Дэлхий дээр сүпер ой тогтоох чадвартай 4 хүн байдаг

2009/10/03 Нийтэлсэн : etvgen
Сүпер ой тогтоолттой хүмүүсийн хувьд энэ нь билэг авъяас биш, асуудал болдог байна. Тэдний оюун ухаан бүх зүйлийг хадгалж байдаг компьютерийн санах ой шиг: он сар өдөр, нэр, үнэмлэхний дугаар, тэр ч байтугай өдрийн цайндаа юу уухаа хүртэл бүх зүйл тогтоогдсон байдаг ажээ. Сүпер ой тогтоолттой ердөө 4 хүн байдаг нь тогтоогдсон бөгөөд эмгэг судлалын мэргэжилтнүүд энийг OCD буюу сэтгэл мэдрэлийн эмгэгтэй холбоотой гэж үзэж байгаа бөгөөд тодорхойлогдоогүй өөр олон хүн байгааг ч үгүйсгэхгүй байна.

Тэгэхээр Айрвин мужийн Калифорниагийн их сургуулийн ой тогтоолт болон мэдрэл судлалын төвд хийсэн судалгааны гол судлагдахуунаар ямар дөрвөн хүн орсоныг танилцуулая.

1. Боб Петрелла.

Лос Анжеласын Теннис сувгийн продюсер Боб Петрелла утасныхаа бүх дугаарыг санадаг боловч тэрээр хамгийн гайхамшигтай спортын үйл явдлуудыг санах чадах чадвартай ажээ. Түүнд 1981 оны 3-р сарын 30 гэсэн он сарыг өгөхөд Рэйгэний буудуулсаныг хэлээд зогсохгүй, НСАА-ын аврагын тэмцээнд Индиана Хойд Каролиныг хожсон талаар хэлсэн. Түүнд өөрийнх нь үзсэн тогтолтуудын тухай асуухад дан ганц тоглолтын өдрийг хэлээд зогсохгүй хэдэн оноогоор хожсон тухай хэлж чаддаг байна. Петреллагийн хэлснээр "тэрээр таван нас хүрснээс хойш өөрийнхөө хоёр төрсөн өдрөөс бусад бүхнийг санадаг" гэжээ. Тэр хаана байснаа ахлах сургуульд найзуудтайгаа юу хийж байснаа хэлж чаддаг. 1970 оны дүр зургууд түүний толгойд тодхон байдаг ажээ. "Би ATM-ийн бүх кодууд, хүмүүсийн бүх дугаарыг санадаг" гэж хэлсэн байна.Би утсаа 2006 оны 9-р сарын 24-нд алдсан. Их олон хүн утсаа алдах үедээ, утсан дээр нь бүх дугаар нь байсан болохоор их цочролд ордог. Тэрээр хүний дугаарыг толгойдоо цээжилчихдэг учраас утсандаа хүний дугаар хадгалдаггүй юм байна.

2. Жилл Прайс

Энэ дөрвөн хүнээс хамгийн мэдлэгтэй нь байж болох Жилл Прайс өөрийнхөө энэ чадварыг "зогсдоггүй, хянаж болдоггүй, ядаргаатай авъяас гэж тодорхойлжээ. Тэрээр энэ байдлынхаа тухай анх мэдээд "мартаж чаддаггүй эмэгтэй" гэдэг дурдатгалаа нийтлүүлсэн байна. Прайс 14 настайгаасаа хойших амьдралынхаа бүх л өдрүүдийг нэг бүрчлэн санадаг бөгөөд өөрийнхөө сүпер ой тогтоолтоо камертай гадуур явж харьцуулдаг байна. Хэрэв "би нэг өдрийг мартлаа гэхэд бичлэгээ гаргаж ирээд л тэр өдрийн тухай үздэг" гэж хэлжээ. Түүнтэй үдэшлэг дээр уулзсан хүмүүс Локербигийн онгоцны осол (1988-12-21)-оос Далласын эцсийн хэрэг хүртэлх үйл явдлын он сар өдрөөс өгсүүлээд бүгдийг нь санаж чаддаг түүний чадварын тухайд их сэтгэл дүүрэн байдаг ажээ. Дуртатгалдаа тэрээр зовлон тарьсан үйл явдлуудыг мартаж чаддаггүй тул гай зовлонт сүпер ой тогтоолт гэж дүрслэн бичжээ.

3. Брэд Виллиямс

Өөр нэг сүпер ой тогтоолттой, энэ чадвараа шалгуулахыг хүлээн зөвшөөрсөн гуравдагч хүн нь Брэд Виллиямс ажээ. 1991 оны 11-р сарын 7-нд юу болсон тухай асуувал танд Мэжик Жонсоны ХДХВ нь эерэг гарсаныг мэдэгдсэн өдөр гэж хэлэх болно. Ингээд зогсохгүй пүрэв гариг байсныг, долоо хоногийн өмнө нь цасан шуургатай байсныг ч хэлжээ. Боб Петрелатай адилгүй нь Виллиямс спортын үйл явдлын талаар мэдэхгүй ч под урлагийн зүйлсийн тухай гаргууд сайн мэддэг бололтой. Тэрээр танд Академийн шагналын ялагч, 1984 киноны категорийн бүх таван асуултуудыг хэлж өгч чадах ажээ.

4. Рик Бэйрон

Клевлэндийн уугуул ирсэн Рик Бэйрон Жилл Прайсын тухай сонинд нийтлэсний дараахан гэнэт гарч ирж USA түдэй сонинд шуудхан өөрийнхөө энэ чадварын тухай зарлалаа. Прайс, Бэйронтой адилгүй нь тэрээр энэ хүчээ ямар нэг юм хожиход ашигладаг байна. Ажилгүй тэрээр туйлын мэдлэг сайтай, байнга тэмцээн уралдаанд орж ялж байдаг байна. Түүний хожсон шагналуудад зоогийн газрын бэлэгний кард, спортын тэмцээн үзэх тасалбар, бүх зардлыг нь даах аялалд хүртэл явж байжээ. Бэйрон 11 наснаас хойшхи амьдралынхаа бүх л өдрийг сайн санадаг гэж мэдэгдсэн бөгөөд 7 настай хүртэлх өдөр бүрийг эргэн санаж чаддаг ажээ. Бэйроны эгч "Тэр бүх зүйлээ эмх цэгцтэй байлгаж, төрөлжүүлдэг. Хотын, холбооны хадгаламжийн банкны бүх тооцооны хуудсыг хадгалдаг" гэж мэдэгджээ.

Н.Пунсалноров
Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа.
  1. блог хөгжүүлэлтээ сайн хийжээ ... Гоё ч нийтлэл байна

  2. Итгэл : Хэхэ баярлалаа. Нийтлэлийн %-д одоохондоо халтвардаад л явжын удахгүй завтай болхоороо сэтгэлээсэй сайхан нийтлэлүүд оруулана. Зочилж байгаарай :)

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү
Хүндэтгэсэн : etvgen

Кириллээр