Амьсгалын замын халдварууд, ханиад, хоолой өвдөлт, томуугаас урьдчилан сэргийлэх байгалийн гаралтай бүтээгдэхүүн

2009/11/06 Нийтэлсэн : etvgen

Та Андрографис паникулама нь таны амьсгалын систем болон бие хамгаалах чадварт чинь тустай гэггийг мэдэх үү? H1N1 томуугийн халдвар болон энгийн ханиад, нь одоо хамгийн сэтгэл зовниосон асуудал болоод байгаа бөгөөд нийтийн эрүүл мэндэд анхаарал хандуулахыг шаардаж байна. Ханиад томуу нь ихэвчлэн бидний хамар, хоолой, мөгөөрсөн хоолой уушиг зэрэг амьсгалын замын эрхтнээр халдварладаг вирусын гаралтай өвчин юм.


Халдвар авсан хүмүүс ханиадлгах, найтаах үед маш жижиг биет, тоосоор дамжин энэхүү вирус нь хүнээс хүнд халдварладаг. Ханиад томуу нь улиралын шинжтэй огцом хурдан тархдаг. Ихэнх ханиад туссан хүмүүс эмнэлгийн тусламж, эмчилгээ авалгүйгээр нэг болон хоёр долоо хоногийн дотор эдгэрдэг. Харин бага насны хүүхдүүд, хөгшид болон өвчтэй хүмүүст энэ хүү халдвар нь хүчтэй хүндрэл үзүүлэх цаашилбал үхэлд ч хүргэх чадвартай.

Английн Эксертер хотын Эксертер Плимоф их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулж, Андрографис паникулама нь дээд амьсгалын замын халдвар болон HSV-1 вирус, нянгийн үйлчилгээний эсрэг хүчтэй үйлчилдэг болохыг илрүүлжээ.

Андрографис паникулама (АП) нь эм, тан үйлчилдэггүй бактерүүдийн эсрэг хэрэглэж болдгоороо маш их ач холбогдолтой юм. Хэдийгээр АП болон бусад эмийн ургамлууд нь антибиотокийг орлохгүй ч антибиотоктой хавсран хэрэглэвэл биеийн эсэргүүцлийн эд эсийг сэргээн, олшруулдагаараа бүр ч их үр дүн үзүүлдэг байна. Байгалийн гаралтай эм эмчилгээг синтетик гарган авсан эмүүдтэй хамтран хэрэглэснээр бид илүү аюулгүй, үр дүнтэй эмчилгээнд хүрэх боломжтой.
  • Энэхүү мэдээлэлийг эх сурвалжаас нь авахыг хүсвэл : энд дарна уу

Дэлгэрэнгүй мэдээлэлийг энэ утасаар авна уу? 99628468, 96622213, 11361556
Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа.

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү
Хүндэтгэсэн : etvgen

Кириллээр