Showing posts with label санал болгох нь. Show all posts
Showing posts with label санал болгох нь. Show all posts

Амьсгалын замын халдварууд, ханиад, хоолой өвдөлт, томуугаас урьдчилан сэргийлэх байгалийн гаралтай бүтээгдэхүүн

2009/11/06 Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй

Та Андрографис паникулама нь таны амьсгалын систем болон бие хамгаалах чадварт чинь тустай гэггийг мэдэх үү? H1N1 томуугийн халдвар болон энгийн ханиад, нь одоо хамгийн сэтгэл зовниосон асуудал болоод байгаа бөгөөд нийтийн эрүүл мэндэд анхаарал хандуулахыг шаардаж байна. Ханиад томуу нь ихэвчлэн бидний хамар, хоолой, мөгөөрсөн хоолой уушиг зэрэг амьсгалын замын эрхтнээр халдварладаг вирусын гаралтай өвчин юм.

Black Eyed Peas fan-ууд, Fan шиг байж чаджээ.

2009/09/30 Нийтэлсэн : etvgen 1 Сэтгэгдэлтэй
Энэ сарын эхээр алдарт хөтлөгч Oprah өөрийн шоу нэвтрүүлгийнхээ 24 дүгээр улирлын хаалтын "Kickoff party" тоглолтоо хийсэн байна. Энэ тоглолтын үеээр Black Eyed Peas хамтлагийнхан өөр хаана ч тохиолдохгүй fan-уудын сэтгэл хөөрлийг бий болгож чаджээ.

Уг шоун дээр Black Eyed Peas -ынхэн "I Gotta Feeling" гэсэн дуугаа дуулсан бөгөөд Chicago-ын гудамжинд цугларсан 21-н мянган шүтэн бишрэгчид нь нэгэн зэрэг бүжиг бүжиглэж гайхалтай үйл явдал болжээ. Ингээд бичлэгийг хүргэж байна.


Дээрээс нь харах уу? :)

fan-ууд бэлтгэлийн үеэр




Эх сурвалж : http://itismovie.blogspot.com/

Тэврэлт бэлгэлэе Free Hugs

2009/09/21 Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Free hugs campaign in Ulaanbaatar, Mongolia. Wide screen version. This video is winner in the "My city" category of the "Fish eye" international amateur film festival.

News: We would like to thank and hug every one of you for making this video Youtube video of the year!
Sometimes, a hug is all that we need. Free Hugs is the real life controversial story of Juan Mann, a man whose sole mission was to reach out and hug a stranger put a smile on their face.
In this age of social-disconnection most all of us lack that simple human touch from another, the effects of the Free Hugs Campaign are now felt around the globe.
As this simple gesture of kindness and hope spread across the city, police and officials ordered the Free Hugs Campaign BANNED. What we then witnessed was the true spirit of humanity as people came together in what can only be described as something awe inspiring.
In the spirit of the Free Hugs Campaign please pass this video to a friend and HUG a stranger! After all, you CAN make a difference.
Music by Sick Puppies. Their album was release on April 3rd and is titled "Dressed Up As Life".





http://sickpuppies.net
http://www.freehugscampaign.org/
http://bandmerch.seenon.com/index.php?v=freehugscampaign

Стоунхенжийн балгас

2009/08/29 Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Лондон хотоос баруун ємнєд зvгт 130 километр зайтай Девонширийн намаг, довууд бvхий Солсберийн тэгш тал дээр орших Стоунхенжийн балгасыг ертєнцийн 8 дахь гайхамшиг эртний ертєнцийн томоохон таавар гэж vздэг бөгөөд одоо хир нь түүнийг хэрхэн өрж байгуулсан нь тайлагдаагүй нууц хэвээр байна.
Стоунхенж нь чулуун болон хvрэл зуунуудын зааг дээр Крит арал дээр минойсийн соёл иргэншил цэцэглэн хєгжсєн vетэй хугацааны хувьд давхацна. Стоунхенжийн барилга байгууламжийн ажил хоорондоо хэдэн мянган жилийн зайтай хэд хэдэн удаа явагджээ. Манай эриний ємнєх 3100 оны vед тойрог хэлбэрийн суваг, дотоод далан бий болж энэ тойргийн гадна Єсгийний чулуу ("холдон гvйж буй ламын гутлын єсгий"), дотор талд нь єргєл барьц тавьдаг хонхорхойнуудыг хийсэн байна. Хожим нь далангийн дотор хоёр эгнээгээр байрлуулсан ногоон цэнхэр єнгийн бараг 8 метр єндєр, 50 тонн жинтэй чулуун хавтангууд босгожээ. Стоунхенжийн сvрлэг цогцолборыг хэн ямар зорилгоор хэзээ яаж барьсныг тvvхч, угсаатны зvй судлаач, геологч, хуучныг судлаач, химич, хvн судлаач, барилгын инженер гэх зэрэг тєрєл бvрийн мэргэжлийн хvмvvс єнєє vед судалж олон таамааглал дэвшvvлсээр байгаа ч нэгдсэн ойлголт дvгнэлтэд одоо хэр хvрээгvй байна.
ХVП зууны эхээр нэгдvгээр Яков хаан Стоунхенжийг vзээд сэтгэл нь хєдєлж эл барилга байгууламжийн нутаг дэвсгэрийн дvр зургийг тодруулж хэрхэн баригдсан учрыг судлахыг уран барилгач Инино Жонсод vvрэг болгожээ. Жон судалгааны ажлын тэмдэглэлээ цэгцэлж амжилгvй єєд болсон ч хvргэн ах Жон Уэбб нь гvйцээж ном гаргажээ. Английн уран барилгач Ж.Уэбб энэхvv барилга байгууламжийг эртний уран барилгын дурсгалуудтай харьцуулж эдгээр хосгvй бvтээлийг ромчууд барьсан байна гэсэн дvгнэлт хийсэн байна. Стоунхенж нь дєрвєн том чулуун тойргоос бvрдэнэ. Гадаад тойрог нь хавтгай чулуун хавтангуудаас бvрдэх босоо шонгууд юм. Шон бvр нь дунджаар 25 тонн, хавтан нь 700 килограмм жинтэй ажээ. Хоёрдугаар тойрогт нь харьцангуй бага хэмжээний чулуун хавтангууд байга. Гутлын тах шиг дvрстэй гурав, дєрєвдvгээр тойргууд нь дан чулуун хавтангууд ажээ. Тойрог бvр нь 40 тонн жинтэй хоёр босоо, хэвтээ тэнхлэгтэй нэг хавтангаас бvрдэнэ.
Чулуун зуунд амьдарч байсан хvн тєрєлхтєний євєг дээдэс асар том чулуун хавтангуудаар тойрог vvсгэж тойргийн дагуу мєн чулуун хавтангуудаар нvсэр том нуман хаалганууд хийжээ. Энэхvv барилга байгууламж нь тойруулан ухсан сувгууд дагуух шороон далан юм. Энэ бvхиийг маш нарийн тооцоо хийж босгосон нь одоо хэр судлаачдын гайлшийг тєрvvлсээр байна. Ойр хавьд нь чулуу олборлох газар ер байхгvй учир чулуун хавтангуудыг Уэльсийн дорнод хэсгээс 380 километр алсаас зєєн авчирсан гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Одоо цагт тэдгээр хавтангуудыг зєєхийн тулд зассан зам, хvч ихтэй чирэгч, єргєгч цамхаг хэрэлэх болно. Гэтэл гурван мянган жилийн тэртээ ямар ч техник байгаагvй vед гэдгээр хавтангуудыг яаж тээвэрлэж байрлуулсан нь єнєє хэр таамаг хэвээр байна.

Стоунхенж бол эртний хvмvvсийн одон орны судлалын тєв єєрєєр хэлбэл Сар, Нар, оддын байдлыг судлах тєв байжээ гэж одон орон судлаач профессор Герард Хопкинс vзэж байна. Тэгвэл гvн ухааны доктор Ж.Митчел энэ барилга байгууламж бол чулуунд дvрсэлсэн дэлхийн загвар, бас нэг эрдэмтэн энэ бол эртний хvмvvсийн харь гаригийнхантай холбоо хэлхээ барьж байсан цэг байх гэсэн таамаг дэвшvvлсэн байна.
Сvvлийн жилvvдэд Солсбер дэх энэхvv гайхамшгийг vзэж сонирхохоор хэдэн сая жуулчим иржээ. Арилжаанд гарамгай америкчуууд Нью-Жерси муж улсад Стоунхенжийн яг хуулбарыг н бол зураач Ненси Хольт "Тэнгэрийн уул” нэртэй энэ газар жуулчдын бvхэл бvтэн хотхон байгуулах тєсєл хийжээ. Тэрхvv тєсєлд Стоунхенжийн ойролцоо хиймэл нуур байгуулж хоёр зуу гаруй тєрлийн шувууд нутагшуулах эртний vеийн бусад сонирхолтой зvйлийн хуулбаруудыг хийж байрлуулах зэрэг олон сонирхолтой ажил тусгагдсан байна.

Стоунхенж тvvний эргэн тойрныг нарийвчлан судлах явцад энд илуv эрт vеийн барилга байгууламжууд мєн байгааг илрvvлжээ. Стоунхенжоос хойд хэсэгт Огборн дvvрэгт Авебури суурингийн ойролцоо илvv том барилга байгууламж байгаа нь олджээ. Энэ бол босоо цул чулуун хавтангуудаар vvсгэсэн тойрог байлаа. Зарим чулуун хавтан нь Стоунхенжийнхээс хэмжээгээрээ том тойргоор байрлах талбай нь бас харьцангуй илvv ажээ. Тэрчилэн дээрх хоёр барилга байгууламжаас холгvй хєндийд 45 метр єндєр шороон далан байна. Хvний гараар боссон Сильбури нэртэй энэхvv даланг Европ тив дэх хамгийн том хиймэл овоо гэж vздэг юм. Энэхvv далан нь шовгор хэлбэртэй хийгээд он цагийн уртад зургаан шат нь бараг арилсан байна.
Стоунхенж -Сильбури-Авебурийн тэгт хэмтэй гурвалжингийн тал километр юм. Энэ гурван аврага барилга байгууламж нь хоорондоо нийлсэн нэгэн цогц юм. Авебурийн барилга байгууламжийг Стоунхенжийнхээс хоёр мянган жилийн ємнє босгосон гэдгийг эрдэмтэд судалгааны явцад тогтоожээ. Стоунхенжийн тойрог, єргєн гудамжууд хоорондоо могой нарны дvгрэгийг хєндлєн гарч байгаа эртний билэг тэмдгээр холбогджээ. тийм билэг тэмдэг Египет улсад байна. Чухамдаа Стоунхенжийн хоёр талаараа чулуун хашлагатай єргєн гудамж нь нарны дvгрэгийг билэгдсэн том тойргийг хєндлєн гарсан байна.

Хүний өнгөрсөн ирээдүйг гараар нь мэдэж болдог

2009/08/27 Нийтэлсэн : etvgen 1 Сэтгэгдэлтэй
Судлаачид, хvний амьдралын өнгөрсөн, одоо, ирээдvйг гарын зураас, алганы хээнээс мэдэж болно гэж vздэг. Тухайлбал эхлээд хvний гарыг ажиглах нь чухал. Тэр онцлог шинжээр нь хvнийг сонжих нь бий. Ер нь эртнээс нааш хvнд гарын алгаа хамаагvй харуулж болохгvй гэж өвөг дээдэс хэлж, захиж иржээ. Аливаа хvний гарын хурууны зураас алганы хээ өөр хоорондоо адилгvй байдаг.
Алганы хээгээр мэргэлэх анхны ном 1887 онд гарсан аж. Тэр цагаас хойш энэ нь шинжлэх ухаан болон хувирчээ. Хvний гарын алганд тоо томшгvй том жижиг олон зураас байдаг. Тэднийг шугам хэмээнэ. Тэр зураас нь огтлолцолтой, хээ угалз мэт харагдах нь бий.



Ширvvн алга
Эрч хvчтэй хvн. Ийм хvмvvс ихэнхдээ зоримог, алдахаас айдаггvй аж. Тэдний алга голдуу хуурай, хvнтэй гар барихдаа хvртэл чанга байдаг.

Зөөлөн алга
Үлбэгэр сул доройн шинжийн тэмдэг. Гэхдээ ийм хvмvvс тусч, өрөвчхөн байдаг. Тэд гомдомхой, бас өгөөмөр сэтгэлтэй байна.

Зузаан алга
Ийм алгатай хvн нэлээд хувиа бодсон аминчхан нэгэн аж. Тийм хvн зөвхөн албан тушаал ахих, өөрийнхөө нэр төрийг бодох, сэтгэл санаагаа тайван байлгахыг эрмэлздэг байна. Бусдыг хайрладаггvй. Хайр дурлалдаа туйлбартай ханддаг.

Одоо гарын хуруунуудыг ажиглая. Хэн нэгнийг гарын алгаар мэргэлэхдээ хуруунуудыг нь сонждог аж.

Уян хатан хуруу
Эзэн нь аливаад зохицох чадвартайн шинж. Ямар ч нөхцөл байдлаас өөрийгөө зөв авч гарч чадна. Ийм хvмvvс ихэвчилэн зальжин байдаг аж.

Уян биш хуруу
Өсөрхvv зантай, бусдыг уучилахын оронд, �нэгийгээ vзэж� байж л санаа нь амарна. Тэд өөрт нь таагvй зvйл хийсэн хvнийг хэзээ ч мартахгvй.

Шулуун хуруу.
Чөлөөтэй бие даасан байдлын илэрхийлэл. Тэгш хуруу авьяастайн шинж. Ийм хvмvvс ихэвчилэн ой сайтай байдаг.

Муруй хуруу.
Энэ нь ихэвчилэн муйхар зантай, боловсрол муутайг илэрхийлдэг.

Хумс
Хумс нь хvний зан авир, эрvvл мэндийн илэрхийлэл байдаг.

Том хумс - Чимээгvй тайвны илрэл
Том хумстай хvмvvс хорслоос болж зовдоггvй. Тэднийг сэргээж сэтгэлийг нь илчлvvлэхийн тулд өдөөн хатгах нь чухал. Тэд биеэ барьж, чимээгvй тэвчээртэй байдаг.

Урт хумс - Чадвартайн шинж
Урт хумстай хvмvvс хэрэв хумснууд нь хэтэрхий нарийн биш бол тэд биеэ барих чадвартай байдаг. Ямар ч тохиолдолд дvрсхийн асахгvй.

Богино өргөн хумс - мэдрэмжийн илэрхийлэл
Мэдрэмж сайтай хvмvvс. Тэднээс өөрийгөө хянаж, цовоо байлгахыг шаардах нь чухал.

Улаан хумс - ходоодны vйл ажиллагаанд өөрчлөлт орсны шинж
Хумсны өнгө эрvvл мэндийн байдлыг харуулдаг. Хумсны цаанаас улаан өнгө давамгайлж байгаа эсэхийг анзаарах нь чухал. Энэ нь хоол боловсруулалт муудаж, ходоодны vйл ажиллагаанд өөрчлөлт орсоны шинж.

Хумсны дээрх цагаан хагас сарнууд -цусны эргэлт муудсны шинж.
Энэ нь хумс тэжээлгvй болж, цусны эргэлт муудсаныг илэрхийлдэг. Хумс ерөөсөө хагас саргvй байвал сайн. Гэхдээ энэ нь ховор.

Мөнгө мөнгөрүүгээ тэмүүлдэг

2009/08/26 Нийтэлсэн : etvgen 0 Сэтгэгдэлтэй
Как приманить Деньги.
Таны ажиллаж байж олсон мөнг танай гэрт тогтоосой гэж хүсч байгаа бол орлого олсон өдрөө нэг ч төгрөг үрж болохгүй, бүгдийг нь гэртээ нэг хонуулах хэрэгтэй. Эртний ухаантнууд олсон мөнгөө бүтэн жил хадгалах хэрэгтэй гэж зөвлөдөг бөгөөд ингэснээр таны энергэд дассан мөнгөнүүд нь бусад мөнгөө дууддаг аж. Хөршдөө талх, давс зээлдүүлж болохгүй, учир нь хангалуун байдал танай гэрийг орхиж, өөр гэр бүлрүү очно.
Цалингаа нэмэгдүүлэх талаар лхагва гаригт асуувал зохино. Даваа гаригт хүнээс битгий мөнгө зээлээрэй, мягмар гаригт битгий хүнд мөнгө зээлдүүлээрэй, харин баасан гаригт битгий өрөө төлөөрэй. Ер нь аль болохоор бусдаас мөнгө зээлж авахгүй, харин тэдэнд зээлдүүлж байхыг хичээж байгаарай. Ингэснээр мөнгө эргэн орж ирэхийг та програмчилж байна гэсэн үг.
Улирлын онцлогоос хамаарч шүүгээнд өлгөсөн хувцаснуудынхаа халаасанд бага ч гэсэн мөнгө хийгээрэй. Бас мөнгө уранхай халаас, тасархай товчинд дургүй шүү.
Түрийвчээ хэзээ ч битгий хоосон байлгаарай. Ядахдаа л хэдхэн мөнгө ч болтугай байж байг. Түрийвчин дэх бүх мөнгө чинь эзэн рүүгээ нүүрэн талаараа харж байх хэрэгтэй.
Хамгийн жижиг хэсэгт нь гурвалжилж нугалсан нэг долларын дэвсгэртийг хийж хадгалаарай. Мөн таны түрийвчинд “азын мөнгө” заавал байх хэрэгтэй (анхны цалин, сайн хүнээс авсан мөнгө, амжилттай гэрээ хэлэлцээрийн мөнгө г.м.). Энэ мөнгийг хэзээ ч үрж болохгүй, учир нь энэ бол таны азын сахиус. Хэрвээ үрвэл мөнгө танд гомдож таны гар луу эргэж ирэхгүй.

Тоглоомонд хожсон, шударга бус аргаар олсон, газраас олсон, бэлгэнд авсан зэрэг мөнгө нь аз жаргалыг авчирдаггүй бөгөөд, таны түрийвчинд байх ёсгүй. Тэднийг хэрэгтэй байгаа хүнд нь өг, эсвэл нэн даруй үрэгтүн.
Үүнийг уншаад та мөнгийг алдах амархан, мөн олох ч бас тийм хэцүү биш гэдгийг ойлгосон байх.
Мөнгийг алдахгүй байхын тулд дээр дурдсан дүрмүүдийг мөрдөж байгаарай!

Мөн түүнчлэн мөнгийг хүлээн авахын тулд энэ файлыг найзууддаа и-мэйлээр илгээх хэрэгтэй бөгөөд, ингэснээр та мөнгөжиж эхлэх болно!
Хэрвээ та үүнийг хэнд ч илгээхгүйгээр ганцаархнаа уншчихаад устгах юм бол бүтэн жил хоосон байх болно!
Гэхдээ хэрэв та хамгийн багадаа хоёр найздаа илгээвэл бүтэн 3 жилийн турш элбэг баян, амжилт дүүрэн байх болно!!!
Найзууддаа илгээгээрэй!

1 найздаа илгээвэл ~ мөнгө 1 жилийн дараагаас таньруу ирэх болно
3 найздаа илгээвэл ~ 6 сарын дараагаас
5 найздаа илгээвэл ~ 3 сарын дараагаас
6 найздаа илгээвэл ~ 1 сарын дараагаас
7 найздаа илгээвэл ~ 2 долоо хоногийн дараагаас
8 найздаа илгээвэл ~ 1 долоо хоногийн дараагаас
9 найздаа илгээвэл ~ 5 өдрийн дараагаас
10 найздаа илгээвэл ~ 3 өдрийн дараагаас
12 найздаа илгээвэл ~ 2 өдрийн дараагаас
15 найздаа илгээвэл ~ 1 өдрийн дараагаас
20 найздаа илгээвэл ~ 3 цагийн дараагаас

Эх сурвалж : www.sehuun.com

Хайртай гэж сонссоор хатаж үхсэн цэцэгний түүх

2009/06/29 Нийтэлсэн : etvgen 1 Сэтгэгдэлтэй
Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болжээ. Эхний үед сайхан найзууд шиг үерхэж байлаа. Мэдээж бие биеэ танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа.
Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан үнэрээ тал бүр лүү цацан "Энэ сайхан үнэрийг зөвхөн ус чамдаа л зориулъя" гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн хайр нь ч гэсэн анхных байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, "Ус надад хайртай болов уу?" гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггүй байв. Гэтэл цэцэг иймэрхүү байдалд огтхон ч дасаагүй байлаа.Цэцэг усанд,-Би чамд хайртай гэхэд ус,-Би ч чамд хайртай гэв.Цаг хугацаа өнгөрсөөр л... Цэцэг ахиад л,-Би чамд хайртай гэв. Ус,-Би ч бас гэлээ.Цэцэг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан үнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан үнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв. Ус,-Би чамд хайртай гэдгээ хэлсэн л биз дээ гэв.Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хүндээс өвдсөн байлаа. Өнгө нь гундаж, үзүүр нь шарлаж эхлэв.Ус хайртынхаа толгойг нь түшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг үхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хүчээ шавхан толгойгоо өндийлгөн усанд,-Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай гэв. Энэ байдалд сэтгэл нь саналсан ус эцсийн арга болох эмч дуудав. Эмч цэцгийг үзээд,-Биеийн байдал найдваргүй. Түүний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв.Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнг нь асуув.Эмч ус уруу их л нухацтай харснаа,-Түүнд ямар ч өвчин байхгүй. Түүнийг огтхон ч услаагүй байна гэв. Ус "Зөвхөн би чамд хайртай гэдэг үгээр хайраа илэрхийлж болохгүйг" ойлгожээ.

Сая жоохон тээнж яваад нэг хөөрхөн өгүүллэг унашлаа тэгээд хулгайлаад блогтоо тавчихлээ хэхэ уншаарай (Эндээс хулгайлцын : http://gereltnaran.blog.banjig.net)

Signs [Schweppes Short Film Festival]

2009/06/21 Нийтэлсэн : etvgen 6 Сэтгэгдэлтэй
Signs [Schweppes Short Film Festival]Бид юунд ч юм шалтгаангүйгээр гуниглаж хоног өдрүүдийг өнгөрөөх тохиолдолууд байдаг. Юу ч ярихгүй ямар ч идэвхигүй, Найз нөхөд хэрэггүй ч юм шиг, хийгээд байхад захиралууд анзаараагүй ч юм шиг тийм л утгагүй санагдсан үеүүд бий. Тэгвэл энэ бүгд юунаас болоод байгааг энэхүү Signs хэмээх богино хэмжээний кино маань тайлах болно.




Эх сурвалж : www.itismovie.blogspot.com

How to install love

2009/06/08 Нийтэлсэн : etvgen 3 Сэтгэгдэлтэй

Энэ бичлэг надад аймар таалагддаг тэгээд хэзээ нэгэн цагт гоё блогтоо болж байгаад өөрийнхөө блогт оруулана гэж боддог байлаа одоо оруулнаа.





Худалдан авагч: Би техникийн талаарх мэдлэгт маруухан л даа. ХАЙР -ын программыг яаж суулгадаг (install) вэ?
Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?
Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ, АТААХОРСОЛ. ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программууд ажиллаж байна. Тэд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох юмуу?
Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ программ өөрөө арилчихдаг юм. Хэсэг хугацаанд түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөө чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ.ЕХЕ -г арчиж ИХ ИТГЭЛ.ЕХЕ гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь тө өөрөө ХОРСОЛ.ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программуудыг хаах хэрэгтэй. Учир нь эдгээр програмууд нь ХАЙР-ыг суулгахад саад болдог. Та хааж чадах уу эрхэм ээ?

Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?
Мэргэжилтэн: Тийм ээ! Гэхдээ энэ бол зөвхөн үндсэн програм. Үүний хамгийн сүүлийн үеийн загварыг суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.
Худалдан авагч: Еооё! Эхэлж амжаагүй байхад л алдаа заагаад эхэллээ шүү дээ. Одоо яах вэ?
Мэргэжилтэн: Ямар алдаа зааж байна?
Худалдан авагч: АЛДАА 412 - ПРОГРАМ ДОТООД СИСТЕМД АЖИЛЛАХГҮЙ БАЙНА. Энэ юу гэсэн үг вэ?
Мэргэжилтэн: Санаа бүү зов. Энэ бол энгийн нэг алдаа. ХАЙР-ын програм нь өөр ЗҮРХ-үүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХЫН тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.
Худалдан авагч: Тэгвэл би юу хийх хэрэгтэй вә?
Мэргэжилтэн: "ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ" гэдэг файлын доорх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DОС, ӨӨРТӨӨ ИТГЭХ.ТХТ, ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.ТХТ болон САЙН ҮЙЛС.DОС гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтсандаа хийгээрэй! Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.ЕХЕ -ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж ор тас алга болсонд нь итгэлтэй болох хэрэгтэй.
Худалдан авагч: Би чадлаа! Үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүурч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.МР3 дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, ЭНХ ТАЙВАН.ЕХЕ ба СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ -ууд МИНИЙ ЗҮРХЭНД хуулагдаж байна.
Мэргэжилтэн: Тийм бол ХАЙР суугаад ажиллаж эхэлсэн байна. Энэ үеэс эхлээд та одоо юуг ч даван туулж чадах болно. Гэхдээ нэг юм сануулъя.
Худалдан авагч: Юу билээ?
Мэргэжилтэн: Хайрын програм үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг бух хүмүуст forward хийгээрэй! Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа дараа эргээд танд цэвэрхэн модулиуд илгээх болно.

Эх сурвалж : sanakae

Тэврэлт бэлгэлэе

2009/06/07 Нийтэлсэн : etvgen 10 Сэтгэгдэлтэй

Энийг та заавал үзээрэй хөөрхөн юм байналээ хэхэ
Free hugs campaign in Ulaanbaatar, Mongolia. Wide screen version. This video is winner in the "My city" category of the "Fish eye" international amateur film festival.







Кириллээр