Хүний өнгөрсөн ирээдүйг гараар нь мэдэж болдог

2009/08/27 Нийтэлсэн : etvgen
Судлаачид, хvний амьдралын өнгөрсөн, одоо, ирээдvйг гарын зураас, алганы хээнээс мэдэж болно гэж vздэг. Тухайлбал эхлээд хvний гарыг ажиглах нь чухал. Тэр онцлог шинжээр нь хvнийг сонжих нь бий. Ер нь эртнээс нааш хvнд гарын алгаа хамаагvй харуулж болохгvй гэж өвөг дээдэс хэлж, захиж иржээ. Аливаа хvний гарын хурууны зураас алганы хээ өөр хоорондоо адилгvй байдаг.
Алганы хээгээр мэргэлэх анхны ном 1887 онд гарсан аж. Тэр цагаас хойш энэ нь шинжлэх ухаан болон хувирчээ. Хvний гарын алганд тоо томшгvй том жижиг олон зураас байдаг. Тэднийг шугам хэмээнэ. Тэр зураас нь огтлолцолтой, хээ угалз мэт харагдах нь бий.



Ширvvн алга
Эрч хvчтэй хvн. Ийм хvмvvс ихэнхдээ зоримог, алдахаас айдаггvй аж. Тэдний алга голдуу хуурай, хvнтэй гар барихдаа хvртэл чанга байдаг.

Зөөлөн алга
Үлбэгэр сул доройн шинжийн тэмдэг. Гэхдээ ийм хvмvvс тусч, өрөвчхөн байдаг. Тэд гомдомхой, бас өгөөмөр сэтгэлтэй байна.

Зузаан алга
Ийм алгатай хvн нэлээд хувиа бодсон аминчхан нэгэн аж. Тийм хvн зөвхөн албан тушаал ахих, өөрийнхөө нэр төрийг бодох, сэтгэл санаагаа тайван байлгахыг эрмэлздэг байна. Бусдыг хайрладаггvй. Хайр дурлалдаа туйлбартай ханддаг.

Одоо гарын хуруунуудыг ажиглая. Хэн нэгнийг гарын алгаар мэргэлэхдээ хуруунуудыг нь сонждог аж.

Уян хатан хуруу
Эзэн нь аливаад зохицох чадвартайн шинж. Ямар ч нөхцөл байдлаас өөрийгөө зөв авч гарч чадна. Ийм хvмvvс ихэвчилэн зальжин байдаг аж.

Уян биш хуруу
Өсөрхvv зантай, бусдыг уучилахын оронд, �нэгийгээ vзэж� байж л санаа нь амарна. Тэд өөрт нь таагvй зvйл хийсэн хvнийг хэзээ ч мартахгvй.

Шулуун хуруу.
Чөлөөтэй бие даасан байдлын илэрхийлэл. Тэгш хуруу авьяастайн шинж. Ийм хvмvvс ихэвчилэн ой сайтай байдаг.

Муруй хуруу.
Энэ нь ихэвчилэн муйхар зантай, боловсрол муутайг илэрхийлдэг.

Хумс
Хумс нь хvний зан авир, эрvvл мэндийн илэрхийлэл байдаг.

Том хумс - Чимээгvй тайвны илрэл
Том хумстай хvмvvс хорслоос болж зовдоггvй. Тэднийг сэргээж сэтгэлийг нь илчлvvлэхийн тулд өдөөн хатгах нь чухал. Тэд биеэ барьж, чимээгvй тэвчээртэй байдаг.

Урт хумс - Чадвартайн шинж
Урт хумстай хvмvvс хэрэв хумснууд нь хэтэрхий нарийн биш бол тэд биеэ барих чадвартай байдаг. Ямар ч тохиолдолд дvрсхийн асахгvй.

Богино өргөн хумс - мэдрэмжийн илэрхийлэл
Мэдрэмж сайтай хvмvvс. Тэднээс өөрийгөө хянаж, цовоо байлгахыг шаардах нь чухал.

Улаан хумс - ходоодны vйл ажиллагаанд өөрчлөлт орсны шинж
Хумсны өнгө эрvvл мэндийн байдлыг харуулдаг. Хумсны цаанаас улаан өнгө давамгайлж байгаа эсэхийг анзаарах нь чухал. Энэ нь хоол боловсруулалт муудаж, ходоодны vйл ажиллагаанд өөрчлөлт орсоны шинж.

Хумсны дээрх цагаан хагас сарнууд -цусны эргэлт муудсны шинж.
Энэ нь хумс тэжээлгvй болж, цусны эргэлт муудсаныг илэрхийлдэг. Хумс ерөөсөө хагас саргvй байвал сайн. Гэхдээ энэ нь ховор.
Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа.
  1. Anonymous

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү
Хүндэтгэсэн : etvgen

Кириллээр