YouTube-ийг илүү сайн хэрэглэх сонирхолтой зөвлөмж

2009/12/19 Нийтэлсэн : etvgen
Интернет ертөнцөөр аялал хийх хүн бүр YouTube-р заавал дайран гардаг билээ. Та илүү ахисан түвшинд  YouTube дээр ажиллахыг хүсэж байна уу?

Зөвлөмж №1
Видеог илүү өндөр нягтралтайгаар үзэх боломж:
 YouTube дээр видео үзэж байхад заримдаа видеоноос баруун доод хэсэгт “Watch in High Quality” гэсэн бичиг гарсан байхыг та ажиглаж байсан уу?

 Видеог анх харуулахдаа 320*240 цэгийн хэмжээтэйгээр 320 Kb/s давтамжтайгаар гаргадаг. Энэ нь идеог тасралтгүй үзэхэд хангалттай байдаг. Гэхдээ та “Watch in High Quality” хэрэглэж  видеог илүү чанартай, нягтрал сайтай үзэх боломжтой. Мэдээж интернетийн хурд нь илүү өндөр хүмүүст зориулан энэхүү сонголтыг оруулж өгчээ.
“Watch in High Quality” товчийг HQ гэж улаан фон дээр тэмдэглэсэн хэсгээс та харж болно. Жишээг доорх линкээс хараарай. http://www.youtube.com/watch?v=MBGeNeofk0A  
Хэрэв та “Watch in High Quality” линк дээр дарах юм бол видео дахин ачааллах бөгөөд энэ удаа MP4 хувилбар бүхий 480*360 хэмжээтэй  512 Kb/s давтамжтай видео гарч ирнэ.
Хэрэв таны интернэт холболтын хурд хангалттай хурдан бол анхнаасаа л видеог өндөр чанартайгаар үзэх боломжтой ингэхийн тулд URL-ын ард  &fmt=18 гэсэн бичиг  нэмэх хэрэгтэй. Тухайлбал: http://www.youtube.com/watch?v=MBGeNeofk0A&fmt=18
Ингэснээр шууд л Өндөр чанартай видео нь гарч ирэх болно.

Зөвлөмж №2
Видеог дундаас нь үзэж эхлэх боломж :
Зарим видеонд хэт их дэмий дүрстэй байдаг нь бидний алтан цагаас хомслож байдаг. Бүр зарим тохиолдолд 3 минутын видеоноос зөвхөн дунд хэсэгт байгаа 1 минут гарах хэсгийг үзмээр санагддаг шүү дээ. Тэгвэл та туршлагатай интернет хэрэглэгчдийн нэгэн адил хэрэггүй title, редокторын үг зэргийг алгасаж видеогоо үзэж чадах болно.
Тухайлбал:  Та тухайн видеоны 53 дахь секундээс эхлүүлье гэвэл #t=53 гэсэн үгийг URL-ын араас залган бичнэ. http://www.youtube.com/watch?v=MBGeNeofk0A#t=53   
Тухайн гарах видеон URL-ын араас #t= таны хүссэн тоо залган бичсэний дараа дахин видеог ачааллуулаарай. Видео эхлэхдээ шууд л та 53 гэж бичсэн бол 53, 70 гэж бичсэн бол 70 дахь секундээсээ эхлэх болно.

Бичсэн Э.Халиун 
Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа.
  1. youtube deer yaj vidoe suulgadag yum bol heleed uguuch galaa_yanzlah@yahoo.com

  2. За тайлбарлая гэхлээр наян юм болчихгээд байна мессэнгэрт орж ирсэн чинь харин болчихлоо. :)

  3. Шинэ оны мэнд. balburmaa улам сайн ажиллуулаарай.

  4. sanakae : баярлалаа. танд ч гэсэн шинэ оны мэнд дараа жилээс etvgen гэсэн домайн авж байгаад сайхан ажиллуулна кк :)

  5. Jagaa : Баярлалаа

  6. hi . youtube deerees bichileg blog deeree tabihad zovhon tuhain bichigiig l haruuldag baihaar yaj hiideg yum be,
    tuhailbal: 1 bichileg tabiad ter n garaad duusangut urgeljleed olon vedio garaaddaraalan garaad irdegiig boliulmaar baina . helj tuslaarai

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү
Хүндэтгэсэн : etvgen

Кириллээр