Садар самуунд хяналт тавьж байна

2009/08/19 Нийтэлсэн : etvgen

Садар самууныг сурталчилсан вэбсайтуудыг хяналт тавьж байна Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хэв журам хамгаалах газраас гэмт хэргээс урдчилан сэргийлэх хууль, садар самуунтай тэмцэх хуулийг хэрэгжүүлэх үүднээс удаа дараагийн арга хэмжээ зохион байгуулж байна.

Өнгөрсөн долдугаар сард хэв журам хамгаалах газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг телевизүүдэд албан мэдэгдэл хүргүүлсэн. Албан мэдэгдэлд “ТВ-чаат” нэвтрүүлгээр Зар сурталчилгааны болон Садар самуунтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн мэдээлэл гаргахгүй байх талаар анхааруулсан. Өөрөөр хэлбэл, садар самуун үг хэллэгтэй, хэн нэгнийг уриалан дуудсан, хүчирхийллийг дэмжсэн утгатай мессэжийг телевизийн “чаат” нэвтрүүлгээр гаргахгүй байхыг сануулжээ.
Цагдаагийн байгууллагын зүгээс телевизээр гарсан мэдээлэлд хяналт тавьж мөн “DH технологи” компанитай хамтран хууль зөрчсөн banjig.net сайтын зарим булангуудыг албан ёсоор хаалаа.
Мөн эзэн нь тодорхойгүй байсан http://www.goojuur.com сайтыг ХБНГУ-ын Берлин хотын ТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Төгөлдөртэй хамтран хааж эзнийг олж илрүүлээд байна.

Цаашид ч хууль зөрчсөн телевиз болон вэбсайт, блогуудад хяналт тавьж ажиллана.

http://www.ubpolice.mn/index.php?file=3no345&file_id=1&id=638
Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа.
  1. Anonymous
  2. Ano : Энэ мэдээ аль дивангарийнх шүү :P

  3. Anonymous

    TV9-2 сувгаар өдөр бүр санхүүгийн дэмжлэг үзүүлэх ах байвал залга/88627237гэсэн утаснаас/, групп секс хийнэ, эгчмэд туршлагатай бүсгүйтэй секс хамтрагч болно гэх мэт зарууд өглөө оройгүй цацагдах юм үүнийг анхааралдаа авах болиулах байгууллага байнауу

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү
Хүндэтгэсэн : etvgen

Кириллээр