Нөгөө байнга шахуу гараад байдаг Korea кинонууд ...

2009/11/23 Нийтэлсэн : etvgen

Сая тэнэж яваад банжиг медиа дээрээс Энэ залуусаар бахархахгүй байхын аргагүй гэсэн нийтлэл олж уншлаалдаа. Тэгээд таалагдсан болохоор блогтоо оруулчихлаа. Ер нь сүүлийн үед Солонгосчууд их дайны түүхэн кино хийдэг болжээ та юу гэж бодож байна миний бодлоор үнэндээ ямар ч түүх намтаргүй улс орон шүү дээ тийм биз дээ худлаа л одоо нээх айхтар дайн тулаан хийсэн баатрууд болох гэж ядсан мэт санагдаад байдаг юм.


Солонгос улсад суралцаж буй залуусаараа тэр дундаа Оогий гэх энэ залуугаар бид бахархахгүй байхын аргагүй. Учир нь тэрээр сургуульд сурахынхаа хажуугаар Солонгос киноны зураг авалтанд оролцож, морьтой баатруудын дүр бүтээдэг юм байна. Мөн зураг авалтанд оролцдог морьдыг хэрхэн арчлахыг зааварлаж, тэдний одуудад морь хэрхэн унахыг зааж өгдөг нэгэн.


Солонгосчууд морь унах ямар ч эвсэлгүй гэнэ. Зарим одууд нь дайн байлдаантай кинонд тоглохдоо Портер машины ачаан дээр хиймэл морь хийгээд дээр нь сууж тоглодог гэнэ. Хурдтай давхих, эрэмгий хөдөлгөөн бүхий зураг авалтанд өнөөх л монгол оюутан тоглодог гэнэ. Тэр бас ганцаараа биш. Сургуулийнхаа 2 3 монгол оюутантай үүнд нь оролцдог гэсэн.
Дашрамд нэгэн сэтгэл эмзэглүүштэй зүйлийн талаар дурдах хэрэгтэй болов уу гэж бодлоо... Энэ нь хэдхэн жилийн өмнө солонгос киноны баатар эрс, хар шаахайтай, цагаан хувцастай, сийрсэн малгайтай аль эсвэл алчуур зүүсэн байдаг байсан. Жишээ нь Хон Гил Дон гээд киног үзээгүй хүн бараг үгүй байх. Тэр кинонаас ч харж болно. Одоогийн сүртэй, ихэмсэг баатар эрсийн дүр төрх тэнд огтоос гардаггүй байсан сан. Энд юу хэлэх гээд байна вэ гэхээр тэд нарын хувцас, дүр төрх хэнд хамаатай юм бэ гэж магадгүй. Үгүй бидэнд хамаатай. Учир нь эрт дээр үеийн Монгол баатруудын хувцас хэрэглэлийг Азийн ихэнхи улс орнууд тэр дундаа Солонгос кино дээр ихээр ашиглах болж.
Монгол хувцас хэрэлэл гэдгийг нь та Монголын Үндэсний түүхийн музейгээсээ очоод харж болно. Тэртээ долоо найман зууны өмнөх хувцас хэрэглэл дүрээрээ шилэн хоргонд заларч байх бий вий. Яагаад бидний түүхийн нэг хэсгээс ийнхүү дур зоргоороо таслан авч өөрсдийн болгож байна вэ. Энэ бүхэнд зөвшөөрөл нтр гэсэн юм байдаг юм болов уу...



Энэ бүдүүнийг хэн гэдэг билээ. Нэрийг нь мэдэхгүйн. Их л алдартай жүжигчин. Оогийтой хамт...





Жинхэнэ Монгол төрх


Алдарт жүжигчин Сhoi soo jong. Морийг нь манай залуу түшээд байж байна. Чадахгүй байж шал худлаа ихэмсэг төрхтэй... ккк

Энэ 2 монгол залуугын нэрийг асууж байгаад бичнээ...


Оогий...

Сургуулийнхаа оюутануудын хамтаар...
Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа.
  1. Anonymous
  2. Ano : 2 хуруугаа өргөөд авхуулцан байгаамаа бас хаха :))

  3. Anonymous

    ХӨӨРХӨН АЛИАЛАГЧИД ШҮҮ ХА ХА ХА ХА

  4. аахан гэхдээ байнга со кино үзэхээс залхаж байнааа

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү
Хүндэтгэсэн : etvgen

Кириллээр