Шатрын хичээл

2009/08/29 Нийтэлсэн : etvgen
Практик зөвөлгөө /Капабланка/

1. Гараан дээр бодоо хурдан гаргаж хөллөн ихэвчлэн богино тал уруугаа эрт сэлгээ хийх хэрэгтэй. Сэлгээ нь ноёны байдлыг бэхжүүлнэ.

2. Бэрс солигдсон, хүүнүүдээс гадна нэг юм уу хоёр хөнгөн бод үлдсэн төгсгөлд ноёноо төв рүү нүүлгэх хэрэгтэй. Хүүний төгсгөл нь ихэвчлэн хүү бэрс гарснаар хождог тул хүүнүүдээ ч мөн хурдан урагшлуулах хэрэгтэй.

3. Боднуудаа харилцан холбоотой ажиллуул. Зарим бодоороо хэсэгчлэн дайрвал айлын хянамгай тоглолтын үр дүнд амархан няцаагдана. Ялангуяа гарааны эхэн үед хүүнийнхээ гинжин эгнээг эвдэхгүй байхыг хичээ.

4. Боломж гарсан л бол санаачлагыг гартаа авах хэрэгтэй. Санаачлагыг гартаа авна гэдэг нь давуу байна гэсэн үг.

5. Гараанд ядахдаа л аль нэг морио тэмээнээсээ түрүүлж гаргах хэрэгтэй.

6. Тэрэгнүүдээ нээлттэй шугаманд байрлуулж байх хэрэгтэй.

7. Боломж гарсан л бол комбинаци хийн тоглож сур. Хийсвэр сэтгэлгээ хөгжинө.

8. Хожигдчих болов уу хэмээн айн ямар нэгэн нүүдлээсээ битгий татгалзаж бай. Сайн гэж тооцсон бол тэр нүүдлээ хийж бай. Хамгийн сайн багш бол туршлага. Олон зуун өрөг хожигдож байж хүчтэй шатарчин болж чадахыг санаж авна уу.

9. Гараан дээр нэг бодоороо болж л өгвөл битгий хоёр нүүж бай. Хөллөгөөг удаашруулна.

10. Шууд ямар нэгэн аюул харагдахгүй л бол шидсэн хүү юм уу бодыг идэж бай.

Санамж: Уншигч та энэ зөвөлгөөнүүдийг бүх тохиолдолд таарах нарийн дүрэм журам биш харин ерөнхий удирдлага болгох зарчим гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ ихэнхдээ зөв дүгнэлтүүд. Сайн шатарчид дээрх дүгнэлтүүдийг баримталан тоглодог бөгөөд мэдээж зарим тохиолдолд эдгээрээс татгалзах үе байлгүй яах вэ.
Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа.
  1. Kina

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү
Хүндэтгэсэн : etvgen

Кириллээр