Windows 7.0 дээр Монгол бичгээр бичих боломжтой болжээ.

2010/02/02 Нийтэлсэн : etvgen
Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн Microsoft компанийн Windows үйлдлийн системийг өдөр бүр хэрэглэдэг. Тус компаниас 2008 оны 10 дугаар сарын 22-нд албан ёсоор худалдаанд гаргасан Windows үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар болох Windows 7.0-д хуучин монгол бичиг буюу бидний ярьдгаар “уйгаржин” монгол бичгээр ямар нэг нэмэлт фонт, бусад туслах хэрэгсэл ашиглахгүйгээр бичих боломж оруулсан байна. Уг фонтоор Windows 7.0 дээр бичихдээ хэд хэдэн чиглэлд бичих боломжтой. 


Үүнд:
  • 1. Босоо урдаас
  • 2. Хөндлөн
  • 3. Босоо хойноос

Windows 7.0-гийн дизайныг гаргахдаа, Та компьютер дээрээ юу хийхээс үл хамааран илүү сайн ажиллаж чадахаар зохион бүтээжээ. Түүнчлэн Windows 7.0-д архитектурын зарим нэг өөрчлөлтүүд орсон боловч програмистууд Windows Vista* ба Windows Server* 2008 үйлдлийн системүүдийн үндсэн платформыг сайжруулахад төвлөрч ажилласан байна.
Microsoft компани энэ оны 6 дугаар сард манай улсад Windows 7.0-гоо албан ёсоор нээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь тус компанийн манай улстай явуулж байгаа хамтын ажиллагааны нэг бодит алхам болох юм.
Үйлдлийн системд монгол бичгийг оруулсан нь үүнийг ашиглан цаашид монгол үндэстний их өв уламжлал болсон босоо монгол бичиг, соёл, түүхээ хадгалж үлдэх, дэлхий дахинд таниулан сурталчлах маш том боломжийг бидэнд олгож байна. Төр засгаас энэ талаар анхаарч, шат шатны сургуулиудын хичээлийн програмд энэхүү үйлдлийн системийг ашиглаж, монгол бичгийн хичээлийг заах бүрэн боломжтой бөгөөд энэ нь мэдээллийн технологийн эрин зуунд бидний хөгжил тийм ч их хоцроогүйн баталгаа болох юм.

Танд сонирхуулах бонус :)

http://i76.photobucket.com/albums/j4/Vortarulo/LiveJournal/MongolianWindows.png
Windows Монгол бичгээр бол ийм харагдах нь байна. 

Balburam

монгол бичгээр хийсэн вэб хуудас энд дарж сонирхоорой.

Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа.
  1. Ойдов

    Худам Монгол бичиг гэдэг юм шүү миний хүү.
    Энэ Windows 7-г нь хаанаас олох вэ, ах нь хэл шинжээч хүн байгаа юм, хэрэгтэй мэдээлэл байна.

  2. Ойдов : Анхаа за ойлголоо та Windows 7.0г ойрхон байгаа компьютерийн үйлчилгээ явуулдаг ямар ч газраас авч болох байх. хаа сайгүй л хуулбарлаад зарж байдаг шүү дээ манайхан компьютер ландаас 2000аар манай найз авсан гэсэн :)

  3. Anonymous

    vista deer ch bichih bolomjtoi. ashiglah huree orgon bol doroo surchihnadaa ih amarhan bichig baigaa yumshuudee ug ni

  4. Anonymous


    ҮГИЙН ЭХЭН ДУНД АДАГТ ОРОХЫГ ЯАЖ БИЧИХ ВЭ

  5. Anonymous

    Монгол бичгийн орхицыг виндовс дээр яаж бичихийг хэлээд өгөөч

  6. Anonymous

    монгол бичгээр хүмүүсийн нэрийг зөв хөрвүүлж бичүүлэх гэсэн юмаа туслах хүн байна уу

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү
Хүндэтгэсэн : etvgen

Кириллээр