Оюутан залууст хэрэгцээтэй “Оюутан-2009” ном

2009/09/01 Нийтэлсэн : etvgen
Жил бүрийн хичээлийн шинэ жилээр Монголын оюутны холбоо /МОХ/ “Оюутан” ном эрхлэн гаргадаг. Их, дээд сургуулиудын хаяг байршилаас эхлээд тэтгэлэгт хөтөлбөр, сургалтын төлбөрийн мэдээлэл зэргийг багтаасан тус номыг хичээлийн шинэ жилээр 3000 оюутанд тараах юм байна. Мөн их, дээд сургуулийн номын сангуудад үнэгүй өгөх аж.

МОХ-ны тэргүүн Х.Батсайхан “Нэг ном хэвлэх үнэ 10.000 төгрөг болдог. Тиймээс бүх оюутанд үнэгүй тараах боломжгүй. Харин манай вэб хуудаснаас бүрэн эхээр нь үнэгүй татаж авах боломжтой” хэмээн ярьсан. Түүнчлэн МОХ хичээлийн шинэ жилийн үеэр оюутны тангараг өргөх ёслол зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиуд болон залуучуудын байгууллагуудын лавлах, боловсролын хууль тогтоомж, шилдэг оюутнуудын мэргэжлийнхээ талаар өгсөн зөвлөгөө, нэг оюутны жилийн зардал, Оюутны амжилттай суралцах арга ухаан, Гадаадад суралцах журам, англи хэл сурах боломжууд, амжилтанд хүрэх нууц, амжилттай суралцах аргууд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгийн эзэн болох шинэхэн журам, саяхан шинээр батлагдсан Сургалтын төрийн зээлд хамрагдах боломжууд” бүгдийг нь нэг дороос унших боломжийг энэхүү ном оюутан залуучуудад олгож байна.

Мөн энэхүү номыг Монголын үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын номын сангийн салбар номын сангууд, их, дээд сургуулиудын номын сангууд, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудад түгээх юм байна. Ном нь 400 хуудас, 5 бүлэг, 1 хавсралт хэсгээс бүрдсэн бөгөөд PDF форматаар байгаа бөгөөд та энд дарж үнэгүй татаж ав.

Ингээд “Оюутан 2009” Шилдэг оюутны ширээний ном та бүхэнтэй учран золгож байна.
Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа.

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү
Хүндэтгэсэн : etvgen

Кириллээр