Yahoo буюу “Yet Another Hierarchical Official Oracle”.

2010/02/04 Нийтэлсэн : etvgen
Та биднийй өдөр тутмын хэрэглээ и-мэйл хаягны Yahoo компаны захирал Жерри Янг өдгөө дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар шалгарчээ. Түүнийг хэрхэн баяжсан түүхээс танилцуулъя. Жерри 1968 онд Тайванд төрсөн бөгөөд 2 настай байхад нь эцэг нь нас барж, их сургуульд англи хэлний багш ажилтай ээж нь гэр бүлээ АНУ-н Калифорни муж дахь Сан Хосе хот руу нүүлгэв...Жерри Янг хичээлдээ маш сайн оюутан байсан бөгөөд Станфордын Их сургуульд дөрөвхөн жил сурах хугацаандаа цахилгааны инженерийн мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ.


Харин түүний багш болох Дэвид Фило АНУ-н Висконсин мужид 1966 онд төржээ. Бага насаа аав ээжийнхээ хамт Луизана мужийн коммунд өнгөрөөсөн тэрээр Туланы их сургуульд орж, компьютер инженерийн мэргэжил эзэмшив. Дараа нь Станфордын их сургуульд орж магистрын зэргээр суралцаж, хичээлийн хажуугаар туслагч-ассистент багшаар ажиллаж байжээ. Аз болоход түүний шавь нарын нэг Жерри тэр хоёрын нөхөрлөл эхэлж, энэ нь тэр хоёрыг 1992 онд, хичээлийн солилцооны шугамаар Япон руу зургаан сар яваад ирэх хугацаанд улам бэхэжжээ.Уг нь 1993 онд Жерри, Девид хоёр Станфордод өөрсдийн докторын зэргийн судалгааны ажил дээр “Компьютерийн дизайн” сэдвээр ажиллаж байх ёстой байжээ. Харин оронд тэд өөрсдийн хамаг цаг заваа тухайн үед шинэхэн нээгдээд байсан “WORLD WIDE WEB”-н ертөнцөөр аялж, арвин их мэдээллийг нь ухаж суухад зарцуулж байв. Тэдний энэ талаар хийсэн анхны төсөл нь интернэтээс NBA- тоглогчдын талаар мэдээлэл хайж олдог програм байжээ. Жерригийн хийсэн анхны вэб сайт нь ч гэсэн түүний спортын их дур сонирхлыг илэрхийлэн байв.

Ингээд удалгүй Жерри, Девид хоёр маань вэб ертөнц дэх асар өргөн хэмжээний мэдээлэлтэй харьцаж ажиллахад амжилт олох гол түлхүүр нь эдгээр мэдээллийг эмхлэн зохион байгуулах явдал юм гэдгийг ойлгосон байна. Анхандаа тэд өөрсдийн дуртай вэб хуудаснуудын хаягийг ангилан цуглуулж, “World Wide Web” дэх “Жерригийн лавлах” гэсэн нэрээр найз нартаа и-мэйл явуулж, вэб хуудас болгон гаргаж байжээ. Энэ нэр нь өөрсдөд нь төдийлөн таалагдаагүй тул “YAHOO!” гэсэн богинохон бөгөөд содон нэр бодож олсон байна. Тэдэнд энэ нэрнийх нь “бүдүүлэгдүү этгээд бөгөөд хэлэхэд амьд аялгуу” нь таалагдсан бөгөөд дараа нь энэндээ тааруулсан дараах албаны нэрийг бодож олжээ.

“Yet Another Hierarchical Official Oracle”.

1994 он гэхэд хэдэн мянган хүн “Yahoo!”-г ашиглан интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж авч байв. Энэ онд хэрэглэгчдийн тоо сар тутамд хоёр дахин нэмэгдэж байлаа. Жерри, Девид хоёр ч гэсэн өөрсдийн шинэ хобби–доо цаг заваа бүрэн зарцуулж, ангилсан вэб хаягнуудаасаа хэрэгллэгч дурын үг хэрэглэн хайлт хийх, өөрийн хүссэн вэбний хаягийг нэмэх зэрэг олон боломжуудыг нэмж, тухайн үед хамгийн их хүн ханддаг вэб сайтны нэг болсноос их ачааллыг даах чадвартай “вэб” сервер програм хангамж-г нь хүртэл өөрсдөө зохион хэрэглэж байв. Энэ үед тэд Станфорд их сургуулийнхаа интернет холбоосыг хэрэглэж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд удалгүй сургуулийнх нь сүлжээ дэлхийн өнцөг булан бүрээс өдөр тутам сая саяараа холбогдох их хэрэглэгчдийн ачааллыг даахаа больж эхлэн, сургуулийнх нь удирдлага Жерри Девид хоёрт хандан үйл ажиллагаанд өөрийнхөө компьютер, интернет холболтыг үнэгүй хэрэглүүлэх хүсэлтэй MCI, WORLDCOM, AOL, NETSCAPE гэх мэт олон том компаниудын төлөөлөгчид Жерри, Девид хоёртой ирж уулзсан бөгөөд, 1995 онд тэд NETSCAPE –н саналыг хүлээн авч үйл ажиллагаагаа тэднийх рүү нүүлгэжээ.

Эцэст нь 1995 оны 3-р сард Жерри Девид хоёр маань өөрсдийнх нь вэб хуудсаа хайх хобби нь бизнесийн нилээдгүй ашиг олох үйл ажиллагаа болж болох юм гэдгийг бүрэн ухаарчээ. Тэд хөрөнгө оруулалтын SEQUOLA пүүсээс 4 сая доллар зээлж өөрсдийн гэсэн компанийг байгуулав. өөрсдөд нь бизнесийн үйл ажиллагаа явуулах туршлага дутмаг гэдгийг ойлгож, ижилхэн Станфорд их сургуулийн бас нэг төгсөгч болох Тим Кугл (тухайн үедээ 400 сая $-н хөрөнгөтэй компани ажиллуулж байв) –г өөрсдийн даргаа болгож хөлсөлж байжээ.

1995-1999 оны хугацаанд “Yahoo!”- н жил тутамд олж байсан орлогын хэмжээ нь 35%-р нэмэгдэж байв. Ихэнх ашгаа тэд вэб хуудсан дээр байрлуулсан төлбөртэй баннер сурталчилгаанаас олж байна. Мэдээж баннерийг хүн л үздэг юм болохоор вэб хуудсанд хандах хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэхээр менежментийн арга, залиудыг хэрэглэсээр байна. 1995 онд “Yahoo”- н вэб хуудсанд өдөрт дунджаа 145 сая хэрэглэгч 625 сай удаа ханддаг гэсэн аварга үзүүлэлттэй болжээ. Ингээд тэдний компанийн нэр Yahoo! нь өнөөдөр интернет дэх хамгийн том хайлтын системийн нэг болжээ. Жерри Девид хоёр ч өнөөдөр дэлхийн хамгийн баян залуусын жагсаалтанд зүй ёсоор ордог болжээ.

Source : 86400
Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа.
  1. Бүх агуу зүйл жоохон зүйлээс эхлэх юм :)) Блог минь 300 өндөр болжээ.

  2. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

  3. Jagaa : Та ч гэсэн сайхан шинэлээрэй :)

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү
Хүндэтгэсэн : etvgen

Кириллээр