Амьдрал гэж юу юм вэ?

2009/10/29 Нийтэлсэн : etvgen
Амьдрал гэж юу юм бэ?
Амьддаа хүн ямар байх ёстойг
Амьдралаас хү н юуг ухаардгийг
Амьдралд нухагдсан хүн ямар болдгийг
Аяндаа чи өөрийнхөөөрөө мэдчих юм              Ш.Долгор
Амьдрал гэж юу вэ? Амьдралын тухай ойлголтыг цөөн үгээр илэрхийлэх аргагүй юм. Амьдрал бол хязгааргүй баян, хэмжээлшгүй өргөн дэлгэр билээ.

Амьдрал гэдэг өөрөө асуулт байдаг ч алхам бүр нь хариулт мөн. Хариулт бүр ухаарал бэлэглэн ухаан тэлж, амьдралын замыг гэрэлтүүлэн гийгүүлэгч нь билээ. Амьдрал гэдэг хүн бүрт тэгш заяадаггүй ч хүний хүслээс үл хамааран нүдтэй юм шиг нүгэл буяныг тааруулж, хэмжүүртэй юм шиг зовлон жаргалыг дэнсэлж, хуваарьтай юм шиг ээлж дарааг тохируулж байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Гэвэл өнөөдөр чи зовж, зүдэрч байвал хожмын нэг өдөр тэр зовлон зүдгүүрийг давж гарсныхаа хувьд жаргалын эдлэх болно.
Муу муухай нүгэл үйлдээд байвал зохих шийтгэлээ нэг л өдөр хүртэж эхэлнэ. Харин буянтай үйл хийвэл чиний амьдрал одоо биш ч хожим нь дээшлэн дэвших болно гэсэн үг юм.
Бид амьдралыг өөрийнхөөрөө танихын тулд хамгийн эхний алхам болгож байгаль дээр үйлчилдэг түгээмэл хуулиудын талаар товч ойлголт авах хэрэгтэй.
Хүн бол байгалийн нэг төрлийн амьтан юм. Тиймээс хүнд хүссэн ч хүсээгүй ч байгалийн жам ёсны бүхий л хуулиуд үйлчилж байдаг. Хүний оюун санаа, хүч чармайлтаас үл хамааран аливаа амьтны амьдрал зохицуулагдаж байдаг. Байгалийн хуулиуд нь өөрөө асар баялаг түүхтэй бөгөөд хүний хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн тухайн цаг үедээ тохирон үйлчилсээр ирсэн. Цаашдаа ч мөн үйлчилсээр байх болно. Амьдрал дээр бидэнд маш олон хуулиуд үйлчилдэг боловч бидний зайлшгүй мэдэх ёстой нь дараах хуулиуд байх болно. Үүнд :

Байгал шалгарлын хууль
Байгалийн шалгарлын хуулийн хамгийн гол зарчим нь аливаа хүн болоод бүх амьтан, ургамал ертөнцөд урт удаан өлсөж цангахгүй амьдарч байхын төлөөх байнгын тэмцэл, тулаан байдаг. Байгаль дээр хүчтэйн хүчгүйгээ дарангуйлж байдаг ба чадалтай нь амьдарч, чадалгүй сул дорой нь амьдрах чадваргүй учраас үхэж үргэдэж байдаг билээ. Ингэснээрэй орчлонд зохицон амьдрах чадвартай нь амьд үлддэг жамтай.

Үржил хөгжлийн хууль
Хүн болоод бүхий л амьтан, ургамал бүгд цаг үедээ зохицон, үржиж хөгжсөөр өөрийн үр удамаа тасралтгүй үлдээсээр ирсэн ба цаашдаа ч мөн энэ янзаар амьдрал үргэлжэх болно. Хүн төрлөхтөн үр удмаа үлдээснээр нийгмийн амьдралын тасралтгүй үргэжлэх суурийг бүрдүүлж өгдөг. Чиний ээж аав чамайг төрүүлснээр өөрийн жам ёсны үүргээ биелүүлж байгаа юм. Дараа нь чи ханьтай болсноор үр хүүхэдтэй болох ба энэ гинжин холбоо тасралтгүй үргэлжлэх ёстой амьдралын бас нэгэн том хууль билээ.

Үгүйсгэл үгүйсгэлийн хууль
Үгүйсгэл үгүйсгэлийн хууль нь түрүүчийн зүйл устан үгүй болсон суурин дээр дараагийн зүйл бий болж тэр нь тодорхой хугацааны дараа бас л үгүй болж, дахин шинэ шинэ зүйлийг бий болгох ба энэ гинжин холбоо тасралтгүй үргэлжлэх шинж чанарыг агуулдаг. Энэ бол байгалийн хөгжлийн зүй тогтол юм. Аливаа хөгжлийн түүх нь түрүүчийн ололт дээр суурилагдан өсч өндийдөг мөртлөө түүний ололтуудаас аль сайныг нь авч мууг нь гээсээр улам боловсронгуй болж хөгждөгтөө байдаг. Бид эцэг эхийнхээ туулсан амьдралаас амьдрахуйн ухааныг өвлөж, тэднээсээ үлгэр авч, амьдрал тэмцэлд суралцдаг бөгөөд гэр бүл, орчин ахуйгаасаа өөрийн үзэл бодлоо төлөвшүүлдэг байна.

• Ш. Долгор-ын “Амьдралд биеэ дааж явахад чи юу мэдсэн байх шаардлагатай вэ?” номноос зохиогчын зөвшөөрөлгүй ашигласан болно.
Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа.

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү
Хүндэтгэсэн : etvgen

Кириллээр