Бичиг үсэг, хэл соёл минь мөн үү?

2010/01/03 Нийтэлсэн : etvgen
Би ер нь их алдаатай бичдэг хүн л дээ зарим хүмүүс миний бичсэн зүйлийг уншиж байхдаа тэндээ алдчихаж эндээ алдчихаж гээд байдаг юм өөрийгөө өмөөрөөд яадгийн угаасаа энэ бичиг үсэг чинь биднийх биш гээд л бурж өгч байгаам чинь хаха та нэрнээс нь харалдаа кириллээр нтр гээд л ... хэхэ сая бас л блог уншиж яваад нэг нийтлэл олж уншлаа тэнд ингэж бичжээ.




"Чихний чимэг болсон аялгуут сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв эх эрдэнэ
Сонсох бүрд яруу сайхныг гайхан баясч
Сод их билэгт түмэн юугаан бишрэн магтнам" хэмээн манай нэрт зохиолчийн бичиж байсан тэр аялгуу сайхан Монгол хэл минь өнөөдөр юу болж хувираад байна даа. Яруу сайхан эх хэл минь ядмагхан гадаад үгээр баяжсаар л байх уу.

Бид лифтээр бууж, подъезоор гараад автобусанд сууж, асфальтан замаар алхаж интернетэд чатлаад, супермаркетаар шоппинг хийгээд, паб-д стрессээ тайлж, кайф аваад, караокед дуу дуулаад...

гэж ярьсаар л байх уу!

Та дээрх хорин нэгэн үгний арван хоёр нь гадаад үг байгааг анзаарч буй биз ээ. Энэ бол зүгээр л бидний орой гэртээ суугаад гэрийхнээсээ өнөөдөр хаагуур юу хийсэн талаарх сонсдог товч яриа. Хорин үгний арав гаруйд нь гадаад үг хэрэглэхээр бид хаанахын хэн болоод байна аа гэх бодол.

Та юу гэж бодож байна?
Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа.
  1. Монгол бичигийн фонд байвал өнөөч залуусаа

  2. zeregle : Баярлалаа чамд бас шинэ оны мэнд ! :)

  3. надад ч гэсэн байхгүй ээ хэхэ :) http://dusal.blogmn.net/23630/, энэ бас http://mongol-bichig.dusal.net/ орж үзээрэй найзаа

  4. Сая чиний блогийг ажиж харахнээ дажгүй, эмх цэгцтэй гоё блог болж байгааг мэдэрлээ, харлаа :-)

  5. Jagaa : баярлалаа танд :-)

  6. Hotul : хэхэ та хир зэрэг бичиж чаддаг вэ? би лав барахгүйн байна лээ :)

  7. Anonymous

    дажгүүм байна өө таалагдлаа амжилт

  8. Anonymous

    дажгүүм байна өө таалагдлаа амжилт

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү
Хүндэтгэсэн : etvgen

Кириллээр