"Google Adsense"-ийн баримтлах дүрэм

2010/04/11 Нийтэлсэн : etvgen
Google adsense -н дүрмийг сайн мэдэхгүй эсвэл орчуулж ойлгож чадахгүй улмаас дансаа их хаалгадаг. Тиймээс тийм үйлдэл гаргахгүй байх үүднээс зарим хүмүүст хэрэг болох болвуу гээд дараах бичлэгийг орууллаа.
GOOGLE ADSENSE PROGRAM POLICIES (баримтлах дүрэм)
Google Adsense –ийн баримтлах ёстой дүрмүүдийг нь зөрчвөл таны данс хаагдах аюултай ба тухайн хэрэглэгчид дахин үйлчлэхээс Google бүрэн татгалзана. Хуурамч Clicks (товч даралт) болон Impressions (зар харагдсан тоо) Зар нь хэрэглэгчдэд бодит байдлаар хүрсэн байх ёстой.
Ямар нэгэн байдлаар хуурамчаар товч дарах болон харагдсан тоог өсгөх нь хатуу хориотой. Үүнд гар аргаар давтан олон удаа дарах, робот буюу програм ашиглаж автоматаар даралт, харагдах тоог нэмэх, бусдаас төлбөртэйгээр товч даруулах, хиймэл хайлт хийлгэх, товч даралтаа солилцох програмд хамрагдах болон энэ төрлийн зохиомол хуурамч програм ашиглахгүй байх. Өөрийн вэб, блогт байрласан реклам дээр ямарч тохиолдолд өөрөө дарахыг хатуу хориглоно. Эдгээрийг зөрчвөл таны данс хаагдах болно.
Encouraging clicks (товч дарахыг санал болгох)
Өөрийн вэб, блогийн хэрэглэгчид, зочдод зарууд дээрээ дарж байхыг ямар нэгэн байдлаар уриалахыг хориглодог.

  • “click the ads,” “support us,” “visit these links,” (зарыг дар, биднийг дэмж, энэ хаягуудаар ор) гэх зэргээр ятгасан ямарваа хэллэгийг хориглоно.
  • Зар руу заасан зураг, тэмдэглэгээгээр хиймлээр анхаарал хандуулахыг хориглоно.
  • Зарыг андуурч дарахаар будилуулах зураг хажууд нь байрлуулахыг хориглоно.
  • Залхмаар олон и-мэйл илгээх эсвэл зарыг гуравдагч талын вэбээр бөөнөөр дамжуулахыг хориглоно.
  • Хэрэглэгчдийг хайлт хийхийг ятгах, ийм хайлт хийснийх нь төлөө урамшуулна хэмээх амлалтаар гуравдагч этгээдийг ятгахыг хориглоно.
  • Google зар сурталчилгааны “Sponsored Links” (Спонсор хаягууд) гэсэн хэвшмэл нэрний оронд ямар нэгэн өөрөөр “Favorite Sites” (Сонирхолтой хаягууд) гэх зэрэг будилуулах нэр хэрэглэхийг хориглоно.

Вэб-ийн бүтэц
Вэбийн үндсэн хэлүүдийн аль нэг дээр бичигдсэн вэбүүдэд Google зар зөвшөөрнө. (“Primary language” (үндсэн хэл) нь анх бүртгүүлэхэд байдаг. Би бол англи хэлийг нь сонгоод бүртгүүлсэн. Вэбтээ мэдээлэл ямарч хэлээр хийж болдог юм байна)

Google ads сурталчилгаа байрлуулсан вэбд дараах зүйлсийг хориглоно:
  • Хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлах, хэн нэгэн хувь хүн, бүлэг эсвэл байгууллагын эрхэнд халдахыг
  • Порно, насанд хүрэгчид, садар самууны аль нэг хэлбэр
  • Hacking/cracking (хулгайн програмчид, эвдэн сүйтгэгчид гэмээр юм уу даа?)
  • Хар тамхитай холбоотой элдэв зүйлс, мэдээлэл
  • Бүдүүлэг үг хэллэг, харгис байдал
  • Казино, мөрийтэй тоглоом
  • Хэрэглэгчдийг зар дээр дарах, хайх, вэбээр аялах эсвэл захианууд уншихыг уриалсан мэдээлэл оруулах
  • Дахин давтагдсан, онцын шаардлагагүй, тохиромжгүй түлхүүр үгсийг вэбийн бичлэг эсвэл кодуудад хийх
  • Хайлтын систем дэх өөрийн рейтингийг өсгөхийн тулд вэбтээ хуурамч бичлэг, бүтэц үүсгэх. Жишээлбэл: вэбийнхээ PageRank (хуудасны чансаа)-г өсгөх
  • Зэвсэг, галт хэрэгслийг сурталчлах эсвэл зарахыг
  • Шар айраг, хатуу согтууруулах ундаа сурталчлах, зарахыг
  • Тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүнүүдийг сурталчлах, зарахыг
  • Эм, эмийн төрлийн жорыг сурталчлах, зарахыг
  • Бусад дизайнеруудын бүтээлийг дуурайн хуулбарлаж сурталчилж зарахыг
  • Элдэв бичиг баримт эсвэл оюутнуудын эссэ-г түгээх зарахыг
  • Бусдын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөн ямар нэгэн зүйлс, бичлэг хийхийг хориглоно.

Вэб болон Зарын харагдах байдал
Google зарыг байрлуулсан вэб нь хэрэглэгчдэд мэдээлэл олж авах, хайхад эвтэйхэн байх ба илүү pop-ups (үсэрдэг цонх)-гүй байх ёстой. Google-ийн зарын кодыг зөвшөөрөгдсөн байдлаас нь өөрчилж болохгүй.

  • Хэрэглэгчид вэбийг үзэхэд нь саад болсон, хэрэглээний арга барилыг нь өөрчилсөн эсвэл ямар нэг зүйл хуулахад чиглэгдсэн рop-up (урд нь үсэрдэг цонх) pop-under (ард нь үсэрдэг цонх. Эдгээр нь өөр компаниудаас явуулдаг нэг төрлийн зарууд)-уудыг Google зарыг байрлуулсан вэбэд давхар ажиллуулахыг хориглоно.
  • Зарыг ямар ч засваргүйгээр шууд вэбтээ байрлуулах хэрэгтэй. Зарыг байрлуулагч нь зарын кодыг өөрчлөх замаар өөр тийш нь чиглүүлэх, зар сурталчилгааг түгээх эсвэл зараа түгээх аргуудыг хэрэглэхийг хориглоно. Жишээлбэл Google зар дээр дарахад өөр шинэ хайлтын цонх үүсдэг байхаар янзлах.
  • Ямар нэг гуравдагч зүйлс дээр Google зар, хайлт, хайлтын үр дүн эсвэл referral (сүлжээ үүсгэх) харагддаг байхаар хийгдэж болохгүй. Жишээлбэл ямар нэгэн програм болон toolbar (туузан програм, янз бүрийн зориулалттай товчнууд байрлуулсан вэбийн хэрэгсэл) дээр.
  • (Доошхи зүйлс нь нэг их нийтэд хэрэг болох эд биш санагдаад орхилоо)

Зар байрлуулах
Төрөл бүрийн зарын формат, сурталчилгааны бүтээгдэхүүн байдаг. Нийтлэгчид янз бүрээр зарыг байрлуулахдаа дараах зүйлсийг анхаарна.
  • Нэг хуудсанд гурав хүртэл тооны ad units (нэгж зар) байрлуулна
  • Нэг хуудсанд дээд тал нь хоёр search box (хайлтын цонх) байрлуулахыг зөвшөөрнө
  • Нэг хуудсанд link unit (холбоос зар) гурав хүртэл тоотой байрлуулахыг зөвшөөрнө
  • Дээр заагдсан ad units, search boxes болон link units –үүдтэй хамт гурав хүртэл тооны referral (сүлжээ үүсгэх холбоос)-ыг нэг хуудсанд зэрэг харуулж болно.
  • Search results pages (хайлтын үр дүн хуудас)-нд нэмэлтээр нэг л ad link (холбоос зар) байрлуулж болно. Хайлтын үр дүн хуудсанд өөр ямар ч зар байрлуулахыг хориглоно.
  • Google ad эсвэл Google search box–ын алийг нь ч pop-up, pop-under эсвэл и-мэйл-д байрлуулахыг хориглоно.
  • Вэбийн бусад хэсэг нь зар сурталчилгааны аль нэг хэсгийг харагдуулахгүй халхлахаар байж болохгүй.
  • Ямар ч бичлэггүй хоосон вэб хуудаснуудад зар сурталчилгаа байрлуулахыг хориглоно.
  • Вэбийн бүтэц, бичлэгийн сэдэвтэй хамааралгүйгээр зөвхөн зар сурталчилгаа байрлуулах зорилгоор үзүүлэхийг хориглоно.
  
Өрсөлдөхүйц зар болон үйлчилгээ
    Хэрэглэгчдийг төөрөлдүүлэхээс сэргийлж Google ads болон Search box-уудыг харуулсан вэбэд бусад зар байрлуулахдаа яг эдгээртэй адил өнгө, загвартай хийх ёсгүй. Гэхдээ та вэбээсээ шууд зар сурталчилгаа зарж болох боловч эдгээр нь Google ads -тай будилж андуурахаар байж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Contextual ads буюу харагдсан тоо, дарагдсан тоог бүртгэж мөнгө олгодог Google Adsense-тэй ижил ажиллагаатай зарыг хуудсанд хамт байрлуулахыг зөвшөөрдөггүй.

    Эх сурвалж : http://webs.freeweb7.com/?p=7


    Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа.
    1. "Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа" kkk, гүүглийхэн монгол хэлээр уншаад сурчихвал манай хэдэн блог, сайтууд балрахнээ!?

    2. тэр ч тийм шүү саяхан надад гооглээс таны блогын хэл таарахгүй байна гэсэн анхааруулга ирээд л байсан кк блогруу хандсан хандалт, дарсан даралт ip хаягууд нь өөр болохоор арай л хаачихгүй байгаа юм шиг бна лээ

      Уг нь adult -ыг гооглэ адс зөвшөөрдөггүй, заазуур нтр гээд олон блог сайтууд гооглэ адс тавьсан харагддаг мөнгө төгрөг авдаг юм болуу тэ? хэхэ

      Саяхан Асуулт форумын Hundaga өөрөө дарсаар байгаад цалин авсан байна лээ эндээс уншаад үзээрэй :)

    3. http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=2&t=108192&start=598

    4. hey haayaa neg solij darj baiy sayhan saijruulsan bi tanaihaar bainga ordog l doo hehe

    5. Anonymous

      http://myerotic.tk soliltsood ter undur unetei reclam garhaar darj baiwal zugeer yum bnshd udurt 1 udaa keke

    6. Anonymous

      ASUULT-iin forum-iin Internet hereglee web urlahui dotor google adsense-aar mongo oltsgooyo hesegt ter " google0 " geed sain oldog gar bainaa, ternii talaar unshsanuu ta nar? tegj ih oldog l yum baih daa?

    7. Anonymous : Тэгэж ололгүй яахавдээ тэр хүн өөрийнхөө сайтыг хэлэхгүй байгаан бас учиртай ... Монголд адсэнсэ гээр орлого олдог хүн нэлээд байгаа байх харин бусадтай туршлагаа хуваалцах нь юу л бол :)

    8. http://myerotic.tk Сольж дарна гэж бүтэхгүй хаяа л нэг санахаараа дарсан дээр аль эсвэл интэрнет кафе, өөр ипнаас л дарж болох юн л даа

    9. Anonymous

      etvgen idree_mng@yahoo.com ороод ирээрэй асуух юм байна..

    10. Hey etvgen... Google adsense-д request явуулсан чинь 7 хоноод ч ямар ч хариу ирэхгүй юм.. Яах вэ??

    11. MaRio : Харин заримдаа тэгдэг талтай гэхдээ зүгээр ээ дахиад хүсэлт илгээгээд үз би бас нээлгэж байхдаа эхний долоо хоног ямар ч хариу өгөөгүй дахиад хүсэлт илгээгээд 12 цагийн дотор хариу нь ирж байсан

    12. Anonymous

      yum asuuh 100$ bolhoor tegeed yaadiin bol zugeer l uuruu hureed irdiimuu yg ymar argachlaar irdiin bol

    13. Ano : Эхлээд 10$ хүрээд гэрийнхээ хаягийг идэвхжүүлдэг юм Тусгай ПИН код явуулаад тэр кодыг адс дотороо оруулж өгнө. Түүний дараа Payment Details хэсэгт хоёр сонголт байгаа нэг нь 100$ хүрмэгц сарын эцэст энгийн шуудангаар авах нөгөөдөх нь яаг адилхан гэхдээ 100$ хүрмэгц, 28$ төлөөд 7 хоногийн дотор чекээр авах тэгээд Чекийг чинь энд Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкаар солиулдаг юм гэсэн

    14. Anonymous

      oo zooz tnx 28$ tuluhgui bol baliar udah bhdaa tee keke

    15. Ano : Дхх бундажаар 4 долоо хоног болно. Магадгүй ирэхгүй ч байж магад

    16. only english web or blog bh heregtei gsn aimaar hund 1 nohtsoltei durem bii hehe

    17. www.gegeen.com : Харин тийм шүү ер нь тэгээд гуравхан сая Монголчуудтай биш гурван тербүм хүмүүст хүрсэн blog or web хийвэл уул нь :)) ...

    18. Гүүглийн зар дээр дарагдаж байгаа үгүйг яаж мэддийн?

    19. Ms.AmY : Андашгүй тэдэн даралт тэдэн доллар гээд аккуонт дээр чинь гарчихна.

    20. Anonymous

      Blog-oo pop under bolon pop up zar surtalchilgaagaar surtalchihval adsense-n durem zorchson boloh uu?

    Post a Comment

    Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү
    Хүндэтгэсэн : etvgen

    Кириллээр