Youtube шинэчлэгдлээ

2010/04/04 Нийтэлсэн : etvgen
Хэрэв та бүхэн анзаарсан бол бидний өдөр тутмын хэрэглээ, өдөрт дор хаяж нэг ороод гардаг сайт маань өмнөхөөсөө тэс өөр болсныг ажигласан биз ээ. “Юу билээ энэ чинь?” хэмээн гайхсан уу? Тэгвэл гайхсны хэрэггүй. Илүү цэвэрхэн, үзэмжтэй энэхүү загвар нь зочлогсдод Youtube сайтыг хэрэглэхэд амар болгох том шинэчлэлийн нэгээхэн хэсэг аж.



Тус компанийн дизайнер Жулиан Фрумар Калифорни мужийн Сан Бруно хотод болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдэхдээ “Өнгөрсөн хугацаанд сайт маань нэмэлт тоноглолуудаас үүдэн ажиллах ёстой зарчмаасаа нилээдгүй гажсан. Дэлгэц дээр хэтэрхий олон зүйл байрлах нь зочлогсдыг маань бухимдуулахын зэрэгцээ сайтын ажиллагааг удаашруулж байсан талтай. Өөрөөр хэлбэл Youtube таргалчаад байсан юм” гэжээ.

Ерөнхийдөө Youtube сайт 2 төрлийн хэрэглэгчидтэй гэж ойлгож болно. Ашиглахад хялбар, дүрс дэлгэцийн голд байвал тохиромжтой хэмээн үздэг нэг хэсэг байхад нөгөө талд “онгоцны нисгэгчийн бүхээгт” сууж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйц олон товчлуур, линк байвал зүгээр гэж үздэг хүмүүс байдаг. Шинэ загварыг энэ 2 бүлэг хүмүүсийн хоёулангийнх нь сэтгэлийг хангалуун байхаар бодож хийсэн аж.

Видео байршуулагч хэрэглэгчдээ зориулж Youtube бас нэгэн бэлэг барьсан нь өөрийн upload хийсэн видео дээр өөрийн нэр, лого, тамга гээд таних тэмдгээ байршуулах боломжийг олгохоор болжээ.
Миний ажигласан бас нэгэн зүйл гэвэл тус компаниас хамгийн их үзэгч татаж чадсан видеонуудыг нэг категорит оруулахаас гадна тухайн видео аль улсад, хэдэн настай эрэгтэй, эмэгтэй үзэгчдийн анхаарлын төвд илүү байна гэдгийг мэдэж болох бололцоотой болжээ. Өөрөөр хэлбэл тухайн видеоны тухай бүрэн, дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм.

Та бүхний мэддэгчлэн тухайн видео хэр таалагдсан болохоо 5 одонд багтаан дүгнэдэг үнэлгээний систем алга болсон байна. Үүний оронд зөвхөн “эрхий хуруу дээшээ, доошоо” буюу таалагдсан, таалагдаагүй гэсэн 2-хон санал өгөх боломжтой. Энэ тухай Дизайнер Жулиан Фрумар “Бид үнэлгээ өгөгсөд 1 (хамгийн муу) мөн 5 (хамгийн сайн) одыг сонгодог болохоос дийлэнх нь 2 эсхүл 4 одтой үнэлгээг огт хэрэглэдэггүй болохыг харгалзан энэхүү шийдвэрийг гарсан” хэмээн тайлбарлажээ.

Гэвч хамгийн чухал нь судалгаагаар хүмүүс өдрийн 24 цагийн 5-ийг нь зурагтын өмнө өнгөрөөдөг бол Youtube сайтад 15 минут орчим зочилдог байна. Тэгвэл тус компанийхан дээрх тоог ойролцоо аваачин өөрийн сайтаа хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болгохоор зорилго тавин ажиллаж байгаа аж.

Б.Танан www.shuud.mn
Нийтлэл таалагдсан бол доорх сурталчилгаан дээр 1 дарчихаарай баярлалаа.
  1. шинэчлэгдэх цаг нь болцон байсын :Д

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү
Хүндэтгэсэн : etvgen

Кириллээр