоор хөгжүүлж ирэв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улсад БНХАУ-ын мэргэлжилтэн багш Ван Фу уригдан ирж ажилласны дээр БНСУ-ын иргэн 1988 оны дан хос тоглолтын олимпийн аварга эмэгтэй Ян Ён Жа, БНСУ-ын улсын шигшээ багийн гишүүн, 1990 оны Азийн тоглолтын багийн төрлийн аварга эрэгтэй Пак Жин Хиен нар Монголд түр ажиллаж амьдрах хугацаандаа манай теннисчидтэй байнгын холбоотой байж өсвөрийн теннисчдийг сурган хүмүүжүүлэх ажилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирэв.

Монголын ширээний теннисний холбоог үндэслэн байгуулагчдын нэг, улсын шигшээ багийн анхны гишүүн, дасгалжуулагч Д. Санжмятав нь Монголд ширээний теннисний спортыг хөгжүүлэх, багш дасгалжуулагч, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, өндөр ур чадвартай үе үеийн баг тамирчдыг сурган хүмүүжүүлэх талаар 50 шахам жил идэвхи санаачлагатай ажиллаж энэ үйлсэд өөрийн бүхий л идэвхит амьдрал, хүч хөдөлмөрөө зориулсаныг төр засаг үнэлэн Алтан Гадас одонгоор шагнасан билээ. Тэрбээр Монгол улсад анхны хувийн ширээний теннисний клуб болох “ Мон-Сол” клубыг Солонгос улсын иргэн Кан Ен Суны хамт байгуулан ажиллуулж олон шинэ мастеруудыг төрүүлсэн юм.

Үүний зэрэгцээ өнгөрсөн хугацаанд БТСХороо, клуб бүрийн дэргэд товчоо, анхан шатны хамтлагуудын дэргэд 40 гаруй бүлгэм дугуйлан ажиллаж тэдгээрт 10 гаруй мянган сонирхогчид хамрагдан бэлтгэл сургууль хийж байгаагаас спортын зэрэг цолтой тамирчид, шүүгчид 600, спортын мастер 40 байна.

1990 оноос хойш Монгол улсын эдийн засгийн системд гарсан шинэчлэлт өөрчлөлтийн үйл явц спортын талбарыг тойрч гарсангүй мөн л хамран хувиргаж бүтэц зохион байгуулалтын их өөрчлөлтөд хийв. Үүний дүнд Монголд ширээний теннисний клубууд шинээр төрөн гарч өнөөдрийн байдлаар хот хөдөөд “ Тэмүүлэл”, “ Старс”, “Сол-Мон”, “ ОЧ “ Дархан, Эрдэнэт, Баянчандмань зэрэг 10 шахам клуб идэвхтэй ажиллаж байна. Эдгээр клубд Б.Дэлгэрбуян, Д.Баяраа, С.Галбадрах, Д.Энхбаатар, Т. Мэргэн, Ч.Цагаанцэцэг, Баярсайхан зэрэг дадлага туршлагатай ахмад тамирчид, мастерууд болон өсч яваа шилдэг тамирчид, багш дасгалжуулагчид тогтмол ажиллаж олон сайн, спортын ирээдүйтэй тамирчдыг сургаж, хүмүүжүүлж байна.

Охиноо бүү харамлаа

2009/09/06 Нийтэлсэн : etvgen 2 Сэтгэгдэлтэй








Сэтгэлийн алтан учгаа бүсгүй үр нь задаллаа
Сэмрэн хайлах сэтгэл дэх хос баганаа оллоо
Сэвэлзүүр салхи шиг догдлоод гэртээ тогтож чадахгүй нь ээ
Сэтгэл цагаахан ижий минь охиноо бүү харамлаа.

Хөлгөн их удамдаа намтар нэгээр нэмэх гэсэн юм би
Хүрэл тоонот гэрээс чинь хэт цахиур залах гэсэн юм би
Хөх тэнгэр мэт аав таньдаа мөргөх гэсэн юм би
Хүнийх л болно шүү дээ охиноо бүү харамлаа.

Энхрийлэн байж өмсгөсөн буруу энгэртэй дээлийг тань
Эсэргүүцсэндээ бишээ жамыг дагаад тайллаа
Энхрийлэн байж өсгөсөн ээж аавдаа охин нь
Эцсээ цуцтал ч болтугай шүлгэн цацал өргөнөө
Охиноо бүү харамлаа....
Шошго : Шошго :

Firefox Монгол хэлний алдаа шалгагч

Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй

Firefox-д зориулсан Монгол хэлний алдаа шалгагчийг суулган текст засварлагч бүх цонхонд алдаа шалгагчийг оруулах боломжтой.

Энд дараад татаж авааарай


Татаж авсан фаилаа хулганаараа чирээд firefox-ынхоо цонхон дээр аваачаад тавиарай. 5 секунд хүлээгээд Install товчийг дарж суулгана.

Тэгээд л суулгачихсан бол текст бичих талбаруудад жишээ нь одоо энэ сэтгэгдлийн талбарт бичихэд л алдаатай байж болох үгнүүдийн доогуур улаан зураас гараад явна. Хэрвээ тэгэхгүй байвал энэ сэтгэгдэл бичих хэсэгт хулганы баруун товчоо дараад Check Spelling гэдгийг чагтлаад, дор нь байгаа Languages гэсэн дээр mn_MN сонгох хэрэгтэй. Ер нь тэнд хэлээ солиод байж болно. Хүссэн бусад хэлээ https://addons.mozilla.org/en-US/firefox/browse/type:3 хаягаар ороод нэмж суулгах боломжтой.

Мөн урьд бичиж байснаар OpenOffice Writer текст засварлагч програмыг мөн ашиглахыг танд санал болгож байна.

1. Эх сурвалж: http://mnspell.openmn.org/
Мөн та үүнийг онлаин хэлбэрээр ашиглах оломжтой:
http://mnspell.openmn.org/index.php

2. http://dusal.blogmn.net/19158/

Оюутан залууст хэрэгцээтэй “Оюутан-2009” ном

2009/09/01 Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Жил бүрийн хичээлийн шинэ жилээр Монголын оюутны холбоо /МОХ/ “Оюутан” ном эрхлэн гаргадаг. Их, дээд сургуулиудын хаяг байршилаас эхлээд тэтгэлэгт хөтөлбөр, сургалтын төлбөрийн мэдээлэл зэргийг багтаасан тус номыг хичээлийн шинэ жилээр 3000 оюутанд тараах юм байна. Мөн их, дээд сургуулийн номын сангуудад үнэгүй өгөх аж.

МОХ-ны тэргүүн Х.Батсайхан “Нэг ном хэвлэх үнэ 10.000 төгрөг болдог. Тиймээс бүх оюутанд үнэгүй тараах боломжгүй. Харин манай вэб хуудаснаас бүрэн эхээр нь үнэгүй татаж авах боломжтой” хэмээн ярьсан. Түүнчлэн МОХ хичээлийн шинэ жилийн үеэр оюутны тангараг өргөх ёслол зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиуд болон залуучуудын байгууллагуудын лавлах, боловсролын хууль тогтоомж, шилдэг оюутнуудын мэргэжлийнхээ талаар өгсөн зөвлөгөө, нэг оюутны жилийн зардал, Оюутны амжилттай суралцах арга ухаан, Гадаадад суралцах журам, англи хэл сурах боломжууд, амжилтанд хүрэх нууц, амжилттай суралцах аргууд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгийн эзэн болох шинэхэн журам, саяхан шинээр батлагдсан Сургалтын төрийн зээлд хамрагдах боломжууд” бүгдийг нь нэг дороос унших боломжийг энэхүү ном оюутан залуучуудад олгож байна.

Мөн энэхүү номыг Монголын үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын номын сангийн салбар номын сангууд, их, дээд сургуулиудын номын сангууд, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудад түгээх юм байна. Ном нь 400 хуудас, 5 бүлэг, 1 хавсралт хэсгээс бүрдсэн бөгөөд PDF форматаар байгаа бөгөөд та энд дарж үнэгүй татаж ав.

Ингээд “Оюутан 2009” Шилдэг оюутны ширээний ном та бүхэнтэй учран золгож байна.

Кириллээр