Zaazuur.com үнэнээ хэлсэн нь...

2009/08/19 Нийтэлсэн : etvgen
Шалдан охидын зургийг тавьж асар олон хүнийг татаж чадсан сайт бол www.zaazuur.com юм. Сүүлдээ ч замбараагаа алдсан л даа. Заримдаа хүмүүс охиныхоо, найзынхаа зургийг харах вий гэж айдаг болсон байх. Энэ сайтыг хакердаж өгөөч гэсэн хүсэлт хэд хэдэн удаа ирсэн юмдаг. Магадгүй таньдаг нэгнийх нь зургийг тавьчихсан байсан байх л даа. Гэтэл zaazuur.соm дээр админ нь хамаг үнэнээ тоочсон мэдээ гаргасан байсныг бушуухан хуулж авсан юм. Бичсэн байдлыг нь харахад 10-н жилийн сурагч ч байж магадгүй, лав л их залуухан банди бололтой. Бид гээд байгаа боловч ганцаараа л болов уу. Асар их алдаатай, найруулга муутай бичсэн бичлэгийг махаа идэж байж арай зөөлрүүлэн кирилл руу буулгав. Уншихад дөхөмтэй болгосон гэсэн үг дээ. Энэхүү админ гэгдэх нөхөр 3 удаа хакердуулсны эцэст сагсуу зан нь зөөлөрч амьдралын хатуу үнэнийг ойлгож эхэлсэн хэрэг. Zaazuur.com ч заазуурдаж байна аа гэсэн үг энд тэнд сонсогддог болтлоо нэрд гарсан сайт шүү дээ. Иймэрхүү зүйлээр оролдох нь муурын сахлаар тоглох хулганын үлгэрийг эрхгүй санагдуулдаг. Хууль бусаар амьдарна гэдэг амаргүй шүү дээ. Үргэлж нуугдах ёстой, бусдын хараалыг иднэ гээд хүсэх зүйл биш. Залуу хүүхдүүд ийм буруу замаар явж байгаад бид туйлаас харамсдаг юм. Харин даварсан zaazuur.com-ыг өөрийг нь заазуурдан, админыг хүн болох замд нь тусалсан цагаан хакерууддаа баярлалаа. Хакер үргэлж гай болдоггүйг та бид харлаа шүү дээ.

Админ бичсэн нь:

Ер нь бол манай zaazuur.com анх нээгдээд 5 сарын нүүр үзэж байгаа билээ. Энэ хугацаанд олон ч юм үзлээ, ерөнхийдөө энэ нийтлэл дээр гишүүддээ ний нуугүй илэн далангуй хэдэн юм бичье гэж шийдлээ. Анх zaazuur.com гэж нээгдэж байхад үнэхээр зоргоороо юу ч хамаагүй нийтэлдэг сайт байлаа. Тэр үеийг одоогийнхтой харьцуулах ч юм биш. Энэ хугацаанд манай сайт 3-н ч удаа хакердууллаа, дөнгөж өчигдөр бас хактуулсан байна. Ер нь та бүхэн биднийг хүний мууг үзэх гэж ийм сайт ажиллуулдаг гэж бодоод байх шиг байна. Үнэндээ одоо бол тийм биш, Бид news буландаа аль болох хүнд хэрэгтэй мэдээлэл хийхийг зорьдог. Харин манай Music булан бол шинэ залуу хамтлагуудыг дэмжих зорилгоор ажиллаж байна. Нэг том булан бол мэдээж photo.zaa-zuur.com. Хүмүүс манай админуудыг зураг нийтэлдэг гэж бодоод байх шиг байна, уул нь анх бид хөөрхөн охид л хийж эхэлсэн, гэтэл бүртгүүлсэн гишүүд зураг нэмдэг болсноос хойш нэг ёсондоо бид нар ямар ч ажил хийхгүй амар болсон. Гэхдээ гишүүдийн нэмж байгаа зурган гэвэл дандаа шалдан охид, эсвэл хэн нэгнийг доромжилсон зураг бараг 90%-ийг эзэлж байна. Сүүлийн үед бид хууль бус зургуудаа устгадаг болсноос хойш овоо гайгүй цэгцрэх шатандаа орлоо.

Үнэндээ вэб сайт ажиллуулж байгаа гэсэн утгаараа юм юм хөгжиж сайтаа улам гоё өргөжүүлж байдаг. Гэтэл манай сайтад тэгэх ямар ч боломж байхгүй. Ягаад гэвэл бидэнд сервэр байхгүй. Хэрвээ бид top. zaazuur.com мөн chat.zaazuur.com messenger zaazuur.com-oo ажиллуулаад эхэлвэл манай сайт шууд Suspend­ed болох буюу шууд хаагдана. Сервэр гэдэг нь нэг ёсондоо асар үнэтэй багтаамжид өөрийн сайтаа ажиллуулна гэсэн үг. Сарын 200-500$ төлнө. Гэтэл бидний чадал дөнгөж сарын 14$ төлдөг хогийн порно хост дээр байрлаж байна. За жоохон зоргоороо мэдээ хийгээд эхлэх юм бол газар дээрээ хакердууллаа л гэсэн үг. Анх манай сайтын давхардсан хандалт 300'000 хүрдэг байсан бол одоо хэд гээч??? 90'000 болж өөрчлөгдсөн. Гэтэл монголын сайтуудаасаа Alexa үзүүлэлтээрээ 7-д байнга байж байх юм. Хэдийгээр хандалт буурсан ч гэсэн Alexa дээр өсөөд байгаа нь бас сонин байна, эсвэл манай тоолуур буруу тоолоод байгаа юмуу бүү мэд. Ер нь бид сайтаас олдог орлогоо бас нуугаад яахав, анх бид AdultFriendFinder.com-ийн сурталчилгаа тавиад өдөрт 40$ авдаг байлаа, гэтэл нэг удаа хакердуулснаас хойш Adult Friend Finder бидэнд мөнгө өгөхөөс татгалзсан. За тэгээд яаж мөнгө олох вэ гэж бодоод Google Adsense бүртгүүлсэн чинь татгалзав. Яагаад татгалзсан гэсэн чинь танай сайт чинь монгол хэлээр байгаа тул татгалзлаа гэсэн хариу өгөв. Тэгээд өөр нэг англи хэлтэй гадаад сайтаар бүртгүүлээд арай чүү нэг юм Google Adsense-ийн эрх авлаа. Тэгсэн чинь бас овоо мөнгө өгдөг юм байна. Өдөрт дунджаар 20$ авдаг болов. Гэтэл манай chat.zaazuur.com, top. zaazuur.com гэх мэтээс болж ачаалал хэтэрсэн гэх үүднээс манай хост өгдөг компани биднийг шууд та нар одоо зайл гэсэн үүднээс биднийг шууд хөөж орхив. Тэгээд бид чат, топ 2-оо хаасан учир нь энэ юм. Гэтэл энэ үр дагавраас болж бидний Google-ийн мөнгө өдрийн 10$ болж хувирлаа. Гэхдээ энэ мөнгөөр яахав өдөрт ганц

хоол, оройн нэг пиво уух юм даа. Ер нь бол вэб сайт гэдэг зүйлийг жил оролдсоноос хойш яаж баяжих талаар жаахан судалсан юм. Хэрвээ AdultFinder, Google-ийг сайн судлаад ажиллуулах юм бол өдрийн 70-100$ ажилтай л боллоо гэсэн үг. Гоё сонсогдож байгаа биз??? хэхэ... Гэхдээ одоо манай сайт ямаршуухан байгаа билээ. Тиймээс бид нэг их мөнгөний төлөө одоохондоо ажиллах болоогүй байна. Одоо бид нэгэн шинэ зүйлийг хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Энэ бол юу гэхээр сайн сайтууд мөртлөө хүн ордоггүй сайтуудыг бид сурталчлах буюу олон хандалт өгдөг болгон, хэрвээ чи вэб сайттай бол өдөрт таны сайтад 100 хүн ордог байсан бол бид 100'000 болгож чадна. Гол нь чиний сайт бусдаас өөр гоё сайт байж чадаж байвал, одоо бид хэдийнэ хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Энэ бол www. zaazuur.com

com/movie. Уг ёсондоо энэ 2 бол өөр сайтууд, анх бид www.bolod. mn-ийг ямар ч үнэ төлбөргүйгээр олон хүмүүст таниулж гаргаж ирсэн. Ягаад гэвэл энэ сайт надад маш их таалагдсан. Мэдээнүүд нь маш чанартай байж чаддаг, одоо бол бараг www.bolod.mn ийг мэдэхгүй хүн бараг байхгүй болов уу гэж бодож байна. Нэг, ёсондоо энэ бол гадаадын вэб сайтуудын all in one буюу салбарууд үүсгэнэ гэсэн үг. Тиймээс бид олон сайтуудтай хамтрахыг хүсэж байна. Мэдээж ямар ч үнэ төлбөргүйгээр..За саяхан, манай music булан дээр нэг сурталчилгаа маягийн юм нийтлэгдсэн байхаар нь би нэг их анзаараагүй манай админууд тавьсан юм байх гэж бодож байсан чинь хактуулсан байсан юм1 байналээ.

Дугаар шилжих мөчид www.zaazuur.com сайт түр ажиллагаагүй болсон байна.

zaazuur.com домэйн нэрийг хэн эзэмшдэгийг хартал бүх мэдээлэл нь нээлттэй байж байх юм. Үнэхээр гэнэн хүүхдүүд юм даа, хөөрхий. Гэхдээ доорх мэдээллийг баталгаатай үнэн гэх аргагүй л дээ

Бүртгүүлэгч:

enhbaatar mungunchuluu

Houghton Street London, Washington 200

Бүртгүүлсэн зуучлагч: Domain Right Now

Домэйн нэр: ZAAZUUR.COM

Үүсгэгдсэн: 10-Sep-08 Дуусах: 10-Sep-09

Cүүлд шинэчилсэн: 10- М a r- 09

Удирдлагатай холбогдох:

mungunchuluu, enhbaatar xytag@yahoo.com

Houghton Street London, Washington 20003

Mongolia

+44.11548798 Fax-

Домэйн дараах хост руу зааж байна:

NS01.000WEBHOST.COM

NS02.000WEBHOST.COM


"KT" сэтгүүл 2009.05 сар


Эх сурвалж : www.amaraa.net
Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа.
  1. Anonymous

    niisleliin soyl urlagiin gazariin darga Purevhuu tanid zahij helehed ailiin erh tanhil 16-20 nasnii ohidiigiig miss bolgono od bolgono hemeen sadar samuund uruu tataj yvahaa bolimoor bna gej etseg eh bid gomdol gargaj bna t5a ailiin erh tanhil ohidiig uvurtuu oruulahad ichidgui yumuu

  2. Ano : Миний энэ жижигхэн блогт хэлээд тийм ч олон хүн хүрэхгүй тан асуулт форум дахь БОЛЬЁОО !!!!!!! - Yг Хэлэх Эрх Чєлєє гэсэн хэсэгт бичвэл арай л олон хүнд хүрэх бол уу?
    http://forum.asuultserver.com/viewforum.php?f=31

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү
Хүндэтгэсэн : etvgen

Кириллээр